Thursday, October 22, 2009

Эмэгтэйчүүд загвар хөөж, хувцас худалдан авахдаа таван алдаа гаргадаг

1.Мэдээллийн хэрэгсэлд заавал итгэх албагүй. Загварын сэтгүүлүүдийг дугаар алгасалгүй уншиж, шинэ загвар үзүүлбэрийг бүгдийг үздэг бол амархан золиос болно шүү. Ихэнх сэтгүүл гоо сайхан биетэй загвар өмсөгчөөр загвараа үзүүлсэн байдаг. Мэдээж, хүн бүр тэр загвар өмсөгчтэй нь адилгүй. Тиймээс танд зохих эсэх нь мөн л проблем.

2. Өөрт тань таараагүй, эсвэл бариу хувцас бүү ав. Турна гэдэг санааны зоргоор болохгүй. Үнэхээр таалагдаж, хямд үнээр олдсон ч татгалзаарай. Магадгүй, таарахыг нь хүлээж шүүгээндээ байлгасаар өнгийг нь гандуулчихвал хайран биш үү. Харин бага зэрэг томдож таарвал өөр хэрэг. Сайн оёдолчноор хасуулчихаж болно.

3. Өөрт таалагдсан хувцас болгоныг худалдан авах хэрэггүй. Хувцас тань өөр хоорондоо бас зохицдог байх нь чухал. Харин хувцсандаа тохирохгүй ямар нэг гоёл чимэг худалдан авбал мөнгөний гарз.

4. Жилээс жилд нэг л загварын гутал, хувцас аваад байвал ганц л стильд баригдана гэсэн үг.

5. Дотуур хувцас бол таны хувцасны хамгийн чухал хэсэг. Таныг чимж ч, бас гутааж ч чадна. Тиймээс худалдан авахдаа анхаар. Зөвхөн болзоонд явахдаа зориулж биш, ямагт чанартай бөгөөд гоёмсогийг сонгож бай. Дотуур хувцас минь тансаг шүү гэж бодох тусам өөртөө улам итгэлтэй болно.

No comments:

Post a Comment