Sunday, October 25, 2009

50 мянган төгрөг авмааргүй байна

Тэгээд хэд гэж үү, нэг саяыг гэхгүй юу... За за үнэнгээ хэлэхэд би лав 50 мянган төгрөг, гэр бүлээрээ гэвэл 200 000 төгрөг авмааргүй байна. Энэнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй нэг юм хиймээр, бүтээмээр, босгомоор байна шүү дээ. Баян цатгаландаа биш ээ, мөнгө хэнд ч илүүдэхгүй ч, тал талд тарааж байхаар нийлүүлээд томхон юм хийчихвэл дээр баймаарсан.
Миний ойр тойрныхон лав ингэж хэлж байна:
-Нефтийн үйлдвэр ч юмуу байгуулаад бензиний хараат байдлаа жаахан ч гэсэн шийдэх юмсан. Амьдрал бензинээс, оросоос үнэн шалтгаалаад байна шдээ.
-Нээх сайхан сүүлийн үеийн төхөөрөмжтэй, эмнэлэг ч юмуу оношлогооны төвтэй болох юмсан.
-Утаагүй болоход хүрэлцэхгүй мөнгө юм байх даа. Гэр хорооллынхныг нэг тийш нь шийдмээр байна. Нээрээ хавар болохоор хэн хүнгүй агаарт гарахын түүс болдог биз дээ. Намар бол нээх тэгээд байхгүй. Өвөлжингөө утаагаа амьсгалсан болохоор цаанаасаа бие гэдэг юм амь тэмцээд агаар руу тэмүүлж байгаа байх даа.
-Эсвэл болье зүгээр, МУИС-ыг ч юмуу, ШУТИС-ыг ч юмуу хотын зах руу гаргаад camp болгочихьё.
-Нээх сайхан хэдэн том үйлдвэр бариад, олон хүнийг ажилтай болгоё... Оёдлын үйлдвэр, гутал, төмөр ч юм уу. манайд бол бүх түүхий эд нь элбэг байна шүү.
-Замгүй газар нь зам бариад, тоггүй газар нь тог татаад өгчихвөл ч...
Нэг иймэрхүү юм яриал байна. Хийх юм зөндөө байсаар байгаа юм чинь нэгдэж байгаад юм хийчихвэл тэ. Та нар юу гэж бодож байна...

4 comments:

  1. "Харри Поттер" киноны од Д.Надклиср хар тамхи татсан уу Их Британийн зохиолч эмэгтэй Ж.К.Роулингийн алдарт хүүхдийн зохиол "Харри Поттер" цувралаар сэдэвлэн бүтээсэн "Харри Поттер" киноны гол дүрийн жүжигчин Даниел Радклиф саяхан нэгэн үдэшлэг дээр марихуан татсан хэмээн шуугиан тариад байгаа аж.

    Хэдийгээр энэ мэдээлэл цацагдсаны дараа түүний хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж олон нийтэд мэдэгдэл хийсэн боловч түүнийг татсаныг гэрчлэх хүмүүс байгаа гэнэ.

    Өдгөө 20 настай Д.Радклиф 2001 оноос хойш "Ворнир Брос" компанийн бүтээж буй "Харри Поттер" киноны зургаан ангид шидтэн хүүгийн дүрийг бүтээгээд байгаа юм.

    2009 онд нээлтээ хийсэн "Харри Поттер ба хагас цуст ханхүү" кино нь кино урлагийн зах зээлээс олон тэрбум ам.долларын ашиг олж байгаа билээ.

    Харин одоо тэрбээр киноны сүүлийн хоёр анги болох "Харри Поттөр ба үхлийн зэвсгүүд" киноны хоёр хэсгийн зураг авалтандаа ороод байгаа аж.



    Дээшээ Хэвлэх Найздаа илгээх Сэтгэгдэл бичих

    ReplyDelete
  2. Хип хоп Монголд үүссэн нь /Хошин өгүүллэг/

    Манай зарим хөгжим судлаачид үглээс (технорэп) зандрал (хип хоп) маягийн дуунууд Англи, Америкт үүссэн, манайхан дууриамтгай болохоороо сармагчин шиг дуурайж байгаа юм гэж үздэг бололтой. Харин би бээр энэ үзэл бодлыг үл зөвшөөрч энэ нь Монголд үүссэн гэдгийг баталдаг нэгэн билээ. Өгүүлэх ину:

    Намайг бага байхад Базар гэж нэгэн хижээл эр найран дээр дуу дуулахдаа зохиосон аяар нь биш зүгээр л үгийг нь хэлчихдэг хүн байсан юм. Онцлог нь тэр согтоогүй үедээ Хаймчиг гуайн залуу эхнэртэйгээ ярьдаг шиг "гүвэр шивэр" "гүвэр шивэр" хэмэээн эевэргүү зөөлөн дуугаар, дунд зэргийн согтолттой үедээ Дамба гуайн хоточ Банхарын айлчин ирэхэд хуцдаг шиг "гөв гөв, гав гав" хэмээсэн дайчин аялгаар, их согтолттой үедээ Дэмбэрэл гуайн эхнэрийнхээ нуусан нэрмэлийг мэдэгдэлгүй авч уучихаад баригдахдаа өөдөөс нь хэрэлддэг шиг ширүүн дориун догшин хөг аялгаар дуулдаг байсан билээ.

    Нэг удаа манай том эгчийн хуриман дээр дууны дугараа тойрсоор Базар гуай дээр ирж тэр маш их согтсон учраас мөнөөхөн зандрангуй аялгаараа ая барив. Нутгийнхан ч яахав Базар гуайгаа мэдэх тул сайхан дууллаа хэмээлцэн жиг жуг гэлцтэл зэргэлдээ сумаас ирсэн нэг хүн:

    Харь холоос ирсэн гэж
    Харааж намайг загналаа
    Гадуурхаж хавчаад байвал даа
    Гараад нэг үзэлцье хэмээн Базар гуайн дуулсан тэр л аялгаар хариу дуулав. Ийнхүү тэд гүйлдэн гарч Базар гуай ч мөчөөгөө өгөхгүй хариу барьж "Гайхамшигт монгол урлаг" гэдэг концертон дээр манай Хип Хоп дуучид"Сэлэмт бүжиг" хийдэг шиг нэг талынхаа хөл гар хоёроо зэрэг өргөж буулган, өргөж буулган байсан ба харин Базар гуайн гарт сэлэм биш Мангаа эмээгийн унгас савдаг саваа байсан юм. Бас хажуунаас нь манай ээж хоолныхоо цагаан түмпэнг гурилын модоор дэлдэж, "Болиод өгөөч ээ, ухна царайлсан малнууд аа" хэмээн хашгирч Балдан ламбугай амар амгалан оршихын тухай тарни уншин хонх дамраа тасралтгүй дуугарган байв. Тэр үеийн хоолны цагаан түмпэн одооныхоос хавьгүй илүү чанга уянгалаг дуутай байсныг хэлэх хэрэг юун. Мөн хоёр эрийн сүрлэг дуун ламбагуайн хонх дамар энэ бүх дуу анир бүгд сүлэлдэн холилдож одооны "Хип Хоп" дуучдаас дутахааргүй гоё шоу тоглолт болж билээ. Гэхдээ аливаа анхны зохиол бүтээлд бага зэргийн алдаа мадагтай байдаг болохоор одооны шоунд арай ч хүрэхээргүй байсан байх л даа. Гэвч ямартаа ч гэсэн одоо үеийн үглэл, зандрал дууны анхдагч нь энэ байсан юм гэдгийг би батлан хэлж чадах байна. Хүмүүс ээ! Эрхэм хүндэт хөгжим судлаачид аа! Хип хоп дуу Монголд дөчөөд жилийн өмнөөс ингэж үүсэж хөгжсөн түүхтэй бөгөөд дуулаачдын анхдагч нь манай нутгийн Базар гуай мөнөөсөө мөн бөлгөө!

    ReplyDelete
  3. Орчин үед үнэртэй усыг хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг утгаар нь хэрэглэхээс гадна эсрэг хүйсийнхээ хүнд аятайхан мэдрэмж төрүүлэх үүднээс хэрэглэх болсон нь нууц биш юм. Мөн түрхсэн уснаас нь хүнийг ямар зан характертай хүн болохыг нь тодорхойлж болдог аж. Тухайлбал:
    • Сэнгэнэсэн үнэртэй - цоглог эрч хүчтэй,
    • Хурц үнэртэй - эрс шийдэмгий,
    • Зөөлөн үнэртэй - эелдэг ялдам гэх мэт.
    Түүнчлэн эсрэг хүйсийнхээ хүнд зориулж дуртай үнэртэнг хэрэглэх нь өөртөө татах бас нэг арга юм байна.

    Ер нь үнэртэй ус нь хүний сэтгэл зүй хийгээд мэдрэлийн эрхтэнд шууд нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Иймээс танд гэж хэлэхэд хүлээн авалт, ажил хэргийн уулзалт, болзоо, үдэшлэгт явахдаа үнэртээ усаа зөв тохируулж хэрэглэх нь чухал юм шүү.

    ReplyDelete
  4. Хүний сэтгэл санааны байдалд цаг агаар, хүрээлэн буй орчин, хүмүүсийн харьцаа гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид олж тогтоожээ.

    Жишээ нь нарлаг сайхан өдөр хүний сэтгэл санаа илүү өөдрөг, амьдралд ханамжтай байдаг нь тогтоогджээ.

    Гэхдээ муу цаг агаарт ч хүн зохицох чадвартай байдаг.

    Баяр баясгалан авчрах хамгийн гол объект нь хүн өөрөө билээ.

    Байнга л сэтгэл хангалуун бус, гомдож гонгинож явдаг хүмүүст үнэндээ алтан аяганаас ус уугаад ч нэмэр тус болохгүй. Гэтэл,
    -Өглөөний нарнаас таашаал авч чаддаг,
    -Өчүүхэн зүйлд ч баярлаж сурсан бол,
    -Амьдрал ямар ч үедээ сайхан санагддаг,
    -Аз жаргалтайгаа мэдэрдэг аж. Ийм хүмүүс өвдөх нь ч бага гэнэ.

    Ойр дотны хүмүүстэйгээ харилцах нь баяр баясгалан авчрах нэгэн хөшүүрэг юм.

    Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд харилцаа нэн чухал байдаг. Амьдралд тань тохиох хамгийн энгийн зүйлс ч баяр баясгалан, сэтгэл санааны ханамж авчрах боломжтой.

    Харин тэр жижиг гэмээр зүйлээс сэтгэлийн таашаал авч чадах эсэх нь мэдээж таны зан чанараас хамаарна. Жишээ нь.
    - Сайн чанарын дарс
    - Чөлөөт хувцас
    - Амттай хоол
    - Цэвэр шоколад
    - Цэвэр зайрмаг
    - Сайн унтаж амрах
    - Шинэ танилтай болох
    - Ажлын амжилт
    - Аялал жуулчлал
    - Цэцэг арчлах
    - Гоё хувцас
    - Ганган эд зүйл авах
    - Дэлгүүр хэсэх
    - Хөгжим сонсох
    - Секс хийх
    - Үзвэр үзэх
    - Найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт...
    Энэ мэтээр өдөр тутмын, үл анзаарагдах олон зүйлээс ч хүн гэдэг сэтгэлийн баясал, ханамж авч болно.

    ReplyDelete