Monday, November 30, 2009

Охидын, бүсгүйчүүдийн өдөр тутмын имиж




Өдөр тутмын хувцаслалт, будаг, үс засалт нь бүсгүйчүүдийн имиж, онцлогийг тодруулж өгдөг. Чухам энэ л үед чиний тухай тодорхой ойлголт бусдад төрөх нь бий. Тиймээс хэт моод загвар хөөцөлдөх эсвэл огт тоохгүй байхын аль аль нь тустай биш. Үүн дээр анхаарч алдаа бага гаргахыг зөвлөе.


Нэг. Гоо сайхны бараа хэт их хэрэглэхээс зайлсхий. Наснаасаа овортой харагдаж болзошгүй. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрт зааг ялгаа бий.

Хоёр. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартуузай. Хэрвээ чи хумсны арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй, нямбай бус хүн мэт харагдана шүү.

Гурав. Үс засалтандаа анхаар. Үс нь хүний нас, нийгмийн байр суурь, боловсрол зэргийг илтгэнэ. Тиймээс үснийхээ хэв маягийг хаяа сольж, өөрчилж байхад гэмгүй. Өдөр тутмын хувцаслалт гэхээр жирийн ажлын хувцас гэж бүү ойлгоорой! Ажилдаа очих найз нөхөдтэйгээ уулзах, гадуур явах зэрэг орчинтойгоо байнга харьцаж, бусдын нүдэнд тусдаг үе юм шүү. Тэгэхээр үүнд ач холбогдол өгөхгүй байж болохгүй.

Хувцаслахдаа анхаарах зүйлс:
Нэг.
Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Эвгүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

Хоёр. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Ингэж хувцаслах нь сайхан гэхээсээ илүү эвгүй, биед чөлөөтэй бус харагдуулдгийг бодолцоорой.

Гурав. Гялтганаж гялалзсан чимэг зүүлт нь өдөр тутмын хувцаслалтад зохимжгүй. Үдэшлэг цэнгүүнд бол болох юм. Харин жирийн үед бол даруувтар зүүлт, чимэглэл тохирно.

Дөрөв. Хэтдээ турах биз гэсэн найдлагаар давчуу хувцас авахаас зайлсхий. Найдлага чинь биелэгдэхгүй ч байж болно. Чөлөөтэй нь дээр гэдэг ч юмуу шуудай шиг нэвсийсэн хувцас зохимжгүй. Тиймээс өөрийнхөө биеийн галбирт л тохирсон хувцсыг сонгоорой.

Tав. Бусдыг дууриаж бүү хувцасла. Чамд бусдад байхгүй давтагдашгүй онцлог бий.

Зургаа. Улиралдаа тохируулж хувцасла. Өвлийн хүйтэнд нимгэн цувтай явж байх нь мэдээж тохиромжгүй.

Долоо. Гутал цүнхний өнгө хосолж байх хэрэгтэй гэдэг. Ямар ч байсан яг ижил биш юм гэхэд эрс, ялгаатай бус, ойролцоо өнгийн байхад болно.

No comments:

Post a Comment