Thursday, December 3, 2009

Эр нөхөртөө хардуулахгүйн тулд

Учир утгагүй хардалт байхгүй гэж зарим эрчүүд үздэг “Овоо босгоогүй бол…” гэдэг үг ч бий. “Нөхөр маань хартай ” гэж гомдоллодог эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж тэд үздэг юм байна. Арчүүдэд хардах дараах галтгаан байдаг юм байна.

Ажил дээрээ саатах. Энэ үг эрчүүдэд тийм ч тааламжтай сонсогддоггүй. Янз бүрийн арга хэмжээ, уулзалт үдэшлэгтэй гэвэл ч ямар ч хүн тодорхой хэмжээнд барьцаж, эрэгтэй хүмүүс бухимдаж, хардаж эхэлдэг байна.
Тосох хэрэггүй. Ажлаас оройтож ирж байгаа эхнэр ингэж хэлвэл эрчүүд хэзээ ч баярлахгүй. Ямар нэгэн учир шалтгаан байна гэдэгт тэд эргэлздэггүй.
Найз бүсгүйтэйгээ уулзах. Хэрэв ингэж хэлээд нүүрээ будаад гарвал юун түрүүн найз үалуугийн дүр нөхөрт чинь бууж ирнэ шүү. Та мянга нотлоод ч нэмэргүй. Эрчүүд өөрсдийн итгэл үнэмшилдээ тууштай улс.
Тэмдэглэлт үйл явдлыг хамт олны дунд өнгөрөөх. Баяр ёслол, янз бүрийн арга хэмжээг ажлынхантайгаа тэмдэглэх болдог. Харин нөхөр чинь үүнд тааламжтай хандахгүй. Хамт олонтойгоо баяр тэмдэглэхийг бодвол цаана нь нэг учир байна гэдэгт тэд итгэлтэй байдаг.
Томилолтоор явах. Цөөн ч гэсэн эмэгтэй хүнд явах шаардлага гардаг. Энэ хугацаанд нөхрийн чинь нойр хүрэхгүй бизээ. Түүний толгойд салалт, хүүхдийн хувь заяа, та өөр эрд ухаан санаагаа төвлөрүүлж байгаа уран сэтгэмж, ер нь ямар ч хөгийн бодол орж ирж болох юм шүү.
Арван жилийнхэнтэйгээ уулзах. Хэзээ ч итгэхгүй. Юу яасан арван жилийнх. Анхны хайр, нууц амрагийн асуудлыг бодитой бий болгодог тайлбар. Хар төрүүлэх эдгээр шалтгаан зөвхөн хэт хартай холбон бүү ойлгоорой. Дундаж эрчүүдийн хардалт ийм байдгийг судалгаагаар тогтоосон байна.
Бага зэргийн хардуулах эмэгтэй хүнд сайхан санагддаг. Гэхдээ ихэдвэл зовлон болно. Хэрэв эр нөхөр чинь бага хэмжээгээр ч гэсэн  таныг хардахгүй байгаа бол та хоёрын дунд жаахан асуудал үүсчээ гэж бодоорой.

No comments:

Post a Comment