Monday, November 30, 2009

Яавал ухаан сэргэлэн бие хөнгөн байх вэ?

Хүн гэдэг идэхийн төлөө төрсөн юм шиг л аашилдаг. Идэх юм олдож л байвал өглөө, орой, өдөр гэж ялгаж салгалгүй хамаа намаагүй иддэг. Тэгээд ч хооллох зуршил гэдэг хүний оюун санаанд хадгалагдан үлддэг. Өглөө ч юмуу, эсвэл орой заавал махан хоол идэж сурсан бол тухайн хүний ходоод яг тэр цагтаа л хоол нэхдэг байна
.

Гэтэл орчин үед хүссэн үедээ, хүссэн хоолоо, хүссэн хэмжээгээрээ идэх гэсний хэрэггүй гэж үзэж байна. Ялангуяа орчин үеийн шинжлэх ухаан хүн төрөлхтнөөс хоолоо сойхыг шаардаж байна. Анагаах ухааны эрдэмтэд хоолоо сойх нь бие организмыг эрүүлжүүлэхээс гадна оюун ухааныг ч сэргээдэг гэж үзэж буй бөгөөд урт насалж, ухаан сэргэлэн байж удаан жаргахыг хүсвэл хоолоо сойж бие организмаа цэвэршүүлж байхыг зөвлөж байна.


Хэдийгээр өглөөний хоолыг өөртөө гэдэг боловч өглөө босонгуутаа хооллох нь унтаж байхдаа хуримтлуулсан эрчим хүчнийхээ ихээхэн хэсгийг алдахад хүрдэг гэнэ. Ийнхүү өглөө сэргэлэн босч ирсэн хүн хоол идсэний дараа нойр нь хүрч, бие нь нозоорон ажил хийх эрч хүчгүй болж улмаар залхуурч эхэлдэг байна. Өлсгөлөн хүний тархи толгой сэргэлэн байж аливааг сэтгэхдээ сайн байдаг гэж эрдэмтэд хүртэл баталж байна. Их хоол идсэний дараа бие хүндэрч ядрах нь олон хүнд ажиглагдсан байна. Иймд, хэрэв эрүүл аз жаргалтай аж төрөхийг хүсч байгаа бол өглөө хүнд хоол идэхээс зайлсхийж, харин орой огт хооллохгүй буюу маш хөнгөнөөр хооллож сурвал сайн. Мөн долоо хоногт нэг удаа хоолоо сойж мацаг барих нь бие организмаа цэвэрлэх онцгой арга болдог юм байна.

No comments:

Post a Comment