Sunday, October 25, 2009

Дурлалын хаан

Үргэсэн согоо шиг хайр минь чиний харцнаас гэрэвшдэг ч
Үнэр анхилам дурлалын сарнайг чиний зүрхнээс гардаж
Үд дундын алдад чамайгаа сэрүүн зүүдэлмээр санагдаж
Үймээн ихтэй хөлийн газраас чамайгаа хайж явдаг юм, би

Шөнө зүүдэлсэн бүтэхгүй мөрөөдлөө чамтай холбон ургуулаад
Сурсан зангаараа дуугаа хураагаад дотроо чамтай ярилцах гэж
Саран наран мандахын алинд нь ч чамайг дурсан санаж
Шаргал өдрүүдийн тоосноос хайраа нууж сурсан, би

Орчлон дулаан хайрыг хэзээ өгөхийг нь хүлээсээр
Онцлон туссан харцыг тэвчиж чадалгүй хайрласан
Оюун ухаант хүний ертөнцийн тавилан заяаг дагаж
Оосоргүй хайраа чамд өгсөн, алдсан ч хамаагүй ээ одоо

Тал дүүрэн цэцэгсийг чиний хайрын цэцэрлэг гэж
Түүн дотор нь дүүлэх эрвээхэйг өөрийгөө гэж
Даруухан заяандаа гомдвол хайрын тэнгэр харьчихна гэж
Дарсны гашуун амтыг дурласан бүхний зүрх гэж
Дэндүү үнэнч хайрандаа зориулж мөрөөдөхдөө
Даанч би дуртай, Дурлалын хаан минь

Үл ялиг дурсамж чинийх л байвал надад үнэтэй
Үүрээ засан жаргасан хайр бүхэн надад эрхэм
Үнэндээ чиний яруу хайр минийх байх албагүй ээ
Үсэндээ хяруу унатлаа чи минь жаргалтай байвал, би яахав ээ

No comments:

Post a Comment