Thursday, December 3, 2009

Эрүүл энхийн таван чухал

1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.


2. Сайн унтах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрмэгцээ шууд босох нь маш чухал. Эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, сүр сүлдгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа цонхыг хааж юу ч бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг.
3. Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өглөө бүрийг хэвшил болгон бие засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.
4. Хөдөлгөөн эрүүл жаргалтай амьдралын нэг үндэс. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Аливаа ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, биеэ хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.
5. Инээж хөхрөх нь эрүүл амьдрахын бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.

No comments:

Post a Comment