Monday, December 7, 2009

Аз

Зарим хүмүүс үргэлж аз хийморьтой байдаг бол зарим нь юу ч хийсэн бүтэлгүйтэж, уруу царайлж, үргэлж болохгүй бүтэхгүй юм ярьж явдгийг бүгд мэднэ. Нэг ангид сурч байсан царай муутай, хичээлдээ ч гавьдаггүй байсан охин баян, царайлаг залуутай гэрлэсэн, ажлын чинь нэг залуу байнга л хамаг шагнал, урамшууллыг хамаад авчихдаг гээд л эргэн тойронд “шударга бус” зүйлс олон. Тэгвэл үүний учрыг эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж нээжээ.

Сэтгэл судлаачид дэлхийн өнцөг булан бүрт байдаг аз нь шовойсон хэдэн мянган хүний дунд судалгаа явуулж “азын томъёо” гэгчийн гаргасан байна. Энэ нь, А=З+Э+Х болох гэнэ. Үүнээс:
А: Аз
З: тухайн хүний зан ааш, тэр дундаа уян хатан байдал, бусадтай нийцтэй харьцах, амьдралын байр суурь
Э: эрүүл мэнд, санхүү мөнгөний хэмжээ, найз нөхдийн хүрээ
Х: хошин шогийн мэдрэмж, өөртөө хандах үнэлэмжийн хэмжээ ажээ.
Үүнээс гадна аз гэдэг тухайн учирсан нөхцөл байдлаас гарч чадах чадварыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хүний дотоод мэдрэмжийн хэмжээнээс шалтгаалдаг гэнэ.
Их Британий Хертфордширийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Ричард Вайсман нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь сонинд өөрийгөө маш азтайд тооцдог мөн эсрэгээр нь өөрийгөө азгүй амьтан гэдэгт итгэдэг хүмүүсийг шинжлэх ухааны туршилтад орохыг санал болгосон зар өгсөн явдал байлаа. Зарын дагуу нилээд хэдэн хүн цугларчээ. Ричард хүн бүрт хэд хэдэн зузаавтар сонин өгөөд эдгээр сонинд байгаа гэрэл зургуудыг тоолох даалгавар өгчээ. Гэрэл зурагт гол учир нь байсангүй. Сонины нэг хуудсан дээр том шрифтээр бичсэн тал нүүрний хэмжээтэй зар сурталчилгаа байсан бөгөөд “Хэрвээ та үүнийг олж харсан бол энэ тухайгаа туршилт хийж байгаа хүнд хэлээд 250 фунт стерлингийн шагналаа аваарай” гэсэн бүчээс байжээ.
Дээрх шагналыг хэн авсан гэж бодож байна? Мэдээж өөрийгөө азтайд тооцдог хүмүүс. Харин өөрийгөө азгүйд тооцдог хүмүүс өгсөн даалгавар болох гэрэл зургийг л тоолоход хамаг анхаарлаа хандуулж харин энэхүү чухал бичээсийг олж хараагүй байна.
Уг туршилтаар аз гэдэг таатай нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд биш харин нөхцөл байдлыг өөртөө ашиглахад бид бэлэн байна уу гэдгээс шалтгаалдаг болохыг харуулж байгаа юм.
Хүмүүсийн азгүй байдаг шалтгаан өөрт нь нуугдсан байдаг. Ийм хүмүүс ихэвчлэн тайван бус зан авиртай, хүмүүстэй харилцаж чаддаггүй, өөртөө сэтгэл хангалуун бус, зожиг хүмүүс байдаг. Тэдний дотоод тайван бус байдал нь шинэ, гэнэтийн сонин зүйл ажиглах, мэдрэх чадварыг нь үгүй хийдэг. Иймээс хүн бүрт адилхан тохиодог “гэнэтийн боломж”-уудыг харах, мэдрэх мэдрэмж нь байхгүй болдог хэмээн профессор Вайсман ярьж байна.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete