Thursday, December 3, 2009

Дэлхийн хамгийн “Секси” 10 эмэгтэй

Саяхан “Эф-Эйч-Эм” (FHM буюу Fashion For Him) сэтгүүлээс жил бүр уншигчдынхаа дунд явуулдаг “Дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэй”-г тодруулах ээлжит санал асуулгаа амжилттай явуулж, дүгнэжээ. Ингээд эдгээр дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэйн “Топ-10”-т орсон бүсгүйчүүдийг толилуулж байна.


10. Freida Pinto
1984.10.18нд Энэтхэгт төрсөн мэргэжлийн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй маань №10 “Секси” нэгнээр тодорчээ. Түүнийг 2008 оны дэлгэцийн бүтээл “Slumdog Millionaire” киноны Латика хэмээх дүрээр нь сайн мэдэх болов уу. Дашрамд сонирхуулахад тус кино 2009 оны “Academy Awards”-ын шагналт кино төдийгүй авъяаслаг жүжигчин бүсгүй маань Латика хэмээх дүрээрээ “Шилдэг туслах дүр”-ийн номинацид нэр дэвшиж байжээ.
9. Anna Friel
“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” хэмээх уран бүтээлээрээ олноо танигдсан Английн алдарт жүжигчин Anna Louis Friel №9 дэхь “Секси” эмэгтэйгээр тодорчээ.
8. Kristin Kreuk
Kristin Laura Kreuk хэмээх Канадын жүжигчин эмэгтэй дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэйн найм дугаарт бичигджээ. Тэрээр 2009 оны 2 сард нээлтээ хийсэн “Гудамжны Зодоонч” тоглоомын цувралаар сэдэвлэн хийгдсэн “Чун-лигийн домог” УСК тогложээ.
7. Elisha Cuthbert
Дэлхийн хамгийн “Секси” Топ-10 эмэгтэйн долоо дугаарт Канадын жүжигчин Elisha Ann Cuthbert оржээ. 1996 оноос уран бүтээлээ туурвиж байгаа тэрээр 1982.11.30нд төржээ.
6. Adriana Lima
№6-д гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Л`Ореал Групийн эрхлэн гаргадаг “Maybelline” гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны төлөөлөгч, алдарт Викториа`с Сикритийн “Сахиусан тэнгэр”, Бразилийн алдарт загвар өмсөгч Adriana Francesca Lima оржээ.
5. Keeley Hazell
Тэрээр 1986.9.18нд Англид төрсөн бөгөөд “The Sun” сэтгүүлээс эрхлэн явуулдаг “Page Three”-ийн Гламур модель ажээ. Түүнчлэн 2009 оны Топ-99 хамгийн “Хүсэмжит” эмэгтэйн №4-т орсон байна.
4. Britney Spears
Дуучин, жүжигчин, бүжигчин, төгөлдөр хуурч, найруулагч Britney Jean Spears Топ-10 “Секси” эмэгтэйн дөрөв дүгээрт тодорчээ. Тэрээр нийт цомгийнхоо борлуулалтаар АНУ-ын найм дахь ашиг орлого өндөртэй уран бүтээлчдийн жагсаалтад орсон төдийгүй дэлхийн хамгийн их орлоготой уран бүтээлчдийн нэгээр тодорсон байна.
3. Jessica Alba
Jessica Marie Alba, 1981.4.28нд төрсөн. 13 наснаасаа эхлэн тайз, дэлгэцийн уран бүтээлийн ертөнцөд анх хөл тавьсан түүнийг өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр 2006 онд тус сэтгүүлээс явуулсан дээрх санал асуулгад №1-т орж байжээ.
2. Megan Fox
Transformers хэмээх уран бүтээлээр нь түүнийг илүүтэй мэдэх болов уу. Загвар өмсөгч, жүжигчин тэрээр 1986.5.16нд АНУ-д мэндэлжээ.
1. Cheryl Cole
Английн алдарт “Эф-Эйч-Эм” сэтгүүлээс уншигчдынхаа дунд жил бүр зохион явуулдаг “Дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэй”-г тодруулах санал асуулгын 2009 оны дэлхийн хамгийн “Секси” эмэгтэйгээр Английн “Girls Aloud” хамтлагийн гишүүн, дуучин Cheryl Ann Tweedy оржээ. Тэрээр Английн алдарт Челси багийн мэргэжлийн хөл бөмбөгчин Ashley Cole-ийн гэргий ажээ. Түүнчлэн The X Factor - 2008 тэмцээний шүүгчээр ажилласан байна.

No comments:

Post a Comment