Sunday, October 25, 2009

Арьсны сонгодог тэжээл бол өндөг


Арьсны хамгийн сонгодог тэжээл бол өндөг, зөгийн балны маск гэдэгтэй гоо сайханчид санал нэгтэй байдаг. Тэгээд ч энэхүү маскийг бэлдэх хийгээд хэрэглэхэд хялбар байхын зэрэгцээ гэрийн нөхцөлд, хүссэн цагтаа, гарын доорх материалыг ашиглан өөрийн арьсаа залуу сайхнаар нь хадгалах гайхалтай жор болно гэдэгт итгэлтэй байна.


1. Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь хутгана.
2. Дараагаар нь хоолны халбаганы хоёрны нэг хэмжээтэй зөгийн бал нэмж сайтар холино. Ингэснээр арьсанд тань өгөх маскны тэжээлийн үр дүн үлэмж нэмэгддэг аж.
3. Бэлэн болсон маскаа хуруугаараа зөөлөн илэх байдлаар түрхэнэ.
4. 20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
5. Маскаа угааж, бүрэн цэвэрлэсний дараагаар хүйтэн усаар шавших нь зүйтэй. Энэ нь амарсан арьсыг тань хурдан хугацаанд сэргээхийн хажуугаар хуурайшихаас хамгаалдаг давуу талтай юм.

No comments:

Post a Comment