Wednesday, October 21, 2009

Гадаад болон дотоод гоо сайхныг хослуулах 6 зарчим


1. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй. Бэлэн хоол, түргэн хоолны газар мэтээс зайлсхий. Бэлэн хоолонд давс их байдаг тул ходоод муутгах өндөр эрсдэлтэй. Түүхийгээр идэж болох ногоог сайтар цэвэрлээд боловсруулалгүй ид. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Шингэн зүйл түлхүү уу, арьс тань үнэхээр өнгөлөг болно.2. Амьдралын идэвхтэй бай. Олон нийтийн ажил, сайн дурын үйл ажиллагаа аль нь ч тэр танд тустай. Амьдрах ухааны нэгэн том хүчин зүйл бол хөдөлгөөн, идэвхтэй байдал гэж ойлгож болно.3. Найз нөхөд, гэр бүл ойр дотныхонтойгоо харьцах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл санааг өөдрөг болгодог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрийн дуртай хоббиг хуваалцах найзтай бол.4. Ямар ч асуудлыг эерэг талаас нь харж сур. Өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ сонсож, зөрчилдөхгүй бай.5. Өчүүхэн зүйлд ч баярлаж, талархалтай хандаж сур. Ер нь чин сэтгэлээс талархаж сурах нь хүний ухаан бодлыг ариусгаж, сайн энергиэр цэнэглэдэг юм.6. Ямагт байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж бай. Арьс арчилгааг төвөгтэй процесс бус, харин таашаал авах хэрэгсэл болго.

No comments:

Post a Comment