Sunday, December 13, 2009

Венец дэхь ээлжит vер

Хєгшин европын гайхалтай газруудын нэг болох эртний тvvхт, vзэсгэлэнт Венец хот сvvлийн жилvvдэд байнга vерийн гамшигт нэрвэгдэх болсон билээ. Єнєєдрийн байдлаар мєн тус “усан дээрхи vзэсгэлэнт Дагина” болсон хотын 95% нь нилэнхvйдээ усанд автаад байгаа аж. Тиймээс жуулчид болон оршин суугчдыг гэр орон, зочид буудлаасаа гарахыг аль болох хориглох арга хэмжээ аваад байгаа гэнэ. Усны хvчтэй тvрлэгээс болж Венецийн булан бараг тэр чигтээ, харин хотын тvvхт (хуучны) хэсгийн тал нь бvхэлдээ усанд автжээ. Ємнє зvгийн хvчтэй салхи далайн давалгаатай хавсарч, далайн тєвшинг 1 метр 30 см-аар нэмэгдvvлснээс болж тэнд ийм байдал vvсэд байгаа юм. Эртний тvvхт Венецийн завьчид ажилдаа ороод байгаа бєгєєд жуулчид урт тvрийтэй усны гутал ихээр худалдан авч байгаа аж. Харин хотын гудмаар маш сэрэмжтэй, болгоомжтой байхыг анхааруулсан сэрэмжлvvлгийн чанга яригчаар vе vе зарлаж байгаа гэнэ. 1993-2002 оны хооронд тус хот нь нийт 50 удаа vерт автаж байсан юм. Харин сvvлийн 50 жилд Венецид болсон vерvvдээс хамгийн хvчтэй нь усны тєвшин бараг 2 метр нэмэгдсэнээс болсон 1966 оны vер юм байна. За ингээд аялан жуулчлах дуртай хэн бvхний заавал очиж vзэх ёстой газруудын нэг болох эртний Венец хот дахь vерийн дvр зургийг хvлээн авна уу.



No comments:

Post a Comment