Thursday, December 17, 2009

Амьдралд хэрэгжүүлэх санхүүгийн чухал дүрмүүд

Хүн бүр өөр, өөр нөхцөл байдалд амьдарч, шийдвэрлэх асуудлуудаар дүүрэн байдаг. Тэгвэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал зарчмууд бий. Эдгээр дүрмүүд Танд амжилтыг амлахгүй ч, Таныг зөв чиглэлд чинь оруулах болно.

Та хэдий хэмжээний өртэй байх ёстой вэ?
Мэдээж өр бол тийм сайн зүйл биш л дээ. Гэхдээ зарим үед танаас заавал зээл авахыг шаарддаг. Жишээ нь байшин худалдаж авах. Мэргэжилтнүүд сарын зарлага тань таны орлогын 36 хувиас илүү гарч болохгүй гэж үздэг. Та хэрвээ энэ тоог багасгаж чадах юм бол бүр сайн гэсэн үг.

Та ямар үнэтэй байшин худалдаж авах хэрэгтэй вэ?
Та сарынхаа өрийн нийт хэмжээг орлогынхоо нийт хэмжээтэй харьцуулах хэрэгтэй. Мөн бусад өрүүдээ орлогоосоо хассаар сарын байж болох зарлагынхаа хэмжээг гаргаж ирж болно. Өөр санхүүгийн чухал дүрэм бол тогтмол орлогоосоо 2-3 дахин илүүгүй үнэтэй байшин худалдаж авахгүй байх юм.

Та хэдий хэмжээний мөнгө хадгалах хэрэгтэй вэ?
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг мөнгө хадгалах дүрэм бол та орлогынхоо дор хаяж 10 хувийг нь хадгалж байх явдал юм. Энэ нь та тэтгэвэрт гараад хэрэглэх нэмэлт мөнгөө хадгалж буй гэдгийг санаж яваарай. Энэ 10 хувийн хадгалсан мөнгө тань ямар нэг төлөвлөгдөөгүй зардал болон бусад зарлагуудад хэрэглэгдэх юм. Хэрвээ та тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх мөнгө хадгалах гэж байгаа болон танай компани танд тэтгэврийн хадгаламжийг санал болгох юм бол түүнийг хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол үнэгүй мөнгө юм. Энэ программ нь таны нийт цалингийн 3-5 хувь нь байдаг. Залуу хүмүүсийн хувьд мөнгө хадгалах цаг их боловч 10 хувиас бууж болохгүй юм. Хэрвээ тэтгэвэрт удахгүй гарах гэж буй бол 20-30 хувь ч байж болно.

Таны яаралтай мөнгөний сан чинь хэдий хэмжээтэй байвал зүгээр вэ?
Яаралтай мөнгөний сан бол гэнэт гарч ирсэн зардал, алдагдлыг нөхөх, төлөх зориулалттай байдаг. Мэргэжилтнүүд гэр бүлүүдийг 3-6 сарынхаа зарлагатай тэнцэх хэмжээний мөнгийг хадгалвал сайн гэж үздэг.

Тэтгэвэрт гарахад Танд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ?
Та тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэрт гарахаасаа өмнөх авч байсан мөнгөнөөсөө 75-80 хувийг нь авч байх ёстой. Энэ нь Таны тайван амьдралын нэг ёсны баталгаа болох учиртай.

Таныг ялагдалд хүргэдэг 20 шалтгаан
1.
Ажил хэргээ хойш тавих. Танд ямар боломж байна түүнийгээ ашиглаж сурах.
2. Муу удамшил. Танд муу удамшил байдаг бол сэтгэлгээтэй хүмүүсийн тусламж авч хурдан арилгах хэрэгтэй.
3. Зорилгогүй амьдрал. Та ямар нэгэн зүйлд тэмүүлэхгүй бол амжилт гаргаж чадахгүй.
4. Өөрийгөө хүндэлдэггүй. Та өөрийгөө хүндэлдэггүй бол таны амьдрал урагшлахгүй.
5. Мэдлэг боловсролгүй. Бусад хүмүүсийг дарамтлахгүй, тэдэнтэй эрх тэгш байдалд байж, амьдралаас авах гэснээ авч чаддаг хүнийг боловсролтой хүмүүс гэнэ.
6. Сэтгэлийн тэвчээргүй. Тэвчээр гэдэг агуу зүйл. Та тэвчээртэй хүмүүжилтэй байвал бүх юм таны хүссэнээр хэрэгждэг.
7. Өвчин эмгэг. Сөрөг сэтгэл санаа амжилтанд хүргэдэггүй.
8. Орчны нөлөө. Та өөрийнхөө орчин болон хүрээллийг зөв бүрдүүлж, ажлаа эхэл.
9. Тэвчээргүй. Багаар ажиллах чадваргүйн улмаас ажлын байр сууриа алддаг.
10. Сөрөг зан чанар. Та аливаад ихэвчлэн сөргөөр ханддаг бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
11. Сексдээ хяналт тавьдаггүй. Та ялагдахгүй байя гэж бодвол үүнд анхаарах хэрэгтэй.
12. Аз туршилтанд хэт шохоорхох.
13. Шийдвэр гаргахдаа эмээх.
14. Бүтэлгүй гэр бүл.
15. Аймшгийн шинжүүд. Ядуурал, Шүүмжлэл, Өвчин, Өтлөх, Үхэх, хайр энэ бүхэн нь хэнийг ч тойрдоггүй дайрдаг учир айдас мэт хүлээж авах нь буруу юм.
16. Хэт болгоомжлох. Цаг тухайд нь боломжоо ашиглаагүй хүнд хог шавхруу л үлддэг.
17. Бизнесийн түншээ буруу сонгох.
18. Мухар заншил. Ажил хэрэг нь бүтэмжтэй хүмүүс юунаас ч айхгүй чөлөөтэй байдаг.
19. Мэргэжлээ буруу сонгох. Сэтгэлийн таашаал олохгүй ажлаар та хэзээ ч амжилт олохгүй. Зөв мэргэжил сонгосон бол та бүх сэтгэл санаа, авъяас чадвараа зориулж чадна.
20. Хүчээ төвлөрүүлж чаддаггүй. Үндсэн тодорхой зорилготой зүйл дээрээ хүчээ төвлөрүүл.

Үнэ тогтоохдоо гаргадаг гол алдаа Зөв үнийн бодлого компанийг борлуулалтаа нэмэгдүүлэх байнгын хэрэглэгчидтэй болоход тустай. Үүний эсрэгээр буруу үнийн бодлого нь хэрэглэгчийг татах, ашигтай ажиллах гэж маш их хичээл зүтгэл гаргахад хүргэдэг. Иймд бүтээгдэхүүнээ үнэлэхдээ дараах нийтлэг алдаануудаас зайлсхийхийг хичээгээрэй.

Доогуур үнэлэх
Бодитой үнэ тогтоохын тулд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарч байгаа бүх зардлаа мэдэх хэрэгтэй. Энэ нь эд анги түүхий эдийн үнээс гадна бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдсан мэдлэг чадварыг ч бас багтаана. Зарим шинээр бизнес эрхлэгчид энэ бүх зардлыг тооцохгүйгээр үнээ тогтоох явдал байдаг. Тэд заримдаа ашиглалтын зардал түрээс гэх мэт нэмэгдэл зардлуудыг нэмэхээ мартчихдаг. Эсвэл өөрсдийн зарцуулсан цагаа яаж үнэлэхээ мэддэггүй. үйлчилгээний газрууд үйлчилгээнийхээ өртгийг тооцох нэг арга бол нэг цагийн цалингийн хөлсийг тодорхойлох байдаг. Үйлчилгээнийхээ үнийг тогтоохын тулд үүнийг тухайн, ажлыг хийхэд зарцуулсан цагаар үржүүлнэ.

Өрсөлдөгчдийг дагах
Өрсөлдөөнд үндэслэн үнээ тогтоох нь маш аюултай учир нь танай зардал өрсөлдөгчдийнхөөс өөр байж болно шүү дээ. Тэд бэлтгэн нийлүүлэгчдэд багыг эсвэл ихийг төлдөг байж болно, Мөнөөр технологитой, танайхаас бага эсвэл их маркетингийн төсөвтэй байж болно шүү дээ. Гэхдээ өрсөлдөгчдийн үнийг мэдэх нь чухал. Учир нь та өөрийнхөө үнийг хэр бодитой байна гэдгээ шалгаж болно. Хэрвээ танай үнэ өрсөлдөгчдийнхөөс маш бага байвал үнэ тогтоохдоо та ямар нэг зүйл орхигдуулсан байх вий шалгах хэрэгтэй.

Үнээр өрсөлдөх
Өрсөлдөгчдийг унагаахын тулд үнээ хямдаар тогтоох нь тийм ч найдвартай арга биш. Та ийм аргаар худалдан авагчдыг татаж болох боловч тэд танай байнгын харилцагчид болно гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ бага зардал тэднийг татсан бол илүү хямд сонголт гараад ирвэл танай компанийг орхиод л явна. Илүү сайн арга бол бизнесээ өрсөлдөгчдийнхөөс ялгаатай байлгах. Тухайлбал, маш сайн үйлчилгээ үзүүлэх, онцлогтой эсвэл сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт. Үнийг өсгөхөөр хэт удаан хүлээх Эрэлт нэмэгдэх эсвэл түүхий эдийн үнэ өсөх нь таныг үнээ өсгөх үү болих уу гэдгийг шийдэхэд хүргэдэг.

Хэрэглэгчид дургүйцэн хүлээн авч болзошгүй гэж үзээд зарим бизнес эрхлэгчид үнээ нэмэхээс зайлсхийдэг. Хүлээж хүлээж байгаад үнээ гэнэт ихээр нэмж харилцагчдыг цочролд оруулж байснаас үнээ зугуухан нэмэх нь ихэнх тохиолдолд зөв байдаг. Өөрөөр хэлбэл, үнийг 5 хувиар нэмснээс 10 хувиар нэмэх нь үйлчлүүлэгчдийг илүү дургүйцүүлнэ.

Нийлүүлэлтийг өөрчлөхгүйгээр үнээ буулгах
Зарим харилцагчид танай компанитай арай илүү наймаа хийхээр шууд бус аргаар санаархаж болзошгүйг анхаар. Хэрвээ та үйлчилгээний бизнес эрхэлдэг бол энэ таныг ихээхэн эвгүй байдалд оруулж мэднэ. Урьдчилан тохиролцсон захиалгыг илүү бага үнээр нийлүүлнэ гэдэг нь та анхныхаа үнийг их өндрөөр тогтоосон, ирээдүйн наймаанууддаа үнийн хэлэлцээр дахин хийж болох юм байна гэдгийг хэлж өгч байна. Сайн арга бол арай бага үнээр эхэлж хэлэлцээр хийгээд нийлүүлэлтийнхээ нөхцөлийг бага багаар өөрчлөх юм. Жишээлбэл, хэрвээ та гурван сарын хугацаатай томоохон төслийн хэлэлцээр хийвэл долоо хоног тутмын уулзалтын тоог цөөлөх эсвэл сарын тайлангуудаа даруйхан гаргаж өгөөд байвал төслийнхөө үнийг бууруулж болно гэж тохиролцож болно. Томоохон захиалгатай холбоотой бас нэг арга бол тоо хэмжээ нэмэгдэх тутам үнээ багасгах арга юм.

Янз бүрийн үнэ тогтоох
Зарим харилцагчид танай үнийн бүтцийг сонирхож болзошгүй. Иймд та тогтоосон үнээ нотолж чаддаг байх ёстой. Нэмж хэлэхэд хэрвээ та үнэ тогтоохдоо ямар зардлуудыг хамруулснаа сайн мэдэхгүй бол тогтоосон үнээ хэзээ өөрчлөх нь зүйтэй вэ гэдгийг мэдэхэд хэцүү байна.

No comments:

Post a Comment