Monday, December 7, 2009

Эрин зууны хөрөг




Ардын комиссиратаас залуу зураачид хөрөг бүтээх даалгавар өгчээ. Уг хөрөг "Ленин иргэний дайнд цэргийн хороог Улаан талбайгаас үдэж байна" гэсэн нэртэй байх юмсанжээ. Зураа-чийн сэтгэл догдолж үнэмшилтэй болгохын тулд Улаан талбайг зурж гарав.
"Ленин иргэний дайнд цэргийн хороог өөрийн мавзолей дээрээс үдэж байна" гэсэн хөрөг зураг төдөлгүй бүтэх нь тэр ээ.
Комиссын гишүүд зургийг бүхэлд нь сайшаав. Харин зураачид "Мавзолейг будах уу эсвэл Ленинийг будах уу" гэдэг дээр удаан маргалдаж олонхи нь Ленинийг будсан нь дээр. Яагаад гэвэл улс даяар Сталины төрсний ойг тэмдэглэж байгаа гэжээ. Тэгтэл цэргийн хороо төрсөн өдрийн ойгоор Сталин руу нуруугаа харуулсан нь зохимжгүй санагджээ.
Ингээд зураач цэргийн хороог Сталин руу харуулан "Иргэний дайны цэргийн хорооныхонтой нөхөр Сталин мэндчилж байна" гэж нэрлэв.
Метро барих барилга байгууламжийн ажил ид өрнөсөн үед зургийн санаа цаг үетэйгээ зохицохгүй байна гэж шинэ комиссын зүгээс шүүмжлээтхэв. Зураач бууны оронд лантуу мөрлүүлж жолоодогчийн уруулыг яльгүй ангайлган "Метро тавих улаан армийн дайчдад нөхөр Сталин баяр хүргэж үг хэлж байна" гэж өөрчлөв. Улаан армийн дайчид метро тавихаар шархадсан нэгнийгээ дамнуурга дээр авч яваагаар зургаа бүтээжээ. Шархадсан байлдагч "Врангельд үхлийн цохилт!" гэсэн уриа атгасан байв. Сталин зургийг үзээд "Ийм хариуцлагатай бүтээн байгуулалт руу цэргийн хороог ганцаархнаа үдэж байгаа нь миний хувьд хэт даруу бус явдал"гэж шүүмжлэв. Зураач тэр дорхноо Сталины дэргэд Кировыг зогсоож метроны барилга дээр шархадсан тэргүүний ажилчинтай гар барьж байгаагаар өөрчлөв. Удалгүй Киров алагдав. Зураач Кировын зөвхөн гарыг нь үлдээж оронд нь Ворошиловыг зурлаа. Ингээд ард түмний дунд "Сталиныг үг хэлж байх үед нөхөр Ворошилов шархадсан ажилчинтай алагдсан Кировын гараар мэндчилж байна гэсэн онигоотой шал өөр зураг бий болжээ.
-Сталин зургийг дахин үзээд :
-Намайг Улаан талбай дээр бүхэл цаг үеийн TVDLU юунд дүрсэлнэ вэ хил дээр байлдааны хөлөг онгоцон дээр байгаагаар дүрсэлж болохгүй юу гэжээ. Зураач хоёр хоногийн дотор цэргийн бүхэл бүтэн хороог тэнгист живүүлэв.
Мавзолей-хөлөг онгоц болох нь тэр. Шархадсан ажилчид Ворошиловт савраа атгуулж буй харуулын овчарка нохой болох нь тэр! "Байлдааны Молотов" хөлөг онгоцон дээр Сталин, Ворошилов хоёр Кагоновичийн нохойтой байгаа нь" гэж зургаа нэрлэв. Сталиныг шүүмжилж уудлан илчилж эхлэв. Зураачид шинэ ажил ундарлаа."Эрдэнэ шиш хураах "Молотов" комбайн дээр Сталиныг илчилсэндээ Хрущев, Ворошилов хоёр баярлан тэврэлдэв" гэж зургаа нэрлэв. Тэгэхдээ Кагоновичийн нохойг малийтал инээмсэглэж байгаагаар дүрсэлжээ.
Дараа нь Молотов, Ворошилов, Кагоновичийн нохойг ч бут ниргэв. Харин Кировыг цагаатгав.Зураач байлдааны хөлгөө комбайн... Ворошиловыг эрдэнэ шишийн бухал... оцойн суучихаад савраа өгч буй нохойг комсомолын удирдагч болгов. Төдөлгүй Хрущевыг хусав. Зураач зургаа бүхэлд нь дарлаа. Зөвхөн Хрущевын толгойн оройг "Атар газар дээгүүр мандаж буй өглөөний наран" хэмээн үлдээв. Комисс зургийг үзээд нарны цацрагийг хөмсөг болгохыг шаардав. Нэлээдгүй завсарласны дараа "Байгаль-Амарын барилга байгууламж руу комсомолын анхны цувааг нөхөр Брежнев Ярославскийн галт тэрэгний зогсоолоос үдэж буй нь" гэсэн туульсын цоо шинэ бүтээл бүтэх нь тэр. Леонид Ильичийн одонг нь багтаах гэж цээжин биеийг нь хэдэн жилийн турш тэлж зурсаар л байв. Суган дор нь Суслов, Пельше хоёрыг зурав."Байгаль-Амарын барилгачдыг үдэхээр индэрт тавцан уруу Суслов, Пельше нар Леонид Ильичийг дамжилж яваа нь" гэж дараа нь зургаа нэрлэв. Тэгтэл өөрчлөлт шинэчлэлт эхэллээ. Зураач өтөлж зөнөөд юу ч санахаа больжээ. Хав хар өнгөөр зургаа хорсолтойгоор дарлаа. Судлаач шүүмжлэгч нар тэгтэл дуу алдацгаан хүлээн авч үзэсгэлэнд залжээ. Дэлхийн орон орноос ирсэн олон үзэгчид "Эрин зууны хөрөг" хэмээх тас хар гурвалжинг хараад хорвоогийн хосгүй бүтээл хэмээн шогшрон дуу алдацгаах авай.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete