Monday, November 30, 2009

Сэтгэл санааны тавгүй байдлаас яаж гарах вэ?

Жүржийн шүүс уу
Хэрвээ өдөрт 2 удаа 200 мг С витамин агуулсан амин дэм уувал тархинд "стресс" үүсгэдэг даавар ялгарахгүй байж болохыг тогтоожээ.


Кофе уу
Сэтгэл санаагаараа тавгүй байгаа хүмүүс хэд хэдэн найз нартайгаа нийлж кофе уувал стресс амархан тайлагдана.

Ууранд ор
Дасгал хийсний дараа саунд ороход ядаргаа арилж, уур бухимдал намждаг байна. Саунд байх үедээ бүх зүйлээ мартахыг хичээ

Дэлгүүр хэс
Эмэгтэйчүүд дэлгүүр хэсч стрессээ тайлдаг. Тэгвэл хүйтэнд дэлгүүр хэсэх үед тайвшралын гормон ялгардаг байна. Тэгэхээр эрчүүд ч гэсэн уур бухимдалтай үедээ дэлгүүр хэсэх хэрэгтэй.

Буруугаа хүлээ
Товчхон үгэнд сэтгэл тайвшруулах нөлөө байдаг гэнэ. Ухаалаг, сайн энерги бүхий хүмүүс ямагт эелдэг байхыг хичээдэг нь амьдралаа хүндрүүлэхийг үл хүсч байгаа хэрэг. Иймд уучлалт гуйж сурах хэрэгтэй.

Таавар таа
Сонин хэвлэлд гардаг янз бүрийн сонжоо, таавар нь стресс тайлах ид шидтэй болохыг эрдэмтэд судлан тогтоожээ. Таавартаа улайрсан хүн яршигтай асуудлаа түр ч гэсэн мартаж орхидог ажээ.

Үгийн сүлжээ бөглө
Үгийн сүлжээ насараа бөглөж оюун ухаанаа дайчилж сурсан хүн зөнөдөггүй болохыг эрдэмтэд судлан тогтоожээ. Иймд саруул ухаантай байя гэвэл үгийн сүлжээ бөглөөрэй.

No comments:

Post a Comment