Sunday, December 6, 2009

Чамайг хүлээнэ

Тэд танилцаад хоёр сарын дараа салсан юм. Тэр vдэш бvсгvй Сайхнаагаа vдэхээр очоод бvтэн цаг бие биеэ ширтэн сууж билээ.


Тоост хорвоод єдий насалтлаа нэг нэгнээ харахын тєдий ойлголцдог хvнтэй учрахын тухай санаа ч vгvй явсан Зулаа Сайхнааг нартын хамгийн сайхан эр, азтай заримд нь олддог хувь заяа мєн гэж итгэсэн.


Оч цацалсан хар нvд, инээвхийлэх дуртай жимбэгэр уруулт цовоо залууг санах бvрт Зулаагийн зvрх рvv хатгана. Таатайхан энэ зовиурт Зулаа хэдийнэ дасчээ.



-Багш аа, ноён Икс Загалмайлсан эцэг болно гэх хєєрvvдvv дуу тvvнийг цочооход бусгvй бодлын ертєнцєєсєє лалхийтэл газардаад юун Икс, юун Загалмайлсан эцгийн тухай яриад буйг ойлгохгvй тэвдлээ.


...Єєдєєс ширтэх хориод хос нvд, тэд бол оюутнууд, анхны бороо, Тунгаагийн охин тургиад байсан, євгєдийн маргалдах, Ноомой, Сахалт хоёр, Ноён Иксийн зураг гээд эмх замбараагvй хэсэг бусаг дурсамж хєврєхєд бvсгvй учгийг нь барихаар мэрийв.



...Єглєє тэнгэр ёозгvй бvрхэг байв. Цас орох янзтай. “Тунгаагийн охин єчигдєржин тургисан, тэнгэр муудахыг мэдэж шvv. Нялх хvvхэд зєнтэй гэлцдэг. Хувцсаа нэмж дулаалахаас” гэж Зулаа бодлоо.

Тэр автобусны буудал руу алхахдаа эрхгvй жийдэв. Ийм тухгvй vед ахуй амьдралын аар саар гачигдал л тархи толгойг эзэлдэг хойно, замд таарах хvмvvс бvгдээрээ урвагар. Нvд хужирлах дагинас сураггvй, хvvхнvvд цєм хємсєг зангидчихсан, бєєвийсєн амьтад алхана. Улаан шороогоор угтах Улаанбаатарын хавраас хvvхнvvд хэзээнээс халгадаг даа. Салхилж салхилж хэдэн цасан ширхэг дээрээс унаснаа сэхээрэхийн зуургvй эргэн тойрон цагаан далайд умбачихлаа. Зулаа бушуухан дулаан унаатай залгахын мєрєєс болов. Автобусны радиогоор гадаад мэдээ нэвтрvvлнэ. Францад vер буусан, Оросын уурхайчид ажил хаясан, Америкг таван ихэр жаал мэндэлсэн зэргийг мэдээлэх нь холхи ертєнцийн цуурай гэлтэй.

- Ээж ээ! Бороо орж байна! гэх vл таних жаалхvvгийн цовоо дуунаар дор бvртээ бодолд автан дvнсийсэн томчууд сая л цонх руу хошууран харцгаав. Vнэхээр бvхнийг бужигнуулан элдсэн цагаан далайн оронд эгшиглэнт сонет шиг яруухан бороо шивэрч байлаа. Цагаан сараас хойш хоног тоолон хvлээсэн анхны бороо. Зон олны мєрєєдєн хvссэн урин цагийн дохио. Аливаа шинэ юм бvхэн баяр дагуулдаг ёсоор анхны бороо автобусанд зорчигчдын єнгийг засч, дуу шуу оруулав. Арын суудалд тухалсан хоёр євгєн энэ жилийн зуншлага, євс усны тухай ам нээн, наадмын vзvvр тvрvvг булаацалдан жолоочид дуулдахуйц чанга хєєрєлдєнє. “Бат- Эрдэнэ аварга ахиад тvрvvлнэ”, “Ээ дээ мэдэхгvй, залуу заануудын нэгэнд тvрэгдэх вий” гэх євгєдийн итгэл дvvрэн маргааныг чагнахад зугаатай. Удтал санаснаас тэр vv, дэндvv турьгvйхэн шиврэх борооноос ер бусын уянгалаг хєгжим эгшиглэн, сэтгэл уруу татна. Хичээлгvйсэн бол шалба нортлоо зогсохсон. Бvсгvй шинэ хурын цэнгэг vнэрт мансууран тєдсєнєє цаг руугаа хяламхийгээд алхаагаа тvргэсгэв.



Эхний цаг- Тvvхийн II.

Ангид ороход тvvний нvдэнд хамгаас тvрvvнд толь барьсан туяхан цагаан гар, час улаан хумс, эргэлдсэн алаг нvд туслаа. Тэнхимдээ зартай “Ганган Сувдаа” нvvрээ сурмагхан энгэсэгдэнэ. Зулаагийн харц Сувдаагаас урд талын ширээ рvv шилжив. Алиман улаан хацартай, жижигхэн бор охин уруулаа эрхлэнгvй цорвойлгочихсон, ном уншаад ухаангvй. Салбарах дєхсєн хавтастайг нь харвал номын сангийнх бололтой. Зулаа тvvн рvv vл мэдэг инээмсэглэв. Буйд хєдєєгийн малчны охин олимпиадад амжилттай оролцон их сургуупьд урилгаар элссэн ажээ. Нойр хоолгvй хичээлээ давтсаар ноднин ядаргаанд орж, ангид ухаан алдсан удаатай. Vvд хайр найргvй тасхийн нээгдэж, єрвийсєн vстэй, нойрмог нvдэлсэн хэдэн банди пир пархийн орж ирээд хойгуур нугдайн суучих нь шєнєжингєє архидсан янзтай. Зулаа ширээнийхээ єлєн тоосыг арчаад цvнхнээсээ конспектгээ гарган ирц бvртгэхvй Сувдаа, Дуламсvрэн хоёрын нvд сая л багш руугаа ширтэх завтай боллоо.



-Багш аа, Энхчимэг эмнэлэгт ээжийгээ сахиж байгаа гэж Дуламсvрэнг нухацтайхан сануулахад хаана л бол хаана тvvнээс салдаггvй гэрэлтсэн нvдтэй, даруухан охиныг Зулаа гэнэт vгvйлэв. Ирээгvй гурав, дєрвєн оюутанд тасалсан, эсвэл хоцорсон гэсэн онош тавиад багш бvсгvй самбарт “Хvний зан аашийг дvрслэхvй” гэж англиар бичлээ. Оюутнууд дор дороо хєдєлж, цаас шарчигнан, vзэг бал бvдэгхэн чахарна.

-Єнєєдрийн хичээлийн маань сэдэв энэ. Одоо цємєєрєє хvний ааш занг нэрлэцгээе гэвэл ангид эзгvй мэт таг чиг болов. Хариу хvлээж хоромхон азнаснаа Зулаа “Хvмvvс олон янзын зан чанартай. Жишээлбэл, ухаантай тэнэг, vнэнч худалч, єглєгч харамч” хэмээн ойлгуулахыг мэрийн vг бvрээ тод, удаан хэлэв. “Бусад зан чанарыг нэрлээрэй. Би бичье” гэвэл аанай л аг чиг. Зулааг урамгvйхэн эргэх гэтэл “сангвиник” гэж тэртээ булангаас нэг нь хулчгардуухан єгvvлэв. Тэгэхтэй зэрэг урдуур суугаа хэдэн охин тvсхийтэл инээд алдаж, хоолой нийлvvлэн хєхрєв єє. Тэдний дундаас орос сургууль тєгссєн зэрмэгэр цагаан охин “Мєн залав аа” гэж намжирдаад “Тэр чинь хvний темперамент гэдгийг мэддэггvй юм уу” гэж донжтойхон єгvvлэхэд бусад нь дэмнэн шооллоо. Зулаа самбар тогшин “Монголоор ярихыг хориглоно. Зєвхєн англиар ярь. Ойлгов уу, англиар” гэж анхааруулаад тvvвэрлэсэн vгсийг эсрэгцvvлэн бичив. Ажилсаг- залхуу, єєдрєг- гутранги, нийтэч-зожиг, даруу-сагсуу, тусч-бэртэгчин... Бичсээр байтал самбар дvvрчээ. “Бид хэн нэгнийг голдуу Болдоо дажгvй, Жаргал єєдгvй гэж тодорхойлдог, сайндаа л Болдоо хvний мєс сайтай л даа, гэм нь салан” гэх тєдийлєн ханддаг ажгуу. Гэтэл мєн чанартаа хvн гэдэг vй олон зан, шинж чанарын холимог, цуглуулга юм. Хэрвээ хvнийг цагаан гэрэл шиг задалж хардаг бол мянга тvм, живаа єнгєєр солонгорох байсан биз” гэсэн бодол Зулаад тєрнє. Хичээлийн дараагийн хэсэг-vзсэнээ бататгах дадлага. Зулаа ємнєх хавтаснаас таван зураг гарган, самбарт цувуулан єлгєв. Дуусаад гvйцсэн vv гэсэн шиг нягтлан сvvлийнх дээр харц хэсэгхэн саатсанаа шавь нартаа зургуудын хуулбарыг тараалаа. Оюутнууд тэдэнд нэр єгч, зан ааш, ажил амьдралыг нь дvрслэх ёстой. Эхний эрийг бvгд санал нэгтэй “Сахалт” гэж нэрлэлээ. Тэдний тодорхойлсноор Сахалт єндєр, чийрэг, ширvvн, дуу цєєтэй, ихэмсэг эр. Тэр бие хамгаалагч эсвэл тамирчин. “Хvvхнvvдэд их таалагддаг жинхэнэ жентельмен” гэж Сувдаа нэмлээ. Дараагийн зургийн эзэн бvсгvйд оюутнууд “Ноомой” гэсэн алдар хайрлав. Ноомой дунд ээргийн нуруутай, єєртєє итгэлгvй, ичимхий, даруу, ялимгvй зожиг, нямбай, ажилсаг бvсгvй болж таарав. Гурав дахь зургийн эзэн нэлээд маргаан тарив. Залуу хvн бvрт шингээстэй байдаг цог заль, авхаалж самбаа, єєдрєг сониуч зан нэвчмэл тэр эрийг хэн гэх талаар удтал маргаж гиюvрэгч, бєєн тэмvvлэл, єєдрєг, зєрvvд, зоригт, vнэнч зэрэг нэрvvдээс Дуламсvрэнгийн дэвшvvлсэн “Мєрєєдєгч”-ийг сонгов. Харин бусад нь тvvний зан чанарыг тодорхойлно гэж vзлээ. Мєрєєдєгч бол маргаангvй яруу найрагч байх гэнэ. Дєрєв дэх бvсгvйг “Нvvрэмгий” гэж оношлов. Нvvрэмгийг дэгжирхэх дуртай, хєнгємсєг бас чалчаадуу гэж таамаглацгааж, “Царайлаг гэдэг чинь гадаад vзэмж болохоос ааш зан биш”, “Яахаараа нэг хvн бєєн дутагдлын хvvдий байх ёстой юм”, “Хєєрхєн хvvхнvvд иймэрхvv л байдаг биз дээ” гээд бєєн хэл vг боллоо. Сvvлийн зурагт хэн ч нэр єгч чадсангvй. Зулаад оюутнуудын дvгнэлт тун сонин байсан тул тэднээс нэр цохон асуугаад ч тоймтой зvйлгvй, займчуулсан хариу сонсчээ. Бvгд дуугаа хурааж, зургийг нэгжин ширтэх vес нам гvмийг эвдэж Дуламсvрэн “Энэ бол гучаад настай монгол залуу” гэлээ. Нэмж “Монгол хvн болохоор нэрэлхvv, бардам, бас гэнэн цайлган байж таарна” гэлээ. Бvгдээрээ нэлээн зєвшсєний эцэст тvvнийг vл мэдэгдэх, угтаа vл танигдах ноёнтон буюу “Мистер Икс” гэхээр тогтов.



.. .”Миний бодлоор ийм бардам хvн бусдыг ємнєє сєгдvvлэх дуртай байдаг”. Дуламсvрэнгийн vгийг Зулаагаас бусад нь ойлгосонгvй. “Багш аа, сєгдvvлэх гэдгийг зєв хэлэв vv?” гэж тvvнийг асуухад Зулаа цагийнх нь хэлбэрийг засч єгєєд, Дуламсvрэнгийн дvгнэлтийг орчуулахад ангиараа мэл гайхжээ. Хэнхэг, номын цагаан солиотойгоороо гоочлуулдаг жаахан охиныг ийм нухацтай гэж хэн ч тєсєєлсєнгvй.

- Ноён Икс чоныг шvтдэг гэж шартагсдын нэг хойноос зоригтойёо мэдэгдлээ.

-Яагаад гэж хэд хэдэн хvн зэрэг асуухад

- Яагаад гэвэл монгол хvн юм чинь гэсэн бэлэн хариу шидэж байна. Асуулт тавигсад бууж єгєхийг хvссэнгvй.

-Тэр чинь зан чанар биш гэвэл:

-Монгол хvний онцлог шvv дээ. Монголчууд шиг чононд хайртай ямар vндэстэн дэлхий дээр байна гэж мад тавив. Vр ашиггvй энэ яриаг Зулаа vргэлжлvvлэхийгхvссэнгvй “Энэ хvмvvсийн хувь заяа, амьдралыг тєсєєлцгєєе” гэсэн нь дарин дээр давс нэмсэн хэрэг болов. Хичээл дvйвvvлэхдээ хэзээний гарамгай хойно, оюутнуудын нvд сэргэж, дуу чангараад ирлээ. Хормын тєдийд Сахалтыг Нvvрэмгийд дурлуулж, тэр нь бvтээгvйгээс Ноомойтой гэрлvvлэн, ихэр хvv, нэг охинтой болгож амжив. Хvvхдvvд нь бvгд ааваа дуурайх гэнэ.



Мєрєєдєгч хайрт бvсгvйдээ насаараа vнэнч явахаа амлана. Амрагтаа зориулж, шvлэг найраг олныг бичсэн хэдий ч ор ганцаараа хоцорч, аз жаргалгvй амьдралаасаа залхсандаа амиа хорлоно, эсвэл засаршгvй архичин болж дуусна. Нvvрэмгий Элизабет Тейлор шиг нєхєр сольсон нэгэн болоод нас ахилаа ч томоожихгvй, дvv эрчvvдийг таашаасаар...

Харин хамгийн учир битvvлэг хvн- Мистер Икс мафийн толгойлогч болно.

Яриа савнаасаа хальсан тул Зулаа оюутнуудаа хичээлдээ анхаарахыг хvсэв. Дуу хураагчийн хальс эргэж, чихэнд сонсголонтой баргил дуут эр ярьж эхэллээ. “Эцэг эх минь намайг инженер болгох хvсэлтэй байлаа. Харин би зvтгэсээр байгаад тогооч болсон юм. Би ажил мэргэжилдээ дуртай. Би их уяхан хvн. Уянгын кино vзэх, гуйлгачин хvvхэдтэй тааралдах, бас сонгино хэрчихдээ тэсэлгvй нулимс унагана даа. Дуулж бvжиглэж чаддаггvй, олон хvн харуут сандарчихдаг...”

Тогхийн яриа тасрав. Зулаа дуу хураагчийн товчлуурыг дарж оюутнуудаа ажлаа. Тэд єєдєєс нь сониучирхан ширтэнэ. Зулаа хальсыг эргvvлэн хурааж, Сахалтын яриаг дахин тавилаа. Энэ зуур тэдний мэдэхгvй vгийг самбарт орчуулан бичээд утгыг нь тайлбарлав.



-Одоо Ноомойтой танилцъя.

“Анх уулзсан хvн бvхэн намайг энэ компанийн ажилтан гэж боддог. Дараа нь уучлал гуйх нь олонтаа. Би тvvнд ер гомддоггvй. Би єдєрт арваас олон цаг ажилладаг. Эрсдэл, маргаанаас буцдаггvй, зєв гэж vзсэн зvйлдээ єєрийнхєєрєє зvтгэдэг. Миний хамгийн сайн чанар бол ирээдvйдээ итгэдэг”.

Ноомойгийн товчхон, ойлгомжтой яриаг хоёронтаа сонсгоход “Єє, дахиад л зєрчихлєє” гэж нэг нь урамгvйхэн дуу алдлаа. Бvхний анхаарал дуу хураагч, гурав дахь зураг хоёрт тєвлєрєв.

Дуу хураагч ассангvй, Зулаа зузаан ном дэлгэн омголон хурц зантай алдарт Зохиолчийн тэмvvлэл, гуниг бялхсан уярам хайрын тvvхийг уншлаа. Тvvх “Энэ хэн бэ?” гэсэн асуултаар тєгсєхєд “Хэн бэ?” гэж Дуламсvрэн догдлонгуй давтжээ.



Зулаа тохуутайхан инээмсэглээд “Таа л даа” гэвэл “Багш аа жаахан тодруулаач. Дэндvv бvдэг, ерєнхий байна шvv дээ” гэж тал талаас шуугилдав.

-Энэ зохиолч дайны тухай олонтаа бичсэн.

- Лев Толстой?

- Биш ээ.

- Юлиан Семёнов.

- Vгvй ээ, тэр Нобелийн шагнал хvртээгvй шvv дээ.

- Хэмингуэй. Эрнест...

Дуламсvрэн хvvхдийн цангинасан хоолойноосоо ичингvйрхэн “Нобелийн шагналт зохиолч Эрнест Хэмингуэй” гэж дуулдах тєдий аяархан єгvvллээ.

Зулаа Дуламсvрэн рvv бахархангуй, баярлангуй харав. Тvvнийг яагаад єєриймсч хайрладагаа бvсгvй сая л ойлгох шиг. Дуламсvрэнгээс бvсгvйн оюутан нас ханхална.

-Багш аа! Дєрєв дэх нь хэн бэ? гэсэн асуулт бvхний сарнисан анхаарлыг буцааж тєвлєрvvлэв.

- Нэгэн ярилцлагын хэсгээс.

“Тийм ээ, би тайзан дээр эрчvvдийг єдсєн, аальгvй маягтай харагддагаа мэднэ л дээ. Сэтгvvлчид тvvнийг миний имиж гэдэг. Харин би амьдрал дээр тvvнээс тэс єєр хvн.

- Ямар гэж?

-Ичимхий. Нvцгэлэх шаардлагатай авангард загвараас шууд татгалздаг. Учир нь би хуучинсаг гэр бvлд тєрж єссєн болохоор ёс журмыг сахидаг, шvтлэгтэй. Архи тамхийг цээрлэдэг. Найз нар минь намайг шvvмжлэхдээ...

Ангийн хаалгаа муужгай аятай мяулан онгойж нэгэн залуу “Орох уу багш аа” гэж хэнэггvйхэн лавлахад Зулаа уншихаа зогсон цагаа харвал хичээл дуусахад арав хvрэхгvй минут vлджээ.

- Уучлаарай, хаалга хаачихгvй юу.

Тасхийн хаагдсан хаалганы салхи сэвэлзэхvй Зулаа “Хичээл дуусч байхад ирчихээд” гэж дотроос хатгах цухалдлаа даран байж нvvрэмгийн ярилцлагыг тєгсгєв. Тав дахь зургийн эзнийг тухтай таамаглаж завдсангvй. Зулаад туйлын харамсалтай байлаа. Гялалзсан хар нvд, шооч наргиантай инээмсэглэх атлаа гуниг нэвт мэдрэгдэх энэ залуугийн цээжинд ямархан зvрх цохилж, ямархан сэтгэл нуугдана вэ?

Энэ тухай Зулаа єєрєєсєє чамгvй шалгаасан ч хариултыг олоогvй. Бусдыг олох болов уу гэж найдсан. Гэтэл энэ...



Мафийн толгойлогч- Мистер Икс.-

Хар єнгєєр буух энэ дvгнэлт тvvний бодол оюуныг эзэмдэн ээрэхэд Зулаа Сайхнаатай холбоотой бvх дурсамжаа онгичлоо.

Тэр vдэш Сайхнаа Зулааг бvтэн цаг ширтэхдээ юу эсийг учирлан хvvрнэсэн гэх вэ. Бvсгvйд Сайхнаагийн гэрэл зураг, гараараа бичиж єгсєн цахим шуудангийн хаяг бий. Бас насан туршдаа мартамгvй гэгээн дурсамж. Зvрхийг нь тєєнєх хосгvй vнэт эрдэнийг хяслантай нь бусдад харуулах арга vгvй. Сайханаагаас салснаас хойш сар, хагас жил, жил єнгєрсєн. Бvсгvй тvvнд тав, арав, гучин захидал илгээсэн. Хариу vгvй.

Єглєє бvхэн тvvнээс минь хэл чимээ ирэх болов уу хэмээн горьдож сэрэх. “Амьдралаа бод, ханьтай бол” гэж ээжийгээ зовнин vглэх бvрт Сайхнааг л санах. “Тоохгvй хvнийг хvлээгээд тэнэг гэдэг нь” гэж найзаа зэмлэх тоолонд бvсгvй Сайхнаатай учирсан оройг дурсах.

Эрс чигч мєртлєє ялдамхан Сайханааг минь мафийн толгойлогч болно гэнэ vv.

Тэд бvжгэн дээр танилцаж билээ. Vлгэрийн ханхvv шиг жавхаалаг, єндєр залуу гараа єгєн бvжигт урихад бvсгvй vнсгэлжин шиг догдолсон. Гайхаш, баяраа арайхийн барьж “Намайг урьсан уу?” гэж эргэлзэнгvй шивнэхэд Сайханаа “Тийм ээ, яагаад болохгvй гэж” хэмээн итгэлтэй няцаасан.

Тэгээд тэд хєлєє дэвслэн, толгойгоо сэгсрэнхэн, хажуугийн хосуудыг мєргєнхєн, бvгдийг умартан эргэлдсэн. Цыгануудаас дутахгvй омголон галтай бvжиглэсэн. .

Орой нь Пугачёвагийн “Намрын vнсэлт”-ийг мєр мєрєє тvшин сонссон. Жин жин... Завсарлах хонх дуугарав. Тvрvvнээс хойш єндєлзсєн хєвгvvд ухасхийн хоосон шахуу хавтсаа хам хум сугавчлаад vvд зvглэв. Охид дараачийн хичээлийн тухай тvгшvvртэйеэ хэлэлцэнэ.

Харин Зулаагийн чихэнд Аллагийн “Намрын vнсэлт” хангинасаар л...

Багш нарын єрєєг зорихдоо ч, таарсан нэгэнтэй хэв ерийн vгс солилцохдоо ч, ширээндээ сууж компьютерээ асаахдаа, цахим шуудангаа шалгахдаа ч Аллатай цуг дуулж, горь найдвар тээсээр л авай. Гэтэл шуудан... Хов хоосон. Тvvнийг vзvvт Зулаагийн сэтгэл бас хоосроод, vгээр дvрсэлшгvй гомдол цээж рvv огшоод ирэв.

Аллагийн чадалтай хоолой “Бидний ємнє бvхэл бvтэн намар байна. Чи надад хэрэгтэй, би ч бас чамд...” гэж харамсана, учирлана.



Єнєєх гомдол дээш єгсєн бvсгvйн хоолой дээр тээглэхдээ нулимс болон хувирлаа. Амь мэт халуун тэр нулимсыг алаг нvдний аяга багтааж дийлэлгvй асгачихлаа. Зулаа бодлогошрон суухдаа єєрийн мэдэлгvй Сайхнаагийи хаягийг биччихжээ. Тэгээд “Чамайг хvлээнэ” гэсэн хоёрхон vг тавилаа. Бичье гэвч vг олдсонгvй. Бичихгvй байж бас чадсангvй. Итгэл найдваргvй, ирээдvйд балар амьдарна гэдэг эмгэнэлтэй, утгагvй. Гэнэт...



Хонх. Зулаа илгээх товчийг санд мэнд дарлаа. Тэгээд хаалганы дэргэд саатан, vс зvсээ тольдож, нулимсны халуун мєрийг арчуутаа уруулаа будлаа. Сайхнаа тvvний захидлыг авах уу vгvй юу, уншаад хариу илгээх эсэхийг бvсгvй мэдэхгvй. Гагцхvv “уншаасай, уншаасай” гэж залбирна.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete