О Гэрийн амьтдад хоолны үлдэгдлээ өгөх хэрэггүй. Учир нь таны нохой, муур хэт таргална.
О Нохойд давстай хоол өгч болохгүй. Давстай хоол идсэнээр үс нь амархан унаж, үнэртэх мэдрэмжээ алдана.
О Амьтдыг түүхий махаар тэжээж болохгүй. Яагаад гэвэл сальмонелл зэрэг вирүсийн халдвар авах магадлалтай. Энэ вирүс нь зөвхөн өндөр хэмд устдаг юм.
О Нохой, муур нь махчин амьтад хэдий ч дан махаар тэжээж болохгүй.
О Зөвхөн махаар тэжээх нь гэрийн амьтдыг араг ясны өвчтэй болгодог.
О Амттан, чихэрлэг хүнс өгч болохгүй. Тэжээвэр амьтан илүүдэл жинтэй болж эрт хөгширнө.
О Амттан идсэнээс дархлааны систем суларч, халдварт болон харшлын өвчтэй болно.
О Нохой, муурын тавганд хоол хийн удаавал эсэлдэнэ. Мөн ялаа зэрэг шавьж өндгөө цацаж болзошгүй.
О Цэл хүйтэн буюу хэт халуун хоол өгч болохгүй. Аль аль нь хортой. Муурын хувьд 38 хэмийн бүлээн байвал тохиромжтой.
О Мууранд байнга сүү өгөх хэрэггүй. Муур амархан таргалахаас гадна гүйлгэдэг.
Монгол улсын хөгжлийн ирээдүй
-
Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал
бүх нийтийн, үүний дотор сэхээтний давхаргын анхаарлыг онцгой татаж байна.
Эн...
13 years ago
No comments:
Post a Comment