Monday, November 30, 2009

Чипсэнд ашигтай бодис огт байдаггүй!


Хүүхэд дурладаг чипсэнд үнэндээ ашигтай бодис байхгүй.
Худалдаанд гарч буй төрөл бүрийн чипс нь давс, химийн найрлага, амт орлуулагч ихтэй байдаг.

Мөн жимсний гэх ананас, банан жүрж зэрэг жимсний амт үнэртэй чипсэнд хууртагдах хэрэггүй. "Жимсний" гэсэн тодотголтой болохоор хүмүүс хүүхэддээ авч өгөх нь бий. Үнэн хэрэгтээ эдгээр "хатаасан" гэх жимсний чипсэнд их хэмжээний амт орлуулагч, сахар, сахар орлуулагч, будагч бодис байдаг.

Иймэрхүү чипсийг ганц удаа хэрэглэсэн ч эрүүл мэндэд тохирохгүй. Харшил өгөх магадлалтай. Маш их колори байдаг.

Хэрэв та өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг бол чипсийн оронд цэвэр жимс, үзэм, хар чавга зэрэг хольцгүй хатаасан жимсийг сонгоорой. Мөн илүүдэл жингээ хасах сонирхолтой хүмүүст чипс идэхгүй байхыг зөвлөе. Хүмүүс чипсийг ихэвчлэн үзвэр үзэх, үдэш орой телевизийн өмнө сууж, хэвтэж байхдаа зугаацах байдлаар иддэг. Үзвэрт автагдан хяналтгүй иднэ. Нэг мэдэхэд л нэгээс илүү уут хоосолсон байх нь бий.

Үдэш орой идсэн, калори ихтэй чипс нь улам таргалуулдаг болохыг мартуузай. Та өдөржин юу ч идэхгүй байж байгаад орой идсэн нэг уут чипс л таны хүссэн үр дүнг баллаж орхино.

No comments:

Post a Comment