Monday, November 30, 2009

Чи ямар хэлбэрийн царайтай вэ тэгвэл...

Та өөрийнхөө нүүрний хэлбэрийг мэдэх үү? Хүний нүүрний хэлбэрийг ерөнхийд нь 4 ангилдаг. Зүрхэн, дөрвөлжин, дугуй, зууван. Хэрэв та өөрийн нүүрний хэлбэрээ мэдэхгүй, эсвэл ямар хэлбэртэй юм болоо гэж эргэлзэж байгаа бол хэв шинжүүдийг нь харьцуулан өөрийн нүүрний хэлбэрээ тодорхойлоорой.

Хэв шинж: Жижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюу доошоо харсан гурвалжин хэлбэр.

Ямар үс зохих: Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайхан харагдана. Чихээр татсан үс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог. Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг “төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж. Мөн шилэн хүзүүг өргөн харагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийг санаанд оромгүй өөрчилдөг. Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөн духаа нуухын тулд үсний угийг босгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна. Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээ хойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог.
Хэв шинж: Эрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэй байдаг.

Ямар үс зохих: Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай, нүүрийг эмжсэн долгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавал илүү зохиомжтой. Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг. Харин хагалж самнах хэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүний хэлбэрийг илүү тодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгар үс илүү зохино. Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай. Нэмж хэлэхэд шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ ийм засалт таалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлк гаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй.
Хэв шинж: Эрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэ ангилалд хамаарна.

Ямар үс зохих: Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй бол аргаш нь самнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгох хэрэгтэй. Мөн дух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. Харин үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс, духруугаа гаргасан шулуун богино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй.

No comments:

Post a Comment