Sunday, October 25, 2009

Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг.

Япон бүсгүйчүүд удаан наслах, бие галбир, залуу насаа хадгалах өөрийн гэсэн нууцтай байдаг. Японы уламжлалт хоол хүнс нь урт наслалтанд онцгой ач холбогдолтой. Япончууд өөрсдийн хооллох уламжлалт хэв маягийг дараах дүрэмд хуваан үздэг юм. Юуны түрүүнд:

1. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс тун хэмжээтэй идэх. Өдөр оройн хооллолтын үеэр хамгийн багадаа 5-30 гаруй нэр төрлийн хоол, зууш, салат бэлтгэнэ. Японд хоолыг бэлтгэж, таваглах нь нэг ёсны урлаг болсон байх бөгөөд уран зураг эсвэл хокка буюу япон яруу найргийн гүн утга агуулсан байдал нь онцгой анхаарал татдаг. Хоолоо гоёмсог тавганд, тус тусад нь таваглаж өгнө. Япончууд удаан зажилж, хоолноосоо таашаал авч идэх дуртай.

2. Хоол хүнсээ сулхан болгоно. Энэ нь аминдэмийг аль болох хадгалах зорилготой. Бага зэрэг чанаж, шарна. Ихэнх хоолыг ууранд эсвэл богино долгионы шарах шүүгээнд хийж болгоно. Тухайлбал, буурцагны шөлийг ердөө хоёрхон минутад болгож иддэг. Учир нь илүү удаан хугацаагаар чанавал шөлөнд орсон буурцагны аминдэм алга болох талтай. Япон гал тогоонд маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ашигладаг.

3. Япончуудын хувьд цагаан будаа талхыг орлодог гэж хэлж болно. Талхыг харьцангуй бага хэмжээгээр хэрэглэнэ. Хуурсан цагаан будаа япон зоогийн газрын цэсэнд заавал бичигдсэн байдаг.

4. Хүнсэндээ хэрэглэдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь загас, цагаан будаа, төрөл бүрийн ногоо, ногоон цай, жимс, цитрусын төрлийн жимс. Үүнээс гадна загас, далайн гаралтай хүнсийг өдөр тутам хэрэглэнэ. Мөн өдөрт нэг ширхэг өндөг, хагас стакан сүү уудаг зуршилтай. Япончууд утсан мах, зайдас, гамбургер, хавчуургатай талх бараг иддэггүй. Редис, дайкон, салат, усны замаг, далайн байцаа, буурцагны бяслаг буюу дүпүг ихэвчлэн иднэ. Япончуудын нэг онцлог нь өдөр тутам маш олон төрлийн /зарим тохиолдолд зуугаад нэр төрөл/ хүнсийг маш бага хэмжээгээр хэрэглэнэ.

5. Ногоон цайг япончууд бүр IX зууны үеэс хятадуудаас уламжлан авсан бөгөөд цайны ёслол, урлаг болтлоо хөгжиж иржээ. Өнөөгийн хөл хөдөлгөөн ихтэй бужигнасан амьдрал дунд ч япон хүн бүр энэ ариун зан үйлийг даган мөрдсөөр иржээ. Цайны ёслолыг тэд "Саарал манан дунд сүүмэлзэх гэрэл, гоо сайхны бэлэг тэмдэг" хэмээн үздэг юм байна.

6.Япончууд цагаан будааны гурил, жимсээр хийсэн амттан, пудинг хийж идэх маш дуртай. Гэхдээ мэдээж маш бага хэмжээгээр.Ямар ч десертэд сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос хийдэггүй, сахарны хувьд европчуудаас гурав дахин бага хэмжээгээр хэрэглэнэ. Япон амттаныг нэрлэхдээ төрөл бүрийн царцмагийг дурьдах хэрэгтэй. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг "Екан" хэмээх мармеладыг царцмагаар хийнэ. Десертэд төрөл бүрийн жимс, ундааг хэрэглэнэ.

7. Япон хоолны нэг онцлог нь хоолны үзэмж, тавагласан байдал, гоёмсог ур хийц бүхий аяга тавагт ихээхэн ач холбогдол өгдөг явдал. Японы синто шашинд байгалийг хамгийн ариун зүйл хэмээн сургадаг. Үүнийг япончууд хоол хүснийхээ гадаад үзэмжинд тусгасан байдаг. Иймд япон гал тогоо нь байгальд хандах өөрийн гэсэн өвөрмөц шинж чанарыг агуулдаг.

8. Мөн хооллохдоо зөвхөн савх л хэрэглэнэ. "Хаси" буюу савх нь японд XII зуунаас Хятадаас нэвтэрсэн бөгөөд хулсаар хийдэг уламжлалтай. Орчин үед японы эрдэмтэд савхыг оюун ухааныг хөгжүүлэх нэг ёсны дасгал хэмээн үзэх болсон бөгөөд хүүхдийг бүр багаас нь савхаар идүүлж сургадаг. Үүнээс гадна савхаар хоолыг хоёр минутын дотор идэх ямар ч боломжгүй тул эрүүл мэндэд ч тустай гэж үздэг.

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц нь зөвхөн хоол хүнсэнд бус биеэ арчлах арчилгаанд байдаг гэдэг.

Үсний гялалзсан өнгө
Япон бүсгүйчүүд "камелия"-гаас гарган авсан тосны үйлчлэлийн талаар хэдэн зууны тэртээгээс мэддэг байж. Камелияад уураг, олеины хүчил, агуулагддаг. Энэ хоёр бодис нь хоюулаа үсний бүтцийг сайжруулах үйлчлэлтэй. Үсийг сэвсийлгэн, толигор өнгөлөг болгож өгдөг. Энэ бэлдмэлийг бэлтгэх арга нь: Нэг цайны халбага камелияагийн тосыг сулхан халааж, чийгшүүлсэн үсний үзүүр хэсэгт түрхэж өгнө. Дараа нь толгойгоо битүү боож, хорь орчим минут болсны дараа шампуниар хуруугаараа иллэг хийх маягтай угаана.

Нүүрэнд зориулсан бигнүүр
Цагаан шавар авч дээр нь жижиглэсэн овьёос, цагаан будааны хальс, далайн байцаа, балжингарма цэцэг хольж өгнө. Үүн дээрээ цайны нэг халбага жожобын тос, нохойн хошуу, балжингарма, бага зэрэг ус хольж аргуун зуурмаг болтол хутгана. Дараа нь түүнийгээ нүүрэндээ тавьж 10 – 15 минут хэртэй байлгах хэрэгтэй. Үүний дараа хийжүүлээгүй эрдэсжүүлсэн, хүйтэвтэр рашаан усаар угааж арилгасны дараа таны арьс толигор сайхан болсон байх вий.

Алимны уксус
Алимны уксусыг япон бүсгүйчүүд үсний хаг арилгах, ванн бүхий усанд хийж биеэ зайлах, үсний угийн тослогийг арилгах, үс ургуулах зорилгоор ашиглаж иржээ. Макияж будалтыг арилгахад тусгай найрлага бүхий лосьон бэлдэж хэрэглэдэг. Далайн давсыг бас биеийн целлюлит арилгах зорилгоор ашигладаг .Үүний тулд шавар, далайн замаг, зуун настын шүүсийг алимны уксустай хольж усанд орох үедээ биеэ арчдаг байна.

Иллэг
Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг. Япон иллэг нь европчуудынхаас ялгаатай. Япон иллэг хийх үед бие болон сэтгэлээ сулладаггүй онцлогтой. Харин өвчин ялангуяа түр зуурын өвчинтэй тэмцэхэд бие организмынхаа бүх далд нөөцийг шавхах хэрэгтэй Шиацу. Өдөр тутам нүүрэндээ хийх иллэгийг японоор ийнхүү нэрлэдэг. Энэ иллэгийн тусламжтайгаар нүүрээ шаазан мэт толигор байлгах боломжтой гэнэ. Үүний тулд хурууныхаа өндгөөр нүүрнийхээ арьсыг удаан шахаж, дарж өгнө. Хамгийн гол нь өдөр бүр өглөө эсвэл оройдоо тав орчим минут хийж байх хэрэгтэй.

Япон бүсгүйчүүд оо энгэсэгт тун дуртай. Гэхдээ өөрсдийн гэсэн өвөрмөц онцлог бий. Гоо сайханд хандах хандлага, түүнийг хадгалах хэрэгсэл нь европчуудаас үндсээрээ ялгаатай. Гоо сайхны арчилгаа нь нэг ёсны цайны ёслолтой төстэй. Косметик нь япончуудын хувьд зөвхөн өөрийгөө төдийгүй амьдралаа чимэглэх, агшин бүрт таашаал авах гэсэн утга санааг агуулж байдаг юм.

Япон бүсгүйчүүд жижиг гэлтгүй бүх зүйлд нямбай ханддаг зуршилтай. Оо энгэсэг, түүний үнэр, өнгө, нэмэлт хэрэгсэл, сойз, маск бэлдэх сав хэрэгсэл гээд бүгд сэтгэлийн таашаал авахад зориулагдсан байдаг. Япон косметик нь ихэвчлэн натурал, удаан хадгалах зориулалтын бодисыг тун багаар ашигласан байдаг юм.
Энэ зорилгоор сувдыг ашигладаг. Тодруулбал сувдны протеин конхиолиныг ашиглана. Энэ нь антиоксидант, харшлын эсрэг, чийгшүүлэх, нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Бас чийгийг долоо дахин удаан хадгалах бодисыг сувд өөртөө агуулсан байдаг аж.

No comments:

Post a Comment