Monday, December 14, 2009

Би мєрєєдєж байна. Яг Мартин Лютер Кинг шиг... -2

Сvvлийн 20 жил Монгол орон гадаадаас бараг дахиад нэг улс байгуулчихаар их зээл тусламж авсан. Дахиад авсаар л байх болно. Тусламж, зээлгvй хийсэн зvйл гэж бараг байхгvй гэхэд болно. Тэр нь ч зєв байх. Бах мэлхий хэдэн галвын турш огт єєрчлєгдєєгvй цорын ганц амьтан юм гэнэ билээ гэж нэг хайрт эгч минь ярьдаг юм. Эгээ л тvvн шиг энэ улс орон минь ЯАГААД єєрчлєгдєхгvй байгаа юм бэ?
Би vvнийг оюуны харанхуй байдал, ухааны будангуйралтай холбоотой гэж ойлгодог. Мэдээж сайхныг нь тvvгээд харвал саараасаа арай их байгаа л байх. Гэхдээ л бид арай л нэг биш байна.

Монголчууд бидний аливаад болон бие биедээ хандаж байгаа тэр ухамсар арай бvдvvлэг юм шиг ээ. Хvн нь муу муухайдаа биш гагцхvv мэдлэггvй, юм мэддэггvй маань биднийг харанхуй руу тvлхэж байна. Одоо бидэнд бусдын олсон шинэ мэдлэг гэхээсээ илvvтэй юун тvрvvнд мартагдсан хуучин мэдлэгvvдээ сэргээн олж авах нь чухал байна. Ядаж хvн чанараа, тєрєлх мєн чанараа олж авцгаая л даа. Дараа нь эдийн засаг, технологи бас бусад хєгжлийг тєвєггvй олох биз дээ.

Одоо санаанд маань орж ирж байгаа нэг зvйл байна. Vvнийг би ЯАГААД гэдэг асуултын дор одоогоос 8 жилийн ємнє юм уу даа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан билээ.





... ... НОМ БОЛОН НОМЫН САНГИЙН ТУХАЙД... ...

Тэр vед би шинэхэн оюутан байсан. Хичээл хийх тухтай газар олдохгvй болохоор 1 дvгээр хорооллын Нацагдоржийн номын санд нэг хэсэг хичээлээ давтдаг байсан. Номын фонд нь ч тэр, ширээ сандал нь ч тэр бvх зvйл нь их багахан шvv дээ. Та бvхэн мэдэж байгаа байх. Дараа жил нь хаагдсан санагдаж байна. Тэгээд удалгvй би Тєв Номын санд 5000 тєгрєгєєр карт нээлгэсэн. 2 удаа яваад л тэгээд дахиж хэзээ ч очоогvй юм даг. ЯАГААД гээч?

-цагийн хуваарь нь дэндvv хатуу. уян биш гэсэн vг.
-номын фонд нь хуучин бєгєєд цєєхєн /орос ном, социолизмын vзэл суртлын ном ихтэй юм билээ/
-номын хайлт ч хэцvv байсан.
-ширээ сандал нь хуучин, vзэмжгvй
-номын фондны хvмvvс нь тийм тааламжтай харьцаатай биш
-ямар нэг илvv дутуу ном юм уу єєр бусад зvйлтэй орж огт болохгvй.
-номын тоо нь хязгаартай /нэг єдєр 2-3 ном/
-ойр хавьд нь цайлах газар огт байхгvй.

За тэгээд дурдаад байвал их учир жанцантай байсан санагдсан. Би одоогоор хятадаас єєр оронд очиж vзээгvй ч хятад дотроо хэд хэдэн том хотуудад очиж байсан. Тэдний номын сан битгий хэл номын дэлгvvрvvд нь дотор нь ороод байгаад л баймаар тийм гоё ш дээ. Хvvхдийн номын тасаг нь зvгээр л vлгэрийн хот. Нялх хvvхдvvд ном vзэнгээ тоглоно. Бас номнуудад чєлєєтэй гар хvрч, тэнд vлгэр уншдаг эелдэг эгч нараар vлгэр уншуулна. Ном худалдаж авахгvй байсан ч тэнд би бол хаан. Номын дэлгvvр ихэнх нь vдэш 10-12 vед л хаана. Тэр хvртэл чи нэг сайхан булан олж байгаад уншаад сууж болно. Хэзээ нэгэн єдєр монголдоо ядаж тийм номын сантай болох юмсан гэж мєрєєддєг. Шинийг байгуулж болдоггvй юм аа гэхэд хуучныг сэргээж эсвэл номын хєдєлгєєн зохиож, ном уншдаг хvмvvсийн клуб ажиллуулж, айл бvхэнд байдаг хуучин болон vздэггvй шинэ номнуудыг гэрээр нь очиж аваад цаасны хаягдал болгох биш хуучин номыг засварлах хєдєлгєєн єрнvvлж, цоо шинэ номын сан ажиллуулж болно. Мэдээж энэ ажил хvч хєрєнгє, идэвхи хэрэгтэй. Ийм хєдєлгєєнд нэгдэх хvмvvс єдрєєс єдєрт нэмэгдэж, олныг хамарч чадна гэж итгэж байна.





Бид єєрсдєє гадаадаас ч ном хандивлагчид олж болно шvv дээ. Тэгээд монголд байхгvй том номын сантай болоод хvvхэд залуус компьютерийн тоглоомын газар биш номын санд хонодог болвол сайхан шvv дээ. Номонд хайртай хvvхдvvдийг єєрсдєєр нь уншсан ойлгосноор нь ном бvтээлгэж, монголын бvх бага сургууль, цэцэрлэг яслид хандивлаж болно.

Миний охин 3 настай. Тэр нийслэлийн тэргvvний цэцэрлэгт явдаг. Гэвч цэцэрлэгт нь ном огт байдаггvй. Би хятад явах бvртээ охиндоо насанд нь зориулсан гоё номнууд, бас сэтгэхvйн тоглоом авчирч єгдєг. Бас насанд нь тохирсон электрон ном болон хvvхэлдэйн кино авчирж єгдєг. Тэр нь миний охины хэл ярианы хєгжил, сэтгэхvйд их сайнаар нєлєєлдєг гэж боддог.

За ингээд номын тухай яриад байвал дуусахгvй. Яг л бурханы тухай ярихаар дуусахгvй, ундраад л байдаг шиг. Хvн болсны хувьд амьдралдаа 3 том буяныг хийж явах учиртай юм гэнэ билээ. Мод тарих, зам засах, тэгээд ном бичих буюу номыг дээдлэх явдал гэж эмэг эх минь хэлж vлдээсэн юм. Номын буян арвижих болтугай.

No comments:

Post a Comment