Monday, November 30, 2009

Мөнгө дагаж мөнгө ирдэг, мөнгө тогтоох энгийн аргууд

Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг.
- Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.

- Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх гэсний хэрэггүй. Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур.
- Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог болно.
- Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай.
- Гэртээ 10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай.
- Жижиг сажиг дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд гамтай хандах хандлагыг орхидуулдаг учраас тэр.
- Азын гэх авч, үрж болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн.
- Гэр орондоо зоосон мөнгө өлгөж унжуул.
- Фэншуйгийн зан үйлийг ч дагаж болно.
- Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл.
- Ямар ч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгардаг.
- Бага хэмжээний мөнгөөр хүний гарыг цайлгаж бай.
- Энэ нь эерэг, мөнгө орж ирэх энергийг авчирдаг байна.
- Хэт үрэлгэн хэт харамч хандлагын аль нь мөнгөнд тустай биш.
- Гар татан хямд зүйл авах нь эзэндээ мөнгөнд ч хохиролтой.
- Харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий.
- Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь бүр ч гамшигтай.
- Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз.
- Харин харамлаж өгвөл тусгүй.
- Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд сайныг авчирна.
- Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв.
- Таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.

1 comment:

  1. Авилгалын чадамж бууруулах арга
    /Фельетон/



    Эдүгээ дэлхий нийтэд танил болсон IQ хэмээх товчилсон үгийн адилаар EQ (emotional quality), VQ (visual quality) гэхчлэн хүний тал бүрийн авьяас, чадварын түвшинг шалгах үгс хэдийнэ хэрэглээнд оржээ. Энэ бүхний дундаас CQ (corruption quality) буюу авилгалын чадамж Монголд сүүлийн жилүүдэд үсрэнгүй өслөө. Авилгалын нэн өвөрмөц онцлогтой, арвин их судлагдахуунтай болохоор гадаадын мэргэжилтнүүд манай руу цувдаг болж, Монголын үндэсний бахархал нэгээр нэмэгдэв. Монголд CQ хамгийн өндөртэй объект нь төр өөрөө юм гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрлөө.

    Саяхан нэгэн цэцэрлэгийн жижүүр эмээ АНУ-д очиж Авилгал судлалаар магистр хамгаалаад ирсэн нь энэ шинжлэх ухааны түүхэн хөгжилд жинтэй хувь нэмэр болсон байна. Эмээгээс хэд дахин өндөр CQ-тэй төрийн албаны хэн нэгэн түшмэл тэнд очсон бол шууд профессор болох нь мэдээж.

    Хэт өндөр CQ-тэй байх нь бидэнд цагаан хэл ам хүргэж, муу юм болж мэднэ. Тиймээс CQ-гээ бууруулъя. Бид авилгалд дуртай, бас одон медальд ч дуртай. Тиймээс энэ хоёр дурыг харилцан эсрэг үйлчлэлд оруулсан урамшууллын хөшүүрэг бий болгоод үзье.

    Авилгалаас татгалзана гэдэг үнэхээр эр зоригийн хэрэг. Тиймээс ийм албан тушаалтныг үнэлж, "Эр зоригийн одон" хүртээж байя! Шинэ одонгийнхоо №001-ийг Н.Энхбаярт гардуулах нь зөв. Тэрээр таван зуун сая төгрөгийн авилгал өгөх гэж шалаад салахгүй байсан нэг нөхрийг өрөөнөөсөө хөөн гаргасан хүн. Энэ бол авилгал авахгүй байж болдог юм байна гэдгийг биеэрээ үлгэрлэн харуулсан цор ганц жишээ. Яаж тэгж чадав аа гэж тэр үед Монголын CQ өндөртэй зон олон дуу алдаж байсан юм.

    Удахгүй одонгийн №002-ын эзэн тодорно. Араас нь эр зоригтнууд ээлж дараалан гарч ирцгээн, хэт өндөр болоод буй Монгол үндэстний CQ маань буурна.

    Яваандаа юмыг яаж мэдхэв, "Эр зоригийн одон" монголчууд бидний үндэсний бахархал CQ-г хэт унагаачих аюул ч тулгарч магад. Тэгвэл яадгийм одонг татан буулгачихаж болох шүү дээ.

    ReplyDelete