Thursday, December 17, 2009

Насаа хэрхэн уртасгах вэ?

Бид өдөр тутмын амьдрал, ажлын ачаалал, буруу зуршилдаа хөтлөгдсөөр байгаад нэг л мэдэхэд өвдөж, хорвоод амьдрах насаа богиносгоод байдгийг анзаардаггүй. Ялангуяа эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс доогуур байгаа нь бодууштай зүйл. Тиймээс өөртөө зөв, ашигтай зуршлыг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Насаа уртасгах боломжийг харвал:

Нэг. Долоо хоногт таван удаа самар идэх - 2.9 жилээр уртасна.
Хоёр. Цагаан хоолны дэглэм барих - 2.4 жилээр уртасна.
Гурав. Долоо хоногт гурван удаа спортоор хичээллэх - 2.1 жилээр уртасна.
Дөрөв. Хэвийн жингээ барих - 1.5 жилээр уртасна.
Тав. Тамхи огт татдаггүй - 1.3 жилээр уртасна.

-Энэ бүхнийг арав гаруй жил баримталж байгаа бол үйлчилнэ.

Цагаан хоолны тухайд гэвэл огт мах идэхгүй байхыг хэлж байгаа юм биш. Америкийн судлаачдын дүгнэж байгаагаар бол долоо хоногт хоёроос гурван удаа махгүй зоог барих нь бие организмаас хорт бодис гадагшлахад тустай аж. Түүнчлэн аль ч улиралд шинэхэн жимс ногоо, бүдүүн ширхэгтэй талх түлхүү хэрэглэх нь сайн гэнэ. Дашрамд хэлэхэд элдэв төрлийн хавчуургатай талх насыг зургаан минутаар богиносгодог аж.

No comments:

Post a Comment