Monday, November 30, 2009

Гэр оронд эмх цэгцтэй бол тав тухтай байдаг



Гэр орон гэдэг тухайн хүний хамгийн тав тухтай орчин байх ёстой. Иймд гэрийн эзэгтэй бүхэн гэр орондоо тав тухтай нөхцөл бүрдүүлж, эмх цэгцтэй дэг журамтай амьдарч сурах хэрэгтэй.

Гэрийн ажил гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Өглөө босоод л гал тогоотой зууралдана. Ажилдаа явж ирээд мөн л хоол унд хийх, угааж цэвэрлэх гээд дуусашгүй ажилтай тулгардаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилдээ анхаарах, нөхөртөө халуун дулаан үг хэлж хайр халамжаа үзүүлэх боломжийг багасгадаг.
Нэгэнт гэрийн эзэгтэй болсон үйлээрээ эмэгтэй хүн л гэрийн ажлын дийлэнхийг үүрсээр ирсэн. Энэ уламжлал өнөө ч хэвээрээ байгаа. Гэр бүлд шийдэгдээгүй олон асуудал хуримтлагдаж байдаг. Ямар ч хэцүү байсан гэр орноо авч явахын тулд ахуйн асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Иймд цаг хугацаагаа өөртөө ашигтай өнгөрөөж сурах нь чухал.

- Гэртээ дэг журамтай, эмх цэгцтэй байх нь цагийг маш ихээр хэмнэдэг.
- Ямар нэг зүйл авсан бол буцаагаад байранд нь тавьж занш.
- Гэр бүлийн бусад гишүүдээ ч эмх цэгцтэй байлгаж сургах хэрэгтэй.
- Гэрийнхээ бүх ажлыг заавал ганцаараа хийх гэж улайрах хэрэггүй.
- Бусад хүмүүсийнхээ цаг завыг харгалзан ажлаа хуваарилаж сур.
- Хамгийн чухал ажлыг эхэлж хий. Ингэвэл бүгдийг амжуулж чадна.
- Гэрийн ажлаа хийхдээ зөвхөн өнөөдөр хийж амжих ажлаа л барьж ав.
- Гэрээ янзлахдаа нэг ажлаас нөгөө рүү чадамгай шилжиж сур.
- Шөл буцлах хооронд тоос арчиж, шкаф доторх хувцсаа цэгцэлж болно.
- Нэг ажлаа дахин хийж цаг зав үрэхгүйгээр цэвэрхэн, нямбай хийж сур.
- Хоол хийхдээ олон сав суулга, аяга, шанага, халбага бүү хэрэглэ.
- Хоолныхоо орцыг тааруулж сур. Хэрэглэсэн савандаа юу ч бүү үлдээ.
- Дараа нь цэвэрлэх гэж маш их цаг заваа дэмий үрэх болно.
- Эзэгтэй бүр гэрийн ажлаа амжуулдаг арга барил, дадал зуршилтай бол.
- Хийж амжаагүй ажилдаа шаналж бухимдах ч хэрэггүй.
- Гол нь гэр орондоо эмх цэгцтэй, цаг нартай, зарчимтай хандаж сур.
- Гэр ахуйн асуудалд ямагт хүлээтэй байх нь таныг сресст оруулна.

No comments:

Post a Comment