Monday, December 14, 2009

Монголд хvн байна уу?

Нийтлэл




Монголд хvн байлгахын тулд Монгол сэтгэхvй байна уу? Монгол ухамсар байна уу? Монгол ахуй байна уу? Монгол ёс заншил байна уу? Монголын тvvх байна уу? Монгол эх орон минь байна уу? Монголын газар шороо минь байна уу? Монголын байгаль минь байна уу? Монголын тусгаар тогтнол байна уу? Монголын vндэсний аюулгvй байдал байна уу? Монгол тєр минь байна уу? Энэ бvгд дээдийн дээдээр хамгаалалтанд байхад Монголд хvн байнаа байна.
Харин эдний аль нэгнийх нь хамгаалалт сулрахад Монгол хvн Монгол хvн биш болж гаднаас харахад Монгол ч дотоод сэтгэл нь харьждаг юм. Сэтгэл нь харьжсаны дараа бие нь харьждаг юм. Эндээс зєвхєн Монгол тєрх л vлдэнэ. Ийм ч учраас МОНГОЛД ХVН БАЙНА УУ? гэдэг оюуны олимп зохион байгуулсан “Лектор тєв”-ийнхэн та бvхэнд баярлалаа.




Монголд хvн байна уу? гэж хайх хvртэл хэмжээнд аваачсан харь орны сургаалийг Чингэс хааных гэж худлаа хэлж Монгол хvн бvхний чихэнд сонсгож, ухамсарт нь шингээж єгсєнд харамсдаг юм. Энэ сургааль нь “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад тєрєє зас”. Энэ сургаалийг Монгол хvн бvхэн хэлж, ярьж, биеэ засахын хойноос улайран хєєцєлдсєн юм. Гэтэл нэгэнт, хэсэг хугацааны туршид биеэ зассан хvн єєрийгєє тасралтгvй засах зуршлыг єєртєє бий болгон, гэрээ засч байхдаа ч биеэ засч байдаг. Тєрєє засах гэхдээ ч биеэ л засдаг засварчин болдгийг бидний Монголчууд нvдээрээ харж, тэдний булхайг бие сэтгэлээрээ амсаж байна.

Гэтэл Монголын минь ИХ ХААДУУД ингэж хэлээгvй ээ. Харин ингэж хэлсэн юм. Монгол хvн бvр Мєнх тэнгэрээ шvтэгтvн. Мєнх тэнгэрийн хvчин дор тэнгэрийн тєр байгуул. Хамгийн сvvлд єєрийгєє тавиарай гэж хэлжээ. Монголчуудын хvчирхэг байсны нууц нь Мєнх тэнгэрээ шvтдэг байсанд оршино. Эндээс Мєнх тэнгэр гэж юу вэ? Мєнх тэнгэрээ шvтээд байхаар чинь гадныхан булаацалдана аа. Тэгвэл Мєнх тэнгэрийг аав, ээжтэйгээ зvйрлэж нууцлаарай гэж захижээ. Эндээс Мєнх тэнгэрт Эцэг тэнгэр, Эх дэлхий, Эх газар, Эх орон, Эх нутаг, Эх байгаль, Эх хvмvvн “хvн тєрєлхтєн”, Ээж тань, Эх нэр “ээжийн нэр” багтана гэжээ. Энэ эцэг, эхээ дээдлэн шvтэж яв гэж захисан байна. Эцэг эхээ дээдлээд шvтэх юм бол таныг хайрлах болно. Энэ хариу хайрыг, хайрын харьцааг Мєнх тэнгэрийн хvч гээрэй. Тэгвэл энэ хайрын доор эцэг, эхийгээ дээдэлсэн тєр байгуулаарай.
Энэ тєрєє байнга дээдлэн vеийн vед, vvрдийн хойчид хамгаалж яваарай гэж захисан байна. Ийн захихдаа “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй тєр минь бvv алдартугай”. Мєн Хабул хаан “Єєрийн биеийг март, Єрлєг улсаа бод” гэж захисныг та бид бvхэн мэдэх билээ. Эндээс авч vзвэл Монголд, Монгол хvн байлгахын тулд єєрийн эрх ашгийг орхи гэсэн болохоос хамгийн нэгдvгээрт єєрийгєє буюу биеэ засаадах гэж сургаагvй. Биеэ засдаг онолоор єєрийнхєє хувийн эрх ашгийг хамгийн єндєрт, хамгийн тvрvvнд тавьж бvгдийн орой дээр єєрєє гарна. Энэ нь хамгийн жижиг мєртєє шvv. Тvvний гэр нь єєрєєс нь арай том. Тєр нь бvр том. Эндээс хамгийн сvvлд нь монгол тєр. Монгол тєрийнх дээр гэр нь. Гэрийнхээ дээр єєрєє байна. Vндсэн Хуулийн Цэцийн дарга хэлэхдээ, Монгол тєрийн дээр Vндсэн Хуулийн Цэц. Тvvний дээр Мєнх тэнгэрээс єєр юу ч байхгvй гэж хэлсэн нь тєрийн дээр буюу дараа нь Vндсэн Хуулийн Цэц vvний дараа Мєнхтэнгэр орох нээ. Дэс дарааллаар нь бичвэл.
Биеэ засаж дуусдаггvй нєхдvvд.
Тэр нєхдийн гэр нь.
Монгол тєр.
Vндсэн Хуулийн Цэц.
Мєнх тэнгэр.
Логикооор ингэж л гарч байна.

Тэгвэл Мєнх тэнгэрээ хамгийн доор оруулж, улан дороо гишгэсэн vед Монголд хvн байхгvй ээ. Монголд хvн байна уу гээд хичнээн дахин дуудаад ч Монголд хvн байхгvй ээ, байхгvй.

Биеэ засдаг онол нь хvнийхээ тоог, хvvхдийнхээ тєрєлтийг хязгаарладаг тэр улсдаа л тохирох биз ээ.

Монголчууд бид Мєнх тэнгэрээ уландаа гишгэснээс, хєлийнх нь улан доороос Мєнх тэнгэр амьсгаа авч ядан, амь тэмцэн Монголд хvн байна уу? гэж хашгирч байна. Мєнхтэнгэрт багтдаг ээжvvд маань Монголд хvн байна уу? гэж энгэрээ нэвширтэл уйлж байна.

No comments:

Post a Comment