Monday, November 30, 2009

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ?


1. Алим
Энэхүү идээд ханахгүй сайхан жимс нь организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис байдаг учир биднийг инсульт болон имфарктаас хамгаалахад тустай. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал таны өөрийнхөө насыг 17 жилээр уртасгана гэж үзэж байна.

2. Хар нэрс
Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонгийн их сургуулийн (АНУ)–ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идэснээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

3. Үхрийн нүд
Үхрийн нүд нь дархлааг идэвхижүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, даралтыг хэвийн боллгодог. Мөн энэ нь жимс учир С аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх билээ.

4. Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх үйлчилгээтэй бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байна.

5. Улаан лооль
Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдалтыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн Ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү байдаг байна. Мөн улаан лоольд Р3. гэдэг бодис агуулдаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

6. Чий жимс
Чий жимсный үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холесрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нь нотлоод байна.

7. Анар
Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болорын бүдэгшилийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

8. Амтат зүрж
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг ба цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн С, А ба В группын аминдэмээр баялаг.

9. Тоор
Тоор жимс нь Кали–гаар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг ба магни нь бухимдлыг багасгах ба сэтгэл санааг дээшлүүлдэг. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.

10. Чавга
Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн хар чавга ийм шинж чанартай.

11. Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүнүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.

12. Улаан усан үзэм
Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой болно. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн улаан усан үзмээс гаргаж авсан вино нь жүүснээсээ ач холбогдлоороо өндөр

13. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхижүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

14. Бууцай
Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг 2 дахин бууруулдаг.

15. Улаан сонгино
Яг улаан сонгино нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестриныг цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

16. Цай
Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азийн соёлд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт 2 аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.

17. Кофе
Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.

18. Хар шоколад
Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Шоколад нь хүний хоногийн хоолны цэсэнд заавал байх бүтээгдэхүүн бөгөөд та даралт ихтэй боловч нэг жижиг шоколадны хэлтэрхий таны даралтанд нөлөөлөхгүй ба харин судасыг чинь цэвэрлэх болно. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

19. Овьёсны нэвс
Овьёсны хэмхдэс нь хамгийн эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлааг нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

20. Хивэгтэй талх
Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр агуулдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлуудаас болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг.

No comments:

Post a Comment