Monday, November 30, 2009

Амнаас нь эвгүй үнэр үнэртээд байна уу


Амны эвгүй үнэр нь янз бүрийн шалтгаантай байдаг. Ихэнх хүмүүс үүнийг шүд хорхойтсоноос болдог гэж үздэг. Гэтэл хорхойтсон шүдтэй хүн бүрийн амнаас эвгүй үнэр гардаггүй аж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, шүдний эмчид очиж шүдээ үзүүлэх хэрэгтэй.

Хэрэв шүд эрүүл бол таны хоол боловсруулах эрхтний аль нэг нь өвчилснөөс амнаас чинь эвгүй үнэр гарч байгаа хэрэг. Амнаас эвгүй үнэртэх гол шалтгаан нь ходоодны үйл ажиллагаа муудсанаас болдог. Ходоод хоолоо шингээж дийлэхгүй болсон хүний амнаас муудсан махны үнэр үнэртдэг байна. Энэ нь махан хоол их иддэг хүнтэй холбоотой асуудал.

Хэрэв амнаас чинь дээрх шиг үнэр гарч байвал мах идэхээ хэсэг хугацаанд зогсоох хэрэгтэй. Мөн элэг нь өвдсөн хүний амнаас эвгүй үнэр гардаг болох нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Хүний элэг хоногт 28 унц цөс ялгаруулж, тэр нь гэдэс дотор байгаа хоолыг ялзрахаас хамгаалдаг аж. Хэрэв хүний элэгний үйл ажиллагаа муудвал хоол нь шингэхгүй гэдсэндээ ялзардаг байна. Зарим тохиолдолд буруу хоол хүнс хэрэглэснээс цөс элгэнд шахагдаж амнаас эвгүй үнэр гардаг байна.

Энэ үед унгах, ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдэгүүд танд илэрдэг аж. Энэ үед хоолны дэглэм барих хэрэгтэй. Мөн элгээ эмчлэхээс нааш амнаас эвгүй үнэр ханхалсаар байх болно гэдгийг санаарай. Тэмбүүний яр нь хүний хоолой, амыг гэмтээдэг муухай өвчин. Ийм учраас уг өвчнөөр өвчилсөн хүний амнаас муухай үнэр гардаг. Мөн архаг ханиадтай хүний амнаас эвгүй үнэр үнэртдэг.

No comments:

Post a Comment