Wednesday, December 2, 2009

Нүүрний арьсыг толигор болгох энгийн аргууд


1. Шингэн зүйл их уу. Нүүрний арьсыг тунгалаг, толигор болгохын тулд шингэн зүйл илүү хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг дотроос нь эрүүлжүүлэх ач холбогдолтой. Янз бүрийн төрлийн цай, жимсний шүүс маш сайн нөлөөтэй. Үүний сацуу шинэхэн жимс, ногоогоор ундаа бэлтгэж болно. Тэгвэл витаминууд нь илүү сайн хадгалагдах болно. Харин кофеин агуулсан ундаа, их хэмжээний химийн будаг, орлуулагчтай амтат ундаанаас татгалзахыг зөвлөе.
2. Ногоон цай арьсны үрэвслийг анагаана. Ногоон цай нь витамин В,Р,С,К, йод, зэс агуулдаг тул дархлааг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгадаг. Ногоон цай бага зэргийн кофеин агуулдаг ч кофеноос ялгаатай нь цусанд аажим шингэдэг. Иймд ногоон цайгаар кофег орлуулж болно. Түүнчлэн ногоон цайг өдөрт хоёр удаа тогтмол ууж байвал арьсыг өнгөлөг болгохын сацуу элдэв төрлийн үрэвслийг ул мөргүй эдгээж чадах онцлогтой.
3. Киви жимсний хальсыг бүү хэл. Энэ жимс нь янз бүрийн аминдэмээр ч баялаг тул тогтмол хэрэглэвэл сайн. Нүүрний арьс хуурайших, загатнахад киви жимсний хальсаар арчвал тун хурдан үр дүнгээ өгнө. Мөн хуурай арьсыг хэвийн болгоход дараах маск устай. Бананыг нухаад үрүүлдсэн өргөст хэмхтэй холино. Сайтар хольсны дараа маскийг нүүрэндээ 10-15 минут орчим тавина. Үүний дараа бүлээвтэр усаар угаагаарай. Энэ маск нь бас цайруулах онцгой үйлчилгээтэй болно.

No comments:

Post a Comment