Monday, November 30, 2009

Их зантай эрийг хэрхэн яаж өөртөө дурлуулах вэ?

Дор дурдсан шинж чанарууд бүх эрчүүдэд ямар нэг хэмжээгээр байдгийг сэтгэл зүйчид олж тогтоосон байна.

1. Тэр өөрийгөө бусдаас илүү гоц гойд хүн гэж үздэг.
2. Тэр бусдаас тэс өөр бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг.
3. Тэр бардам зантай.

4. Тэр өөрөөсөө илүү хүний дэргэд бардам зангүй болчихдог.
5. Тэрээр өөрийгөө бэлгийн гойд чалхтай гэж боддог.
6. Тэр шударга зантай.
7. Тэр долигонуур хүнд дургүй.
8. Тэр сайхан хүүхэнд нугасгүй дуртай.
9. Тэр бага зэрэг сээтэгнүүр зантай.
10. Тэр өмчирхөг үзэлтэй.
11. Тэр маш их хартай.
12. Тэр магтаалд дуртай.
13. Тэр шүүмжлэлд дургүй.
14. Тэр эмэгтэйчүүдийн үгэнд оромтгой.
15. Тэрээр далдын хүчинд итгэдэг.
16. Тэр зурхай, мэргэ төлөгт итгэдэггүй.
17. Тэр өөрийгөө бусад эрчүүдтэй байнга харьцуулж үздэг.
18. Тэр өөрийгөө хамт ажиллагсдаасаа ямагт дээгүүр зиндаанд тавьдаг.
19. Тэр өөрийнхөө зиндаандаа амьдарч чаддаг.
20. Тэрээр спорт сонирхдог.
21. Тэр өөрөөсөө эр зоригоор илүү хүний дэргэд аймхай хулчгар болдог.
22. Тэр хүүхнүүдийн дэргэд илүү зориг ордог.
23. Тэр өвдөхөөрөө арчаагүй, маш их янгууч.
24. Тэр өөрийгөө бүсгүй хүнээр халамжлуулахыг их хүсдэг.
25. Тэр өөрийгөө магтаж ярих дуртай.
26. Түүнд өөртэй нь ялдамхан харьцдаг хүүхэнд дуртай.
27. Тэр эелдэг зөөлөн харьцаатай хүүхэнд дургүй.

Эр хүнд олон шинж чанар байдаг ч эдгээр 28 шинж чанар тэдний ааш зан, бодол санааг илүүтэй илэрхийлдэг байна. Бүсгүй та эдгээр шинж тэмдгүүдийг мэдсэнээр хайртай залуугийнхаа зан араншинг илүүтэй ойлгох болно.

No comments:

Post a Comment