Sunday, December 13, 2009

Умраас эгшиглэх урт дуунуудыг сонсохуйяа сэтгэл уясан догдолно...

Нийтлэл




Орчимд найзууд маань Монголоос шинэхэн цасны мэнд хvргэх боллоо. Тэр тоолонд Шанхайд бороошиж таарахыг яана. Бороотой бvрхэг єдєр, яс тогшсон зэвvvн хvйтэн vеэр гэртээ хурдхан буцаж очоод, дотно хайрт хvмvvстэйгээ будаатай цай уунгаа урьд хождын болсон хєгтэй хєєртэй явдлуудаа хуучлаад, дулаахан хєнжилдєє хамраа шургуулан суухсан гэж мєрєєдєнє. Нэгэнт хvний газар гvний нутагт эрдэм сурахаар ирсэн болохоор эндэх жихvvн хvйтнийг урьхан хонгор салхи мэт сэтгэж, фронт руу цаашаа довтлоод л байхаас єєр аргагvй.
Заримдаа шантрах vе гарах юмаа. Тэр vед урт сайхан дуунуудаа сонсоно доо. Зєвхєн монгол нутагт унаж, монгол шороон дээр тоглож єссєн хvн л мах цусаараа, элэг зvрхээрээ мэдэрч чадах тэр л аялгуу дуунуудыг... Нэг удаа єрєєний Африк охин Мари маань уртын дуу сонсчихооп, "Сvда,,, Энэ тэгээд дуу юм уу? Яагаад vг хэлэхгvй байгаа юм бэ? " гэж асууж байсан шvv. Хэдийгээр урлаг, тэр дундаа дуу хєгжим хил хязгааргvй эрхэм дээд зvйл хийгээд сонсголтой хэн гуай ч ойлгож чадах ч гэлээ уртын дууны гайхамшгийг бол зєвхєн монгол хvн л мэдэрч ойлгож чадах юм байна даа гэсэн бодол толгойд зурсхийж байсан. Уртын дуу хэдэн мянганы туршид уудам тал нутагт маань зvрхнээс зvрхэнд дамжин шуранхайлагдан ирсэн учир бид тvvнийг чихээрээ биш элэг зvрхээрээ сонсох нь аргагvй байх даа.





Намжилын Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хvртэж, ЮНЕСКО-гийн соёлын євд тvvний дуулсан уртын дууны дээжийг бvртгэж авсан юм.

Хэд хоногийн ємнє "Монгол ардын уртын дуу" нэртэй нэг сайхан ном интернэтээр захиалж авсан юм. Євєр монголын боловсролын хорооноос эрхлэн гаргасан энэ ном миний ємнє нь худалдан авсан "Монгол ардын дууны 100 бадаг" номыг бодвол хамаагvй олон дуу багтаасан хийгээд Ар, Євєр монголын уртын дуунуудыг олон хувилбар, vvх тvvхийн хамт худан монгол бичгээр хэвлvvлснээрээ нилээд онцлогтой шиг санагдсан.

Би уртын дуунд ухаангvй хайртай. Хархан бага байхын л тvvнд бvх сэрэл мэдрэмжээрээ уягддаг байсансан.

Ингэхэд найз минь, чамаас асууя. Уртын дуу сонсохоор чамд ямар мэдрэмж тєрдєг вэ?

Надад ч бас тийм мэдрэмж тєрдєг.

Гэвч хамгийн хачирхалтай нь саяхныг болтол зарим уртын дууны vгийг тєдийлєн анзаарч байгаагvй байх юм. Тэгэхээр зарим талаар Марийгийн зєв ч байж болох мэт санагдсан. Нээрээ уртын дуунд юу гэж дуулаад байдаг билээ дээ? Золоор ихэнх уртын дуу дууныхаа эхний мєрєєр нэрлэгддэг учир, "Уяхан замбуу тивийн наран" ч юмуу эсвэл "Хvрэн толгойн сvvдэр","Нарийн сайхан хээр" гэх мэтийг цээжээр хэлж чадах хvн олон гарах байх. Гэхдээ уртын дуучдыг тооцохгvйгээр аль нэг уртын дууны vгийг бvтэн мэддэг хvнийг монголоос ол гэвэл эгээ л далайгаас зvv хайх дайны юм болох байх даа. Мєрийцєхєд ч бэлэн байна. Учир нь би ч тэр бvлэгт хамаарагдана шvv дээ.





Энэ ном хэд хэдэн талаараа надад гvн сэтгэгдэл vлдээсэн. Нэгд би бага ахуйдаа сурч байсан монгол бичгээ сайхан сэргээж байна. Хоёрт нь уртын дууны vгсийг мэддэг болж байна. Гуравт гэвэл монголын хэл соёлын язгуур охь ундрага нь уртын дуунд хадгалагдан байгааг олж мэдлээ. Vнэхээр дээд монгол хэл гэж байдаг бол тэр нь уртын дуун доторх монгол хэл мєнєєсєє мєн байх. Магадгvй зєвхєн уртын дуугаар ч зогсохгvй байх л даа. Эртний шvлэг туульс бvгд л багтана. Гэвч найзууд аа, энэ удаа уртын дууг онцолъё оо.

Манай interculture гэдэг хичээл дээр нэг Герман багш ярьж байсан. Хvн тєрєхтний хэл соёлыг High context, Low context-тэй гэж хувааж болох гэнэ. High context -тэй хэл соёл нь агуулга гvн, хэл яриа цєєн байх юм гэнэ. Эсрэгээрээ Low context нь яриа их, агуулга илэрхий бєгєєд гvехэн байхыг хэлдэг бололтой. Би л ингэж ойлгосон шvv. Бурхан минь, vvн дээр гажуутай зvйл байвал засаж залруулаарай та минь.

Магадгvй орчин vеийн монгол хэл соёл Low context бvхий рvv нь бараг орчихсон байх гэж би дотроо бодсон шvv. Vл ойлголцол vvсгэхгvйн тулд, тал засахын тулд, сайшаал хvртэхийн тулд гэх мэт олон зорилгоор єнєєдрийн нийгэмд бид маш олон зvйлийг тайлбарлан ярих хэрэгтэй болсон. Хамгийн инээдтэй нь олон хvн хайраа илчлэхдээ яг чалчигч шиг л, яагаад дурласнаа яриад л... Нээрээ бас сексийн vед ярьдаг зуршилтай хvмvvс ч байдаг...

Та нар анзаарч байсан бол монгол ардын дуу, тэр дундаа уртын дуунууд ихэнх нь хайрын дуу байдаг. Хэдийгээр "Хvрэн толгойн сvvдэр", "Алсын газрын зэргэлээ", "Эр бор харцага" гэж дуулаад байгаа боловч цаана нь vгээр хэлж vзгээр бичишгvй хайрын нандин сэтгэл, дурлалын гэгээн илч нуугдаастай... ... Гэтэл одооны дуунууд ямар билээ дээ? Би чамд хайртай, хайрлаад байхад чинь хайр даахгvй бол больчихъё л доо... хэхэхэ гэх мэт...

Энэ бол Монгол хэл соёл бусад ихэнх соёлуудын адил эмгэнэлтэйгээр High -аас Low context рvv уруудан буйг бэлхнээ харуулж байгаа наад захын жишээ юмуу даа.

За ингээд олон vггvй та нартайгаа эртийн євгєдийн оюуны охь, уртын сайхан дуунуудаас хуваалцъя.


Тvмэн эх
(найр наадмын эхний дуу)

Зээ, эрдэнэт хvний биеийг олоод
Этгээд буруу vйлийг зайлуулаад
Энэ ба хойт явдлыг
Сайтар бvтээхийг шvтэлтэй еэ.

Сайн vйлсийн тулд
Амин зvрхнээсээ
Сайхан тєрийн дунд
Ахуй чанараараа
Сайтар чамдаа зvтгэлтэй.

Зээ хєє, олон олон тvмний эхийн
Охь манлай энэ болмой яа

Зээ олон жагсаал агтын дотроос
олж жагсаахад хvлгийн байдалтай
Vсэргэхvй наадамд
Vлэмж гоё морь буй зээ хєє

Татаад одохын цагт
Дахин тэмvvлээд
Талбиун ирэхийн цагт
Тасархай ганцаараа тэргvvлээд
Айсуй л байна.
Зээ хєє, олон морьдын тvмний эх
Тод манлай торгон жолоо нь энэ болмой яа

Зээ тvмэн морьдын давхиа дундаас
Тvрvvлэн цойлж торойн давхисаар
Дєрвєн туурайн хурдны тоосыг
Тєр улсын наадамд єргєлєє

Зээ хєє, арван цагаан буянаа
Арвижуулан єсгєж
Амар жаргалангаар бас
Бид нар уулзахын тутам
улам улам єрнєхийн бэлэг болтугай, зээ хєє

Зээ эртний ариун буянаа
Элбэгжvvлэн нэмж
Мэндийн бэлгээр хуран цуглаж
Vvнээс хойшид
Зээ хєє, улам улам єрнєхийн
бэлгэ мандах болтугай зээ

No comments:

Post a Comment