Monday, November 30, 2009

Онцгой чанарыг агуулдаг чулуунууд


Сувд
Сувдыг эрт дээр үед хаад ноёд хэрэглэдэг байж. Сувд нь нулимс дагуулдаг гэж үзэх нь ч бий. Азийн орнууд, тэр дундаа Японд сувдыг ихэд дээдэлж, эрхэмсэг тансагийг илэрхийлэгч "дээдсийн" чулуу гэж үзсээр иржээ.


Мөн сувд нь ариун, төгс чанарын билэгдэл юм. Сувд нь бүс нутгаас хамааран ягаан, мөнгөлөг чернилин, цагаан, цайвар, ногоон, шар, хар, улаан гэх мэтчилэн олон янзын туяаг цацруулдаг. Харин эрүүл мэндийн хувьд гэвэл сувд чанасан уусмалын ачаар элэгний өвчин, архаг цус багадалтаас сэргийлдэг. Сүүтэй хамт нунтагласан сувдыг найруулж уухад хараалаа хамгаалж, зөнч мэргэн болгодог шидтэй гэнэ.

Оюу
Хэрэв та хайртай бүсгүй, залуугаа хэрхэн татахаа мэдэхгүй байгаа бол энэ чулууг сонгоорой. Сударт тэмдэглэснээр энэ чулуу нь хувиршгүй үнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Тансаг номин өнгө нь царай зүсээр тааруухан эмэгтэйд ч жавхаа нэмдэг шидтэй. Цэвэр оюу зүүлт нь астма /багтраа өвчин/ болон зүрхний өвчинг анагаах увдистай. Мөн аливаа хэрүүл тэмцэл, маргааныг намжаах зорилготой ч зүүж болдог. Оюу өнгөө алдвал эзэн нь өвддөг гэлцдэг.

Молор
Молор эрдэнийг дээдсийн ивээлд багтан баяжих нигууртай чулуу гэдэг. Хэрэв та аян замд гарахаар шийдсэн бол энэ чулууг сонгоорой. Тансаг шар өнгө нь элбэг дэлбэгийн билэгдлийг агуулдаг. Гоо сайхандаа сэтгэл дундуур байдаг эмэгтэйчүүдэд ивээлээ хайрладаг чулуу. Ажил албандаа зөв шийдвэр гаргахад сайнаар нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн өвчин, сульдаа мэтийг анагаах увдистай чулуу. Алтанд шигтгэж хэрэглэвэл бүр сайн.

No comments:

Post a Comment