Sunday, November 29, 2009

Памперс эрүүл мэндэд сайн уу


Эрдэмтдийн судалгаагаар хүүхэд 18-28 сартайдаа буюу 1.5- 2 ойндоо хамгийн амархан бие засч сурдаг гэнэ. Бие засч сурахыг нь хүүхдэд тоглоомын аргаар зааж өгвөл илүү үр дүнтэй. Хүүхдэд хүүхэлдэйгээ хөтөвчинд суулгаж тоглоход нь туслаарай. Харин хүүхдийг загнах эсвэл хүчээр бие засуулах гэж оролдож болохгүй.

Ингэснээр хүүхэд хөтөвчөө харж ч чаддаггүй болох тохиолдол бий. Харин өөрөө бие засах гэж оролдох болгонд нь магтаж урамшуулах хэрэгтэй. Жаахан хүүхэд өөрийн организмын дохиог хүлээн авч тэр бүр чаддаггүй тул хэлж амжилгүй өмдөндөө бие засах нь бий. Тиймээс загнах хэрэггүй.
Памперстай байнга шахуу явдаг хүүхэд өөрөө бие засч сурах нь бүр ч удаан.
Памперс шингэнийг өөртөө шингээчихдэг болохоор хүүхэд эвгүй, нойтон оргихыг мэдэрдэггүй. Иймд ээж нар хүүхдийг байнга памперстай явуулах нь сайн биш цаг. Памперсыг шаардлагатай хэдэн тохиолдолд л (айлд, эмнэлэгт очих, удаан хугацаагаар салхинд гарах гэх мэт) хэрэглэх болно. Жирийн хүүхдийн даавуу эрүүл мэндэд нь илүү тустай аж.

No comments:

Post a Comment