Sunday, November 29, 2009

Хар энергиэс яаж зайлсхийх вэ


Хүмүүс, зүгээр л тэвчээд өнгөрөх асуудалд оролцон бухимдаж, стресс үүсгэн өөрийгөө зовоох нь бий. Ялангуяа олон хүн цугласан газар уур уцаар, бухимдал, хэрүүл маргаан гарвал энэ нь та бидний оюун санаанд түрэмгийлэл болдог.


Олон нийтийн хар энерги хүний эрүүл мэнд, ажил төрөлд сөрөг үр дагавартайг ямагт санаж олон нийтийн газар үүссэн хэрүүл маргаан, үймээн шуугианд татагдан орохгүй байхыг хичээ. Одоо энэ талаарх зөвлөмжийг хүргэе. Үүнд:
-Хэрүүл маргаан үүсгэн шуугиан тарьж байгаа хүнтэй бүү ярилц.
-Хэрүүл үүсгэсэн сэдвийг нь бүү дэмж.
-Хэрэлдэж буй хүмүүсийн нүд рүү бүү хар.
-Хажуугаар нь өнгөрөхдөө инээмсэглэмээр аяд.
-Тэр хүний зөв бурууг шүүх гэсний хэрэггүй.
-Чанга дуугаар хашгачиж зандарч байгаа хүн ухамсаргүйгээ харуулж байгаа тул бүү анхаар.
-Хэрэлдэж буй хүмүүстэй таарсан бол тайвшрахыг хичээ.
-Хэрэв хэрүүл өөр рүү тань чиглэсэн бол биеэ барь.
-Хэрэв нүүрэн дээрээ уурлаж бухимдсан байдал гаргавал түрэмгийллийн бай болж магадгүй.
-Тань руу чиглэсэн эвгүй үг, уур амьсгалыг анзаараагүй дүр исгэ.
-Ингэх нь нервээ хадгалах, эд эсээ үхүүлэхгүй байхад тустай.
-Үнэхээр тэвчмээргүй байсан ч "Уучлаарай би өөртөө чинь харьцмааргүй байна" гэж хэл.
-Сөргөлдсөн үг хэлбэл хэрүүл болон даамжрах нь ойлгомжтой.
-Хэрэв ийм нөхцөл байдлаас зайлсхийгээд сурчихвал танд л ашигтай байх болно.

No comments:

Post a Comment