Thursday, December 3, 2009

Амьдралд хэрэг болох мөрдлөгөөс

Гомдоосон хүнийг уучилах сэтгэлтэй бол
  • Бусдыг аль болох хурдан уучил
  • Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч даруй уучлалт гуй
  • Бусдад хонзогнох сэтгэл бүү өвөрлө

  • Гомдоосонд хүнд эелдэгээр ханд
  • Бусдыг гомдоосон хүнийг уучил
  • Бусад хүмүүс чамайг ойлгохгүй байвал аль болохоор тайван орхи
  • Бусдын хэлсэн бүдүүлэг үгийг аль болохоор сэтгэлдээ бүү хүлээн ав
  • Хүмүүст болгоомжгүй байдлаар хатуу үг хэлэхээс зайлсхий
  • “Ам алдвал барьж болдоггүй” гэсэн үгийг өөртөө байнга сануул

Үргэлж зөвийг үйлдэж цэвэр ёс суртахуунтай бай
  • Өөрөө зөв зүйлийг үйлдэж бусдыг ч мөн түүндээ уриал
  • Юу үзэх, сонсох, хэлэх, бодохоо хяна
  • Зөв байр суурин дээр баттай зогсож сур
  • Оюун ухааныг хордуулж, бие бялдрыг гэмтээж болох бүхнээс зайлсхий
  • Бусдыг өөртэйгөө хэрхэн хандахыг хүсдэг шигээ бусдад ханд
  • Сэтгэлдээ үнэнч байснаар аливаа үйлсийг шударга хийх боломж ирдгийг анхаар
  • Сайхан хүмүүстэй ярилцаж, тэднээс олон сайхан зүйлс сурч болдгийг олж хар
  • Үйлдэл бүр чинь ариун байснаар, сэтгэлдээ аз жаргалыг бий бодолц
Үр бүтээлтэй ажиллахын тулд өөрийгөө бэлтгэж, орчин тойрныхоо зүйлсийг эмх цэгцтэй байлга
  • Хэрэглэсэн зүйлсээ эмхэлж цэгцэл
  • Гэр болон ажлын өрөө, орчноо цэвэр цэмцгэр байлга
  • Аливаа юмыг байх ёстой байранд нь байлга
  • Ямар ч зүйлийг зөвхөн зориулалтынх нь дагуу хэрэглэ
  • Гээгдсэн юмсыг эзэнд нь буцааж өг
  • Өөрийн тарьсан хогоо өөрөө цэвэрлэ
  • Эрүүл орчинд л хүний сэтгэл сэргэг байдаг байдгыг анхаар
  • “Хар гэртээ хаан, Бор гэртээ богд” шиг амьдар

No comments:

Post a Comment