Sunday, October 25, 2009

Гар утсаа алдсан эмгэнэлтэй түүх

За нэг хүн болгонд тохиолддог мөртлөө хүмүүс тэрэнд аймар дургүй нэг юмыг бичээдхэе. Энэ бол хулгай. Тэгээд саяхан инээдмийн баяр болсон болохоор, та нар миний гэнэн тэнэгийг гайхаж, надаас сургамж аваад, цаашдын үйл мөртөө анхаарал тавьж, аливаад хянуур нямбай хандана биз ээ.

Би нэг их сүртэй өмчтэй байсан биш дээ. Тэгэхээр оюутан, ажилчин болсноос хойш үнэт хэрэгцээ, өмч болсон нэг зүйл нь гар утас байлаа.
Бодоод байсан чинь би амьдралдаа хоёр гар утас хулгайд алдсан юм байна. Харин өөрөө нэгийг ч хаяагүй юм байна. Тэгээд бас би хүүхдүүдийг бодвол нилээн сүүлд их сургуулиа төгсөхийн алдад Скайтелийн утас барьж эхэлсэн. Тэгэхээр чинь нийтдээ 6 жилийн хугацаанд 6 утас барьжээ. Хоёрыг нь тун ч эмгэнэлтэй алдсан даа, хөөрхий. 1 утас зарсан, 2 утас хүнд шилжүүлсэн юм байна. Гэхдээ дугаар бол ердөө хоёрхон дугаар барьсан, одоо хоёрдахьтайгаа л даа.

Эхний утсаа алдахдаа найзынхаа өрөөнөөс алдсан. Найзынхаа өрөөнд ширээн дээр тавьчихаад ОО орчихоод ирэх хооронд миний цүнх байдаггүй. Тэгсэн чинь манай найзыг сууж байхад нь 2 хүүхэд орж ирээд нэг газрыг асуусан гэнэ. Тэгэхээр нь энэ доод талын давхарт байдаг ш дээ, гэсэн чинь нөгөө хоёр нь ааан гээд учиргүй гарсан гэсэн. Тэгээд л тэр хоёр асуух хоорондоо ширээнд тулан алдаад аан гээд буцсан гэсэн, тэхдээ л авчихсан юм шиг байгаан. Аймар мэргэжлийн. Тэгээд цүнхээ бүх юмтай нь алдсан. Хормын дотор 100 төгрөг ч үгүй хоцрох чинь аймар юм билээ. Тэгээл найзынхаа утсаар хайрт хонгор найз руугаа ярьж авахуулаад л, шууд гэртээ хариад хов хоосон цүнхэндээ ээжээс мөнгө, уруулын будаг, толь, ганц бал авч хийгээл, санжигануулсаар ажил дээрээ очсон доо, өрөвдмөөр байгаа биз. Тэр цүнхэн дотор юу байсан гэж бодноо. Утас цэнэглэгчтэйгээ, дээр нь сунгах гэж байсан 15 мянган төгрөгтэйгээ, тэгээд хамаг будаг, бал, ажлын дэвтэр, тэгээд баахан хэрэгтэй нэрийн хуудаснууд, бас нэг аймар юм нь нэг компаний чухал CD байсан. Ёооё тэр үеийг санахаас ч аймар. Тэр компаний захиралаас үхтлээ уучлал гуйгаал... Харин аз болоход нэг ч бичиг баримт байгаагүй.

Эмэгтэй хүн цүнхээ алдах чинь хамгийн аймар юм байна лээ. Тийм болохоор та нар минь тун хянамгай байж үзээрэй дээ. Ер нь хэрэгцээгүй үед бичиг баримт битгий авч явж байгаарай. /над шиг/

Дараагийн утас алдалт бол бүүр аймар эмгэнэлтэй. Гэхдээ ганцхан утсаа алдсан, цэнэглэгч энэ тэртэй нь иж бүрнээр алдаагүй ч, сэтгэл зүйн хувьд бол тун хүнд цохилт болсон доо. Яасан гэхээр тэр үедээ камертай, стерео дуутай, өнгөт дэлгэцтэй утас гараад моодонд орж эхлэнгүүт аав ээж хоёр маань надаа 150-р ч билүү утас авч өглөө. Намайг нөгөө өмнөх утсаа алдаад удаагүй, "янзын гоё" өрөвдмөөр утастай яваад байгааг хараад элэг зүрх нь эмтэрсэн юм байлгүй зайлуул. Тэгээд нөгөө камераар нь янзан бүрийн зураг энэ тэр аваад л, янз янзын дуу ээлжилж тавиад л.
Тэгээд л хэдхэн сар гаруй гангараад л дахиад алдчихсан. Хамгийн гол нь яаж алдсанаа хэлэх үү. Манай гэрт найз нөхөд маань ирээд шоудав. Миний өөрийн гэрт шүү. Би хоол унд гэж гүйгээд л, идэвхитэй байсныг нь яанаа. Тэр үед би үндсэн ажлынхаа хажуугаар гэрээт мэрээт янз янзын ажил хийгээд гурван өөр ажил дээр зэрэг ажиллаад үхтлээ ядраад байсан үе болохоор түрүүлээд унтчихлаа.

Нөхөр яахав дээ, бас л ядраад л, хэвтээд л байсан гэсэн. Тэгээд маргааш нь хоёулаа унтаж унтаж байгаад өдөр 1 цагийн үед босоод, би гэрээ цэвэрлээд л. Гэрээ цэвэрлэж байхдаа өө нээрээ өчигдөр утасны цэнэг дуусчихсан, утсаа цэнэглэе байз гэж бодоол. Тэгээл харагдахгүй болонгуут нь за за тэгж байгаад ажлаа дуусгаад л цэнэглэчихэе гэж бодсон шигээ юмаа хийж дууслаа. Тэгээд л утсаа хайгаад манаргачихсан даа. Олддоггүй ээ. Залгахаар мэдээж холбогдох боломжгүй.
Тэгээд л найзуудын нэг маань халааслаад явчихсан юм шиг байгаам даа. Тэр хэдийг тэр дор нь дуудаад, нөгөө хэд нь бүгд давхиж ирээд л, хамт гэрт эрэлцээд л, гайхаад л, бүгд шоконд орчихсон байсан. Эхнээсээ нөхрийн найз байж байгаад найз болцгоосон болохоор нөхөр зайлуул хэлэх үггүй бантаад л.

Тэгж тэгж нэг хэсэг бөөн бөөн юм болж байгаад одоо бараг мартагдаж дээ. Одоо тэр хэдэн найзууд нь бүгдээрээ л байгаа. ХУлгайч хэн нь одоо болтол тодроогүй шд. Олонхи нь нэг хүнийг сэжиглэж байсан ч баталгаатай биш юм чинь ямар хэлэлтэй биш. Тэгсгээд өнгөрсөн. Одоо бол бүгдээрээ л уулзаад, урьдийнх шигээ ууж идээд л явдаг юм.


No comments:

Post a Comment