Friday, December 4, 2009

Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг

“Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг” хэмээх бичигдээгүй хууль хэзээнээс мөрдөгдөж эхэслнийг хэн ч мэддэггүй. Гэхдээ л таны шүүгээн дэх хамгийн чухал зүйл бол гутал. Бүсгүйчүүд бусдыг харц гүйлгэн харахдаа гутлыг онцлохоо мартдаггүй. Тиймээс ч эр хүний хувцас загварын хамгийн чухал хэсэг бол гутал. Хэрэв та гутлын ертөнцийн нууцыг хараахан тайлж амжаагүй бол танд доорх зүйлсийг зөвлөе.

Үнэтэй гутал хэрэгтэй юу?
Гутланд хэдий хэмжээний мөнгө зарцуулах ёстой вэ? Хэрэв үнэхээр чанартай гутал олсон л бол бүү гар тат. Эдэлгээ сайтай гутлыг ноолууран цамц, хослолоос илүү танд хэрэг болох вий. Учир нь жинхэнэ арьсан, оёдол сайтай гутал шүүгээн дэх хувцаснуудаас чинь хамгийн удаан эдлэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Размер тааруулахад анхаарах зүйлс
Халуун намраар өвлийн гутлаа бэлдэхдээ зузаан оймс өмсч гарахаа битгий мартаарай. Ихэнх хэрэглэгчид размер тааруулахдаа үүнийг мартчихдаг. Өвлийн гутлыг нимгэн оймстой өмсөхгүй нь мэдээж. Тиймээс гутал тааруулахдаа баримтлах хамгийн эхний дүрэм бол оймсоо бэлдэх. За ингээд оймсоо бэлдсэн бол цагаа хар. Гутал тааруулж авах хамгийн тохиромжтой цаг бол 16-18. Учир нь энэ үеэр явдалдаа “түүртсэн хөл” хөөж тэлэн дээд цэгтээ хүрсэн байдаг. Ажил тань амжихгүй бол цайны цагийг сонгосон ч болох. Өглөөгүүр “илүүдэл жингээ” хаясан хөлд гутал тань яльгүй холхих боловч, өдөржин тав тухыг мэдрэх тул санаа зовох хэрэггүй.
Гутлаа хэрхэн арчлах вэ?
Залуус гутлын хэлбэр баригч модыг төдийлэн анхаардаггүй. Харин тэд арьсан гутал арчлах үедээ ямар чухал болохыг нь ойлгодог. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл гутал арчилгааны хамгийн чухал зүйл бол хэлбэр баригч. Бүр таны шүүгээнд байгаа гутал бүрд хэрэгтэй байдаг. Хэлбэр баригч нь зөвхөн хэлбэр хадгалаад зогсохгүй, өдрийн турш хуримтлагдсан чийгийг хатаах үүрэгтэй та мэдэх үү? Байнга ялгардаг хөлс тань гутлын эдэлгээг муутгаж, элэгдэхэд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай. Ингээд хэлбэрт оруулан тавьсан гутлаа тогтмол тосол. Ажлынхаа өрөөнд сонин гарчиглаж байхдаа, урт дараалал хүлээж байхад гээд танд хэсэгхэн хөлөө амраангаа гутлаа өнгөлөх боломж байнга л гардаг. Тэр бүрийг бүү алдаарай.
Үдээстэй гутал
Ингээд эцэст нь таны чухалчлах ёстой хоёр гутлыг танилцуулъя. Үдээстэй гутал, түрийтэй, монхор  гутал дэндүү уйтгартай, хоцрогдсон загвартай байж болох ч ажлын ярилцлага, хурим, найр, цагаалга зэрэгт өмсөх даруухан гутал зайлшгүй шаардлагатай байдгийг бүү мартаарай. Дөрвөлжин эсвэл шөвгөр хоншоортой, сонгодог загварын уг гутал таны мартагдашгүй өдрүүдийг чинь чимэх вий.
Үдээсгүй, шөвгөр хоншоортой гутал
Танд санал болгох дараагийн гутал илүү дэгжин загвартай. Болзоонд явахдаа л жиймээр уг гуталны гол давуу тал нь ямар ч хувцастай гайхалтай зохицдог.

No comments:

Post a Comment