Monday, December 14, 2009

Н.Төгсцогт тодорхойгүй шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа

Н.Төгсцогт тодорхойгүй шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа
Азебрайжаны Бакүд олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр хүч үзсэн У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг, С.Эрдэнэбаяр нар ялагдснаар тэмцээнээ өндөрлөсөн. Харин тэмцээний хоёр дахь өдөр 51кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Бакүгийн рингэд тодорхойгүй шалтгаанаар гарсангүй. Тэрээр эхний тойрогт Америк тивийн нэгдүгээр шигшээ багийн тамирчинтай оноолт таарсан. Энэ хоёр боксчны тоглолт есны өдрийн үдээс хойш тоглохоор байсан. Гэтэл хоёр боксчны нэрийн ард шүүгч нарын нэрсээс өөр ямар ч оноо, тайлбар алга.

Харин 49-51кг-д найман тамирчны жагсаалтад орж үзэхэд цэнхэр талаас гарах ёстой байсан Н.Төгсцогтын ард 0:0 winner гээд биччихсэн байлаа. Гавьяат өчигдөр мөнгөн медалийн төлөө Европын хоёрдугаар шигшээ багийн Оубаали гэж тамирчинтай хүч үзэх байсан. Харин Н.Төгсцогтын нэр финальд үлдсэн боксчдын жагсаалтнаас хасагдаж, түүний өрсөлдөгч Оубаалид гоц мөргөснөөр өнөөдөр шууд аваргын төлөө Энэтхэгийн тамирчинтай хүч үзэхээр болжээ. Энэ талаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэнгээс тодруулахад “Азербайжанд гар утас энэ тэр сайн хөгжөөгүй юм билээ. Надад одоогоор мэдэгдсэн юм алга” гэсэн хариулт өглөө

No comments:

Post a Comment