Monday, November 30, 2009

Хэн яаж зогсдог вэ?


Хун зогсохдоо янз бүрийн байрлалыг сонгодог. Ингэхдээ санаатай санаандгүй гээд олон байрлалыг бий болгодог бөгөөд энэ нь тэдний дотоод санаа сэтгэлийн илэрхийлэл болдгийг хүмүүс анзаардаггүй. Хүний зогсолт нь зан ааш, төрх байдлынх нь талаар олон зүйл хэлдэг болохыг эрдэмтэд нэгэнт судлан тогтоогоод байна.
Хүний биеийн байрлал нь тодорхой шинжийг агуулахын сацуу, сэтгэл зүйн хувьд ямар нэгэн учир утгыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үзэж буй нь хоосон уг биш бололтой.


Нэг хөл дээрээ зогсохдоо нөгөө хөлийнхөө өсгийгөөр тулж зогсдог бол
- Нээлттэй харьцаатай
- Хамт олонтой байх дуртай хүн юм байна
- Хэт өндөр шаардлага тавьж, өөрийнхөө санааг бусдад тулган хүлээлгэхийг хичээдэг
- Зориг муутай
- Өөртөө итгэлгүй зан чанартай

Хоёр хөлөө зөрүүлээд нэг хөлөөрөө тулж зогсдог бол
- Чи амьдралын ээдрээтэй асуудалтай тулгарахаараа өөртөө итгэлгүй болдог юм байна
- Сэжиглэмтгий
- Хянуур
- Байнгын болгоомжлол бүхий зан төрхтэй
- Энэ зан чинь гэр бүл, албан ажилд чинь хүндрэл учруулдаг

Өлмийгөө нийлүүлж, өсгийгөө салгаж
- Энэ нь хэтэрхий энгийн байдлыг илэрхийлнэ
- Хэт бүрэг хүмүүсийн зогсолт ч гэж үзэж болно

Өсгийгөө нийлүүлж өлмийгөө салгаж зогсдог бол
- Энэ нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлдэг хүний шинж юм
- Итгэж болох хүн ингэж зогсдог
- Ажил хэрэгч эмэгтэй ч иймэрхүү байдлаар зогсдог
- Ийм хүн үгний хариуг тэр дор нь барьдаг
- Заримдаа хэтрэх гээд байдаг болохоос биш шийдэмгий зантай

Нэг хөлөө арагш нөгөө хөлөө урагш тавьж зогсдог бол
- Энэ нь чамайг үл тоомсорлож буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм.

No comments:

Post a Comment