Sunday, December 13, 2009

Хамгийн солиотой ер бусын 10 эрдэмтэд


9. Вернер фон Браун
Тэрээр 12 настайдаа салют бууддаг тоглоомон машин хийж их хүнтэй гудамжинд тавьж байсан гэнээ. Энэ бол зөвхөн эхлэл байжээ. Түнийг Герман улс 2-аар дайнд ялагдасаны дараа Америкууд цэргийн ялтан маягаар авч явсан байна. Тэрээр удалгүй Америкийн сансарын программын эхлэлийг тавьсан юм. Хүнийг сар руу явуулах ажлынхаа чөлөөт цагаар тэрээр усанд шумбах ба философи судлах хоббитой байсан гэнэ шүү.


8. Роберт Оппенгеймер
Манхеттен төслийг (Америкийн атомын бөмбөг анх хийж байсан төсөл) удирдаж байсан, еврей гаралтай эрдэмтэн байжээ. Атомын бөмбөгийн эсрэг байр суурьтай байсан, мөн Социализмыг жаахан дэмждэг байсан бололтой, үүнээсээ болж төслөөсөө хасагдаж, ажлаасаа халагдаж байсан. Голланд, санскрит хэл 2-ийг зүгээр таалагдаад сурж байсан гэнэ шүү.

7. Фримэн Дайсон
Хүндлэгдсэн, аугаа цөмийн физикч, мөн зохиолч тэрээр ямар ч зөгнөлт зохиолч атаархмаар бодолтой гэнэ шүү. 1960 онд тэрээр ирээдүйд хүн төрөлхтөн асар том, нарны системийг бүхэлд нь бүрхсэн сфер буюу агаар мандал барина гэж үздэг юм байна. Үүнийхээ тусламжтай нарны энергийг асар ихээр зөв ашиглах боломжтой гэж үздэг байжээ. Мөн тэрээр харь гаригийнханд үнэн сэтгэлээсээ итгэдэг байсан ба тун удахгүй бидэнтэй холбоо тогтооно гэдэгт огтхон ч эргэлзэдэггүй байжээ.

6. Ричард Фейнман
Манхеттен төслийн ажилтан, физикч эрдэмтэн. Тэрээр 20-аар зууны хамгийн аугаа эрдэмтэдийн нэгэнд зүй ёсоор ордог юм байна. Тийм боловч эрдэмтэн хүнээс асар ялгаатай хүн байжээ. Физикээс өөр Майя-чуудын иероглиф тайлах, байгаль орчин судлал ба хөгжим сонирхдог байжээ. Чөлөөт цагаараа янз бүрийн тулхүүр, цоож онгойлгох хоббитой байсан гэнэ шүү.

5. Джек Парсонс
Америкт Реактив хөдөлгүүрийн лабораториос гадна, энэхүү эрдэмтэн ид шидээр оролддог байсан ба өөрийгөө Антихрист гэж нэрлэдэг байжээ. Тэрээр ямар ч боловсролгүй нэгэн байжээ. Гэхдээ түүний зохион бүтээсэн пуужингийн түлшийг 2-аар дайны үед Америкууд сансрын аппаратуудынхаа туршилтанд хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь тэрээр 1952 онд өөрийн гэртээ туршилт хийх явцдаа дэлбэрч нас баржээ.

4. Джеймс Лавлок
Энэхүү эрдэмтэн хараат бус рэдэмтэн ба хими, биологи, анагаах ухаан, экологи зэрэг чиглэлээр судалгаа явуулдаг юм байна. Лавлок нь Геи-ийн онол (дэлхий нэгэн суперорганизм шиг оршдог) гэгчээр алдаршисан эрдэмтэн гэнэ. Энэхүү онолоороо удахгүй дэлхийн цаг агаар маш их өөрчлөгдөнө гэж үздэг аж Мөн тэрээр энэ онолдоо 2100 он гэхэд хүн төрөлхтөний 80% нь мөхөж сөнөнө гэж үздэг гэнэ.

3. Никола Тесла
Та мэдээж түүнийг л гартаа аянга барьсан хүнээр төсөөлж байгаа биз дээ. Түүний нээлтүүдийн ачаар манай дэлхий дээр цахилгааны эрин үе эхэлсэн билээ. Тесла мөн бараг унтдаггүй, биеэрээ нэвт цахилгаан гаргах үзүүлбэр зэргээрээ маш алдартай байжээ.

2. Леонардо да Винчи
Уран зургийн гайхалтай бүтээлүүдийг зурах заваараа, Леонардо да Винчи бараг бүх төрлийн шинжлэх ухаан, бүх л зүйлээр оролддог байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэр нь маш олон гайхалтай, галзуу ч гэмээр санаануудаар дүүрэн байжээ. Эдгээр санаануудын зарим нь хэдэн зуун жилийн дараа биелэлээ олсон байна.

1. Альберт Эйнштейн
Мэдээжийн хэрэг энэ жагсаалтийн эхэнд Альберт Эйнштейн эхний байранд оржээ. Түүний физикт оруулсан хувь нэмэр бол үнэлэхийн аргагүй юм.

No comments:

Post a Comment