Friday, December 4, 2009

Секс, мах, шоколад гурав оюун ухаан хөгжүүлдэг

Оюун ухаанаа тэлэх хамгийн үр дүнтэй арга бол шоколад, хүйтэн мах идэх, секс хийх гэнэ. “Уураг тархиа хэрхэн дасгалжуулах вэ?” номын зохиогчид болох Терри Хорн, Саймон Уоттон нар үүнийг баталжээ.

Бэлгийн харьцаа нь цусан дахь окситоцин гормоныг нэмэгдүүлдэг. Энэхүү гормон нь оюун ухаанд хүчтэй нөлөөлж оновчтой шийдвэр гаргах, логик сэтгэлгээ, сэтгэн бодох зэрэг оюун ухааны бүхий л чадамжийг дээшлүүлдэг ажээ.

Харин хоол хүнсний тухайд хар шоколад нь магни, антиоксидант зэрэг тархийг хүчилтөрөгчөөр хангадаг бодисууд агуулдаг тул тустай гэжээ.
Өглөөний цайндаа хүйтэн махыг мөн хэрэглэх нь зүйтэй гэнэ. Хүйтэн махыг өглөөгүүр идэх нь бие махбодыг эрч хүчээр хангаж, өдрийн турш хэрэглэх хүнс тэжээлээс хэрэгтэй бодисыг шимэх суурь болдог байна.
Түүнчлэн, “Таныг инээлгэдэг хүмүүстэй л харилцахаас бус таны сэтгэлийг хямраадаг, бүтэлгүй хүмүүсээс хол байх”-ыг зөвлөж байна.

No comments:

Post a Comment