Monday, November 30, 2009

Дэлхийн шилдэг 10 алтан бүтээл

Turkmenbashi the Golden
Дэлхий дээр та бидний нүдээр харж үзээгүй олон хачин жигтэй зүйлүүд байдаг. Тэдний нэг нь болох итгэмээргүй алтан зүйлсүүдийг бид та бүхэнд зориулан зурагтай нь тайлбартай нь оруулж байна. Та энд тэнд явахдаа алтаар хийсэн баримал хөшөө гэж зөндөө л харж байсан байх гэхдээ таны харсан тэрхүү зүйл яг алт байж чадсан болов уу? Бидний одоо хүргэж байгаа бол яг үнэн судалгаагаар гарсан бодит зүйл юм шүү.




Та энэ хүний тухай өмнө нь сонсож байгаагүй байж болох юм. Тэгвэл таньд энэхүү хүний тухай товчхон өгүүлье. Энэхүү хүн бол алтанд дурласан Туркмистаны ерөнхийлөгч асан болох Сапармурат Нияазов гэгч хүн билээ. Нияазов нь 1990 оноос 2006 он хүртэл буюу үхэн үхтлээ улсдаа зүтгэсэн нэгэн юм. Тэрбээр өөрийхөө алтан хөшөөг хотыхөө хөл хөдөлгөөн ихтэй газруудад барих хүсэлтэй байсан ба хожим нь түүний хүсэл биелж түүний алтан хөшөө сүндэрлэн боссон билээ. Ашгабат гэх хүн түүний нэрийг нь сольж Туркмэнбаши гэх нэртэй болгосон бөгөөд энэ нэр нь бүх Турк хүмүүсийн манлайлагч гэсэн утгатай аж. Ингээд энэхүү хөшөөг Turkmenbashi The Golden гэж нэрлэсэн аж.
Naked Gold Men
Энэхүү хөшөө Америкийн Seattle хотын Газ Воркс Парк-д байдаг ба Papier-Mache хэмээх материалаар босгож гаднахыг нь цэвэр алтаар бүрхсэн аж. Хөшөөн дээр бичсэнээр "Анев хэзээ нэгэн өдөр тэдэнд сүнс хайрлаж тэд гаднах хуягаа эвдлэн бүгд босон зогсох болно. Хэрвээ тэд эндээ байсаар л байвал бороо иргэж ирэхээс өмнө би эднийг устгах болно" гэсэн байдаг аж.

Golden Throne
Хэрвээ та мөнгөө юунд үрэхээ мэдэхгүй байвал хэдэн төгрөг төлөөд энэхүү алтан ариун цэврийн өрөөг ашиглахад хэрэглэж болох юм шүү. Энэхүү бүтээлийг Хонг Конг хотын Ханг Фун Холд компаныхан 24 каратын алтаар гараараа урлаж хийсэн ба нийт жин нь бүтэн Тонн хүрдэг аж. Мөн энэхүү алтуудыг нийлүүлбэл нийт 32 сая долларын үнэтэй гэгддэг юм байна. Одоог хүртэл энэхүү бүтээлээрээ жуулчидаас мөнгийг нь салгасаар байгаа гэнэ шүү.

Golden Moss
Домогт загвар өмсөгч Kate Moss-н алтан хөшөөг Их Британын уран бүтээлч Марк Күин урласан ба Эртний Египтээс хойш ийм уран хийцтэй алтан хөшөө босож байгаагүй гэж үздэг аж. Нийт үнэлэгдэх үнэ нь 2.7 сая доллар.
5. Gold Pills
Gold Pills
Энэ бол жинхэн мөнгөө үрж ядсан баячуудын авдаг зүйл гэнэ. 24 каратын алтаар хийсэн энэхүү алтан капсулан доторх нэг жижигхэн долларын тэмдэг нь 425 доллартай тэнцэх аж. За тэгээд баячуудад маш олон ширхэг байдаг гэнэ дээ. Хачин л эд юм

6. Leica in Gold
Leica in Gold
1930 оны эхээр алтан Леиса аппаратууд үүнийг худалдаж авах чадалтай хүмүүсд зориулагдан үйлдвэрлэгдэж эхэлсэн аж. Манай орос ах нар ч зүгээр байгаагүй нилээд олон хулхи хувилбаруудыг үйлдвэрээд зах зээл дээр гаргаад амжсан аж. Хулхи нь алтны өнгө нь бүдэг ба амьтны арьс нь хуурамч гэдэг нь илт мэдэгддэг аж. Зурган дээр үзүүлсэн аппарат нь Leica R4 with Summilkux 50 гэдэг хувилбар нь ба энэхүү хувилбар Австрали улсын Мэлборни хотын Маякалын камерын музейд байдаг аж.

7. Golden Etui
Golden Etui
1700 оноос өдий хүртэл бүсгүйчүүдийн хэрэглэж ирсэн хумс, үс, нүдний будагны хэрэгслүүдийг алтаар урласан бүтээл бас байдаг аж. Энэхүү нэг багцын үнэ нь 10,300 ам долларын үнэтэй аж.
8. Stolen Golden Artefact
Stolen Golden Artefact
2008 оны 5 сард Английн Колумбын музейгээс алдагдсан гайхамшигт бүтээлүүдийн нэг болох цэвэр алтаар урласан чимэглэлийн хайрцаг юм. Энэхүү бүтээлийг авчирж өгсөн хүнд тэр үедээ 50 мянган доллар өгнө гэж зарлаж байсан аж. Энэ хайрцагыг 1967 онд уран бүтээлч Бил Рэйд урласан ба жоохон ч хэсэг үлдээлгүй үнэхээр нарын урласан үнэт бүтээл аж.

9. Golden Sculpture
Golden Sculpture
Америкийн Чигаго хотын Миллениум парк-п байдаг энэхүү гайхалтай алтан барималыг хятадын уран бүтээлч Чен Вэнлинг урлаж бүтээсэн аж. Түүний ихэнх бүтээл нь сонин жигтэй харагддаг ба ихэнхдээ хүн ба амьтны дүрсийг түлхүү шингээж өгдөг аж.

10. Gold Mountain
Gold Mountain
Энийг бол хүн гараар бүтээгээгүй гэдэг нь тодорхой. Энэхүү авраг том алтан уул гэж нэрлэгдэх алтны уурхай нь Невада-н Smoke Valley-д оршдог аж. 1906 оноос эхлэн малтлага явуулж эхэлсэн ба 2500 метрийн урттай 1500 метрийн өргөнтэй энэхүү алтны уурхай нь 2006 онд гэхэд л 10 сая унац алт олборлогдож байсан юм байна.

No comments:

Post a Comment