Sunday, November 29, 2009

Нойрмог үед жолоо барьж болохгүй

Нойрмог үед жолоо барьж болохгүй
Нойрмогоор машин барих нь согтуугаар машин барихтай адил аюултай. Зам тээврийн ослын нилээн их хувь нь нойрмогоор машин барьснаас болдог. Хүн өөрийгөө нойр даадаг гэж боддогоос болж алдах нь олон байдаг гэнэ.


Хэрвээ та шөнө эсвэл холын замд урт хугацаагаар машин барих шаардлагатай болсон бол доорхи аргуудыг заавал дагаарай

1. Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож замд гарах цагаа төлөвлө.

2. Машин барьж явахдаа 15-20 минут тутамд завсарлага авч биеийнхээ чилээг гарга. 2 цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.

3. Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. 4 цагийн зайтай ээлжлэн машинаа барих нь хамгийн тохиромжтой.

4. Цусанд дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш харин тэжээллэг хүнс хэрэглэ.

5. Өөрийгөө сэргээхийн тулд цай юмуу кофе уу,

6. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.

7. Нойрмог болгох, тайвшруулах нөлөөтэй эм бүү хэрэглэ. Ийм эмийн төрөлд стрессний эсрэг, ханиадын эсрэг эмүүд багтдаг. Эмээ уухын өмнө зааврыг нь сайн уншаарай.

8. Өөрийгөө сайн хяна. Холын замд машин барьж явахдаа хүн өөрийн эрхгүй нэг л мэдэхэд ядарчихсан явдаг. Тиймээс өөрийгөө байнга хянаж, нойр хүрч байгаа эсэхээ сайн хянах хэрэгтэй. Нүд тань сүүмийгээд, ойлгоц удаашраад, нойр хүрч эхэлмэгц л машинаа зогсоож өөрийгөө сэргээх арга хэмжээ ав.

9. Бүр нойр хүрээд болохгүй бол машинаа зогсоогоод 30 минут дуг хийгээд ав. Мэдээж эргэн тойрноо сайн ажиглах нь чухал. Гэхдээ нойрмоглон машин барьж явснаас замын хажуу уруу зогсоод түгжээтэй машиндаа хагас цаг унтсан нь илүү аюулгүй шүү дээ.

Анхааруулга:


• Зарим нэгэн эмүүд цагаар биш хэдэн хоногоор нойрмог, идвэхигүй болгох нөлөөтэй байдаг. Ийм төрлийн эм ууж эхлэхийнхээ өмнө замд гарах эсэхээ зохицуулаарай. Зайлшгүй машин барих шаардлагатай бол эмээ уухаа түр хойшлуулсан нь дээр.

• Нойрмогоор машин барьснаас болж зөвхөн та биш өөр олон хүн аюулд орох эрсдэлтэй болж байгааг анхаараарай.

• Нойр дутагдаж байгаа эсэхээ сайн ажигла. Кино үзэж байхдаа зүүрмэглэх, унтаж байхдаа хурхирах, өглөө сэрэхдээ ядарсан байх зэрэг нь нойр дутлын шинжүүд юм. Тиймээс ийм шинжүүд илэрч байвал ядаргаа тайлах, нойр нөхөх арга хэмжээг хойшлуулалгүй авч байх нь зүйтэй.

• Замд явахдаа машиныхаа хөгжмийг хэтэрхий чанга бүү тавь. Нойр сэргээхээсээ илүү анхаарал сарниулах үр дагавартай. Мөн удаан хэмнэлтэй дуу бүү сонсоорой.

Зарим нэгэн сонирхолтой аргууд:

1. Бохь зажил. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, анхаарал төвлөрүүлдэг.

2. Холын замд явахдаа нимбэг жимс авахаа бүү мартаарай. Нойр хүрсэн үед нимбэг жимсийг нэг сороход нэг хэсэгтээ сэргэг явах болно.

3. Хөгжим сонсохын хажуугаар үе үе хошин шог, онигоо сонсвол нойрыг тань сэрээнэ.

No comments:

Post a Comment