Monday, November 30, 2009

Өнгө төрх

Өнгө сонголт нь хувцаслалтанд маш чухал, гоё өөртөө зохицсон өнгийн хувцас өмсөөд явахад царай зүс чинь гэрэлтээд ямар сайхан харагдана гээч. Өнгө дагаад төрх, хичнээн гоё загвартай байгаад өнгө нь танд зохицохгүй та өнгөө зохицуулахгүй бол гоё харагдахгүй шүү дээ.


Дуртай өнгө нь байгаад байдаг гэтэл манай монголд зурхайч лам нар та энэ жил ийм өнгийн хувцас өмсөхийг цээрлэнэ гэх мэт зүйлийг хэлдэг, зурхай дээр ч бичсэн л байдаг. Тэгэхээр үүнд итгэдэг хүмүүс бол өөрт гоё зохиж байгаа эсвэл дуртай өнгийн хувцаснаасаа заасан хугацаанд өмсөхгүй татгалзаж ч болох л юм.

Хамгийн өмсөх дуртай өнгө биш байсан ч хүмүүс таныг ямар гоё харагдаж байна гэж байгаа бол танд энэ өнгө сайхан зохиж байгаагийн илрэл.

Өнгө сонголт нь хувцаслалтанд чухал нөлөөтэй. Хувцаслахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имиж-д шууд нөлөөлнө. Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хурц, тод хувилбар нь гоёлын болон ёслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ.

Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир “дулаан” үлдсэн дөрвийг нь хүйтэн өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө “дулаан” эсвэл “хүйтэн болж” хувирдаг. Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно. Харин материал нь эрээн л биш бол олон өнгийг алаглуулах, хослол биш эрээн хувцсыг эрээнтэй өмсөх нь маш зохимжгүй. Хүзүүнд зүүсэн алчуурын өнгө ч энд хамаатай.

Хослуулан өмсөхөд зохицдог өнгөнүүд
• Хар-цагаан, улаан, ногоон, нимбэгэн шар, улбар, хөх ягаан болон цайвар, завсрын өнгүүд г.м
• Хөх-цагаан, саарал, улаан цэнхэр, нимбэгэн шар, нил ягаан г.м
• Саарал-шунхан улаан, хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд
• Хүрэн-хул , шаргал, алтан шар, цагаан, хөх ягаан, цайвар ногоон г.м
• Шар-хүрэн , улаан хүрэн, ногоон цайвар хөх г.м болно
Энд хослон зохицох бүх өнгийг тоочиж баршгүй билээ. Ер нь аливаа өнгөний хувилбарууд нь хоорондоо болон үндсэн өнгөнийхөө хамгийн тод, хурц хэмнэлтэй хамгаас илүү тааран зохицож харагддаг. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг тэсрэг өнгүүд хослон зохицох нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг нь хурцтай нь хослуулах нь бас сайхан зохицол болдог.
Хүн дуртай өнгөнийхөө хувцсыг өмсөх үед өөртөө итгэлтэй, илүү тайван, чөлөөтэй болдог нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Иймээс зөвхөн өөрийн нүүр царайнд тохирох өнгийг төдийгүй дуртай сонирхсон өнгөө зоригтойгоор сонгож өмсч байх нь ажил үйлээ бүтээхэд сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлдөг байна.

Хүнд өөрийн эрхгүй дуртай өнгө байдаг энэ нь бас янз бүрийн байдлыг илтгэдэг болохыг сэтгэл судлаачид судалсан байна.

Цагаан өнгө – Шударга , хүмүүстэй эвтэй байхыг хүсдэг. Ихэнхдээ эргэн тойрны хүмүүстээ таалагдахыг хүсдэг

Нил ягаан - Гоо сайхны төгс өндөр мэдрэмжтэй гэсэн үг юм

Шар - Төрөлхийн аялагч, таны фантази их хөгжсөн гэж хэлж болно,сонирхолтой хүмүүс, аз жаргалыг хайгчид, мэдэх сурахыг эрхэмлэгч

Улбар шар - Шинэ хувцас худалдан авахдаа харам, тэвчээр муутай, зорилготой зохион байгуулалттай хүмүүс

Цэнхэр - Тайван байдлыг хүсэгчид, ухаалаг, хэнээс ч хамааралгүй, анхаарал халамжинд дуртай, цэвэрч нямбай, мэдрэмтгий

Хар - Өөрийгөө хаана ч хэзээ ч хянахыг хүсдэг, хаагдмал, ажил хэрэгч имижийг бүрдүүлэхийг хүсдэг

Улаан - Сэтгэл хөөрөл ихтэй, хүчтэй, зоригтой хүмүүс

Бор, хүрэн - Тав тухтай байдлыг хүсдэг,

Ногоон - Эрхэмлэдэг бол аливаа юманд болгоомжтой ханддаг ба өөртөө итгэлтэйг илтгэнэ.

Саарал - Өөртөө итгэл муутай

No comments:

Post a Comment