Monday, December 14, 2009

С. Зоригийг эргэн дурсахуй

Энэ єдрvvдэд С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хар єдєр болж байна. С.Зориг алагдсан тэр vеийн Монгол орны улс тєрийн амьдрал хєл толгой нь олдохгvй ёстой нєгєє орондоо орох завгvй олз ашгийн тєлєє алалдаж, авгайгаа ч цохих завгvй авилгал авч байжээ хэмээн зvйрлvvштэй он жилvvд байж дээ.

Хєдєє сангийн аж ахуйд комбайн бариад сvнгэнvvлж байсан залуу хархvv, хєдєє нутагт тооны багш байсан нєхєр, ямар нэгэн агентлагт сэтгvvлч байсан гэх этгээд, хvн амины хэргээр шоронгоос гараад удаагvй хvнд гар зэрэг зvсэн зvйлийн нєхдvvд юмыг яаж мэдэхэв гээд л нэрсээ дэвшvvлээдэхсэн чинь УИХ-ын гишvvн болчихдог байгаа.
Тэд ч дор бvрнээ УИХ-ын гишvvн гэж ийм аятайхан толгой євддєхгvй мєнгє олж болдог ажил юм байна гэдгийг гэнэт мэдээд эхэндээ жаахан гайхсан байх сvvлдээ ч ёстой болох ёстой юм болж байгаа мэтээр хандаж ичиж айхаа умартаж баруун солгойгvй авч эхэлсэнийг дээгvvрээ шивэр авир гэцгээж харин доогуураа байгаа мань мэт нь тэгэх ёстой юм шиг л харж суусансан.
Харин тэд маань єєр хоорондоо “Цахилгаан станцийн шинэчлэлтэд Японууд хэдийг єглєє тэрийг байз Гэрлээтэй хуваахуу болих уу за за ер нь болиё пиз... эртээдийн нєгєє тендэрээс надад доромжилж байгаа юм шиг жаахан юм єгсєн болсон бас болоогvй ээ цаана нь Эгийн Голын Усан цахилгаан станц гэж нэг аятайхан юм дуулдаад байгаа, бас Казиногийн Тендер гэж ч юм байна” гэж бодоцгоогоод, чихэнд нь шулмас шивгэнэсэн юм шиг л аваад бай аваад бай Монголын баялаг дуусахгvй гэж боддог байсан байлгvй.



1996 онд Ардчилсан хvчнийхэн 1990 оноос хойш анх удаа дийлэнх олонхи болж засгийн газраа байгуулсан боловч Сайдын суудал горилсон , агентлаг газрын даргын тушаалд шунамхайрсан хэд хэдэн бvлэг фракцд хуваагдсан тэд єєрсдийн байгуулсан Засгийн газраа хэд хэд хєнтєрч орхиод....одоо хэнийгээ дэвшvvлэх яах ийхээ ч мэдэхээ болиод хий ангайгаад сууж байжээ. Элбэгдоржийн засгийн газар огцроод vvрэг гvйцтгэгчээр ажиллаж байсан бєгєєд халзан Ганболдыгоо 7 удаа ерєнхий сайдаар нэрийг нь дэвшvvлээд Ерєнхийлєгчєєс дэмжлэг аваагvй буцаад байсан байна.
Энэ vед Бошигт гэх нєхєр єєрийгєє Дээд Тэнгэрийн Бошиг гэж андууран тэтгэврийн хэдэн эмгэн євгєдийг (одоогийн Баасан шиг) Та бvхний Орос ах нартай бvтээн босгосон эх орнийг чинь хэдэн хvvхдvvд идээд дууслаа хэмээн шургаж Ордон руу єндєг мєндєг шидэх гишvvдийн замийг отож заамдаж хоргоох, зарим нэг нь цагдааг хутгалах гэх мэтийн ойр зуурийн ажил хийсэн шигээ амтат бялуунаас хоцорсон гоморхолоо илэрхийлэн сууж байв. Ядаж байхад яг тэр vеэр Галина гэх нєхєр єєрийгєє фашист ч гэх шиг юм яриад ёстой л намайг хэн хэлэхэв нохойг хэн саах вэ гэдэг шиг л орон гарантаж эхлэвээ хєєрхий.
Харин тvvнийг нь Их хуралд сонгогдсон цєєхєн тооны шудрага гаруудын нэг нь єєгшvvлж ч гэх юмуу єєртэй нь ижил санаа зорилго гаргаж байна би дэмжиж байгаа ч гэх юм уу хэсэгтээ л толгой холбон хамт шогшицгоож бvр цаашилбал Галинаагийн фашист хувцсыг тvр гуйж УИХ-ын нээлт дээр ємсєж гангарав.

No comments:

Post a Comment