Tuesday, December 22, 2009

Д.Ариунцэцэг “Монгол газар”-ын Мянганбаярын хүүхдийг төрүүлж, алтны магнат таван хүүхэдтэй боллоо

Оддын амьдрал дэндүү гэхэд арай л дэндүү дуулиан шуугианаар дүүрэн байх юм даа. Гахайн ханиад гээч айхтар өвчин гараад дээр дооргүй бужигнацгааж байгаа энэ үед “Ард түмний мисс” хэмээх тодотголтой Д.Ариунцэцэг “Монгол газар”-ын босс, Алтны магнат Ц.Мянганбаярын хүүхдийг тээж төрүүлсэн гэсэн мэдээлэл олны сонирхолыг татаж байна.
 Д.Ариунцэцэг энэ тухайгаа ихэд нууцалж байгаа ч түүнийг төрөөд 14 хонож байгаа, 3.7 кг жинтэй охинтой болсон гэж ойрынх нь эх сурвалж мэдээлсэн юм. Хүүхдийн эцэг болох Ц.Мянганбаяр Д.Ариунцэцэгээс гарсан охинтойгоо нийлүүлээд ийнхүү тавдахь хүүхдээ өлгийдөн авч буй нь энэ. Анхны эхнэр Болор дээр нь хоёр хүүхэд нь байдаг. Топ модель Д.Пүрэвсүрэнгээс гарсан охин, анагаахад сурдаг байсан гэх Хулан хэмээх хүүхэн бас л Ц.Мянганбаярын охиныг тээж төрүүлсэн байдаг. Таван хүүхэдтэй болж алдарт эцэгт өргөмжлөгдөх болсон Ц.Мянганбаярын анхны эхнэрээс гарсан хүү нь эхнэр авч аавыгаа аль хэдийнэ өвөө болгоод амжсан. Өвөө болсон ч гандан буурахгүй алтны магнат хүүтэйгээ зэрэгцэн шинэ хүнээ тосож авсан нь яахын аргагүй олны сонирхолыг татаж буй нь нь. Магадгүй энэ зууны Монголын хамгийн дуулиантай, гэрлэлт салалт, хайрын гурвалжны эзнээр Ц.Мянганбаяр тодорч мэдэх нь байна шүү.

Шар мэдээ

No comments:

Post a Comment