Sunday, October 25, 2009

Уруул таныг ямар ч дүр төрхтэй харагдуулж болно


Охид бүсгүйчүүд та бүхний нүүр будалтын хамгийн чухал хэсгүүдийн нэг болох уруулаа хэрхэн будах талаар зөвлөе.
Уруул таныг ямар ч дүр төрхтэй харагдуулж болох ба маш олон нарийн мэдрэмжийг хүмүүст төрүүлж чадна.
Юуны өмнө та уруулынхаа хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Таны уруул нимгэн, зузаан бөөрөнхий хэлбэргүй ямар ч байсан бүсгүй минь та уруул хүрээлэгчийн тусламжтайгаар засаж болно.

Уруул хүрээлэгч
Уруул хүрээлэх харандаа уруулын будагтайгаа ижилхэн өнгөтөй байх ба бага зэрэг бараан өнгөтөй байж болно. Мэдээж сайн үзүүрлэсэн байх хэрэгтэй. Зөв хэлбэрийн уруул гаргахын тулд:
1. Эхлээд дээд уруулын хамгийн өндөр цэгийг тодорхойлон уруулын омогны хэлбэрийг гаргана.
2. Доод уруулын голд (дээд уруулын харалдаа) уруулын ирмэгээр хамгийн дооод цэгийг зураасаар тэмдэглэнэ.
3. Эцэст нь уруулынхаа жавьж хэсгээс дотогш цэгүүдийг холбон зурна. Таны уруул нимгэн санагдаж байвал бага зэрэг уруулынхаа хүрээнээс гадуур нь хүрээлж болно.

Уруулын будаг
Уруулын будгийг царайны өнгө болон хувцасны өнгөнд зохицуулан хэрэглэнэ.
Цайвар арьстай хүмүүст ямар ч өнгүүд зохино. Тэр дундаа улаан болон ягаан хоёрын завсарын өнгө, цайвар яагаан, үзмэн яагаан болон бараандуу чернелен ягаан зохино. Шаравтар туяатай бол улаан өнгөнүүдээс хамгийн дулаан өнгийг сонгох ба цайвар ноолуурын өнгө улаан шүрмэн өнгө болон улаан бор туяатай өнгө тохиромжтой. Та боровтор царайтай бол бараан төрлийн өнгөнүүд илүү зохимжтой. Таны царай цайвар болохоос гадна өнгөлөг харагдана.
Арьсны болон үсний өнгийг харгалзахгүйгээр бүх хүнд зохих өнгө хүрэн яагаан байдаг. Гэгээтэй гялалзсан уруулын будаг хэвийн болон энгийн зөөлөн будалтанд илүү тохиромжтой. Уруулын будгийг өөрийхөө стильд ч тохируулан хэрэглэж болно. Жишээ нь бизнес уулзалтанд өмсөхөөр сонгосон улаан өнгийн хувцасанд улаан өнгөөр уруулаа будвал илүү өөртөө итгэлтэй харагдана. Мөн спорт загварын хувцсанд тод өнгийн уруулын будаг зохимжгүй бөгөөд арьсний дагуу өнгөтөй уруулын будаг зохино.

Colour stay
Ийм будаг нь урууланд удаан тогтож, аяганд мөн будаг тогтохгүй. Харин удаан хэрэглэхэд уруул хуурайшиж хагардаг тул хааяа ч гэсэн тослог будаг хэрэглэх нь зүйтэй.

Уруул өнгөлөгч
Уруул өнгөлөгчийг уруулын будган дээрээ түрхвэл уруулын будуг илүү өнгөлөг харагдана. Хүсвэл дангаар нь ч хэрэглэж болно. Харин нас тогтсон хүмүүс хэрэглэвэл тохиромжгүй. Учир нь нарийн үрчлээг дагаад гадагшаа урсдаг. Уруул маш хуурай бол уруул будахаас хэдэн минутын өмнө тос түрхэнэ. Илүүдлийг сальфетикаар арчаад уруулын будагаа түрхэнэ. Уруул будахдаа өнцгөөс биш голоос будвал илүү тохиромжтой. Yргэлж ганц өнгийн уруулын будаг хэрэглэхээс зайлсхийж бай. Та зориулалтын багсаар уруулаа будвал ямарч тохиолдолд маш цэвэрхэн будалт болдгийг битгий мартаарай.

No comments:

Post a Comment