Monday, November 30, 2009

Үсэндээ тохирсон шампуниа сонгоорой

Үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг сонгох нь маш чухал зүйл. Учир нь үсний шампун бол үснээс хир буртаг, тосыг арилгах зорилготой байдаг. Шампунууд хэрэглэгдэх зорилгоосоо хамаараад өөр өөр үйлчилгээтэй байдаг учир та зөвхөн өөрт тохирсон шампуныг сонгож чадсан тохиолдолд үс тань үргэлж сайхан харагдах болно.

Ширүүн эсвэл буржгар үс

Ихэнх буржгар үснүүд ширүүн, бүдүүн байдаг. Харин ширүүн, бүдүүн үснүүд нүхтэй байдаг учир гаднаас чийг, болон бусад түрхсэн химийн бүтээгдэхүүнүүдийг хурдан хүлээгээд авчихдаг. Мөн үсийг хэт арчилсан, арчилгааг хэтрүүлсэн тохиолдолд ширүүн болдог. Тэгэхээр байнга үсээ буддаг, ороодог, индүүддэг хүмүүсийн үс бүдүүн, ширүүн болсон байдаг. Нүхтэй учир мөн чийгээ хурдан алдаж, хуурайших нь элбэг байдаг. Тэгэхээр энэ бүхний эцэст таны хийх ёстой зүйл бол үсэндээ чийгшил өгөх юм. Тиймээс та чийгшүүлэх үйлчилгээтэй шампуныг хэрэглээрэй. Гэхдээ тодорхой орцуудыг агуулсан байх нь тухайн шампун үнэхээр сайн эсэхийг танд хэлээд өгнө(shea butter буюу африкт ургадаг модны тос, кокосны тос). Мөн танд гүн ангижруулагч хэрэгтэй шүү.

Зөөлөн үс

Зөөлөн үстэй хүмүүс ширүүн үстэй хүмүүсийг бодвол арчилахад хүндрэлтэй байдаг хэмээн ярьцгаадаг. Тэгвэл зөөлөн буюу хэвийн үсэнд гардаг нэг том асуудал бол хэт их арчилгааг хийх буюу хэт их бүтээгдэхүүнийг хэрэглэх юм. Учир нь энэ нь үсийг илүү зөөлөн болгох талтай байдаг. Хэрвээ та хэвийн үстэй бол жирийн нэгэн шампуныг хэрэглэ. Битгий илүү арчилгаа, үйчилгээтэй шампуныг сонго. Тэгвэл та зөөлөн, хэвийн үстэй гээд ангижруулагч хэрэггүй гэж бүү бодоорой. Учир нь яг хэвийн, зөөлөн үсэнд таарсан ангижруулагч бусад үсэнд чухал хэрэгтэй байдагтай адил мөн л их чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Нэмэлт үйлчилгээ хийлгэсэн буюу будагтай үс

Мэдээж үсээ будуулсан хүний хувьд будгаа арилгахгүй байхыг л бодно. Ихэнхдээ иймэрхүү үснүүдийн үзүүр хэсэг хуурай байх ба харин уг хэсэг нь тослог байдаг. Тэгэхээр үсийг сайтар цэвэрлэх шампун хэрэг болох ба мөн үсний үзүүрт түрхэх чийгшүүлэгч хэрэг болно гэсэн үг. Аз болоход үсний тань будгийг хадгалах ба мөн хажуугаар нь чийгшүүлдэг шампуунууд олон болсон байна.
Мөн гүн ангижруулагчийг хуурайшсан болон гэмтсэн үстэй хүмүүс байнга хэрэглэж байх ёстой байдаг.

Үсийг хэрхэн зөв угаах вэ?


1. Эхлээд үсээ угаахаасаа өмнө самнаарай.
2. Үсээ халуун биш харин бүлээн усаар норгох хэрэгтэй. Учир нь халуун ус үсний будаг гаргадаг муу талтай.
3. Өөрийн үснийхээ их багад нь тохирсон шампун хэрэглэ. Бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь үсэнд муу нөлөөтэй.
4. Шампунаа түрхээд 3 минут гаруй үсэндээ иллэг хий.
5. Ингээд усаар зайлна. Сайн зайлахгүй бол таны үс үхмэл харагдах болно.

No comments:

Post a Comment