Monday, November 30, 2009

Хөлийн булчингаа хөгжүүлье гэвэл...



Хэрэв та богинохон хугацаанд хөлийнхөө булчинг бэхжүүлж, чийрэгжүүлэхийг хүсвэл ташаа, шилбэнд зориулсан энэхүү дасгалыг хийгээрэй.

Нэг. Гараа доош буулгаад, хөнгөн гантелийг атга. Ташаа шалтай параллель байх хүртэл хагас сууна. Ийм хагас суулт нь ташааг сайн бэхжүүлдэг. Энэ дасгалыг өдөрт хичнээн удаа ч давтан хийж болно /дунджаар 12-15 удаа/.

Xоёр. Цэх зогсоод гантельтай гараа мөрний орчим нугал. Өлмий дээрээ аажим бөгөөд чадах хэмжээгээр дээш өргөн зогсоно. Анхны байрлалдаа ор. Энэ дасгал нь шилбийг бэхжүүлдэг. Долоо хоногт гурван удаа 15-20 удаа хийвэл та үр дүнд заавал хүрнэ.

Гурав. Цагираган дасгал бэлхүүс төдийгүй ташааг бэхжүүлдэг. Том цагирагийг ташаа орчим эргүүлж дадах нь энэ хэсгийн булчинг бэхжүүлж, өөх тосыг тэнцвэржүүлдэг байна. Ийм дасгалыг өглөөгүүр хийвэл сайн. 10-20 удаа давтан хийж болно.

Дөрөв. Дугуй унах хэлбэрийн дасгал нь хөлний шилбийг бэхжүүлж, хэв маягийг засч залруулдаг байна. Дээш харж хэвтээд хоёр хөлөө ээлжлэн дугуй унах маягаар хөдөлгөнө. Энэ нь аарцагны ясыг бэхжүүлэх сайн талтай. Өдрийн аль ч үед хийж болох дасгал.

Тав. Зөвхөн спорт зааланд л хүний бие галбир засагдана гэж үзвэл эндүүрэл. Лифтээр явахгүй шатаар дээш доош өгсөж, уруудах нь биеийн тамирын зааланд тусгай хэрэгсэл дээр хөлний булчинг бэхжүүлэхээс гурав дахин илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ.

No comments:

Post a Comment