Sunday, December 6, 2009

Эрчүүдийн хайр дурлал 2009 онд

Хонь

Шинэ оны эхний хагаст хонины ордод мэндлэгсэд хайр сэтгэлийн буулганд автаж, тэр сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ төлөө дотроо багагүй шанална. Таны эмзэг, мэдрэмтгий энэ дурлал олны нүдэнд өртсөн ч хайр сэтгэлийн тань үнэнийг мэдрэгсэд бүтэлгүйтлийг тань амны зугаа болгохгүй. Танд хэн ч муу санаж, сэтгэлийн шарх үлдээхийг зорихгүй ч хайр дурлалын энэ шаналал нэр алдарт тань сөргөөр нөлөөлж магад. Тийм учраас та алдаагаа мэдэрч, түүнээсээ бага багаар суралцах болно.

Ийнхүү жилийн хоёрдугаар хагас эхлэх үед таны сэтгэлийн хөдөлгөөн тогтворжиж, хайр сэтгэлийн эмзэг мэдэрхүй арилан, өдрүүд харьцангуй хөнгөн урсаж эхэлнэ.

Хонины ордынхон өөдрөг үзлээр ирээдүйг харснаар гэр бүлийнхээ амьдралыг бат бөх, хангалуун байдалд хүргэж чадна. Та ганц бие юм уу эсвэл амьдралаа шинээр эхлэх гэж буй бол мөн л адил гэр бүлтэй болж, сэтгэл хангалуун амьдрах үүд хаалга нээгдэнэ.



Үхэр

Оны эхэнд таны сэтгэл хөвсөлцөж, романтик дурлалд автаж эхэлбэл тун анхааралтай, хянуур байхыг зөвлөе. Өвлийн саруудад ухааныг тань төөрөгдүүлэх хүсэл тачаалдаа хязгаар тавихгүй бол хожим нь харамсаад барахгүй явдал болж мэдэх нь. Ялангуяа хэн нэгний хүнийг өөрийн болгох далд хүсэлдээ бүү автаарай. Энэ нь тун хортой нөхцөлд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, найзынхаа бүсгүйг оролдоод хэрэггүй гэж танд зөвлөж байна.

Харин хавар бэлгийн амьдрал тасалдчихгүй ч гэлээ сэтгэл хөдлөлөө мэдрэх завгүй ажилд дарагдаж магад. Халуун дулааны улирал эхлэхэд таны доторхи “зүггүй тархи” сэрж, сэрэл мэдрэмж тань ихэснэ. Залуу сайхан охидоос гадна бүр ижил хүйстэндээ ч та татагдаад байж болзошгүй. Гэвч тэд ёс суртахууны хэм хэмжээг байн байн дурьдсаар “зүггүй тархи”-ийг тань өөр зүг рүү харуулж өгөх бололтой.



Ихэр

Ирж буй он ихрүүдэд хайр сэтгэлийн амтат бялууг тун ч чамлам жаахныг өгөх нь дээ. Хэрвээ та зөн, мэдрэмж сайтай нэгэн бол энэ он илүү чухал зүйлд оюун, сэтгэлээ чилээх учиртайг ойлгох биз. Ер нь дандаа л наргиан цэнгээн, хөнгөн шингэн явдлаар амьдралын хэдэн өдрөө өнгөрөөх утгагүй. Ялангуяа гуч, дөчин насны тулх сууж буй эрчүүд нойргүй хонох, маргааш нь ажлынхаа өрөөнд зүйрмэглэн суухдаа урьд шөнийн жаргалаа дурсах нь жаахан банди нарын явдал гэдгийг аажмаар мэдэрнэ. Гэхдээ таны сэтгэлд удалгүй жинхэнэ сайхан хайр цэцэглэх цаг ирнэ.

Энэ он мөн гэр бүлдээ шинэ хүн нэмэхэд тун таатай. Шинэ хүн эцэг эхийн тань амьдралын үнэ цэнэт зүйлсийн тухай бодолд өөрчлөлт оруулна.



Мэлхий

Гайхамшиг түүнийг дагасаар байх болно. Тэд өөртөө ч, өрөөлд ч тун их таалагдаж эхэлнэ. Энэ нь олон нийтийн хүрээнд ч амжилт олох боломж олгоно. Та ер нь шинэ оны эхний өдрөөс л энэ гайхамшигт хөлөг онгоцонд хөл тавьснаа мэдрэх аж. Гэхдээ танд нэг зүйлийг сануулахад, гарт тань байгаа энэ их азыг гайт мөрийтэй тоглоомд бүү үрээрэй.

Аз гэнэт таны гараас мултарчихвал бас нэгэн зөвлөгөө сануулъя. Та өөртөө хамгийн гол нь итгэлтэй л байх хэрэгтэй. Та өөртөө итгэхгүй бол хэн танд итгэх билээ. Гэвч гэнэтийн азгүйтэл урмыг тань хугалж, сэтгэл зүйн хүнд дарамт үүссэн бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандахад гэмгүй шүү.



Арслан

Арслангууд ирэх онд хайр сэтгэлдээ тун азгүй байна гэж хэлж болохгүй. Гэлээ ч таны сэтгэл нэг л дундуур, илүү их хайр, сэтгэл хөдлөлийг үгүйлсээр байх болов уу. Эсрэг хүйсний аятайхан нэгэнтэй учир ургуулах авч сэтгэл нэг л дүүрэнгүй. Та магадгүй хайр сэтгэлийн төлөө тэмцэх ч хүсэлгүй байж мэднэ. Тэгвэл “Тэмц, хай, ол. Тэгээд бүү бууж өг” хэмээх уриаг танд зориулъя. Та юу ч хайхгүй бол юу ч олохгүй. Танд санаа тавьж буй бүсгүйг ойлгож, мэдрэх гээд үз. Түүний сэтгэл дотор эрдэнэ ч нуугдаж байж мэднэ шүү дээ.



Охин

Сэтгэлийн дотоод шаналалдаа бүрэн автах жил. Энэ ордынхонд сэтгэл зүтгэл нь хүрэлцвэл тун авьяаслаг уран бүтээлчид төрөх боломж их байдаг. Дур өдөөм чанараараа бусад ордынхноос хол давуу тэд урлагийн төлөө өөрийгөө зориулбал амжилтад хүрэх өндөр магадлалтай байдаг юм. Гэхдээ түүний дэргэд амьдарна гэдэг түймэр дотор орсонтой л адил. Ер нь эргэн тойронд нь хань, гэр бүл зэрэг хувийн харилцаа оршин тогтноход төвөгтэй. Дотроо шатаж яваа тэд бусдыг ийнхүү өөрөөсөө холдуулж байгаагаа ч мэдрэхгүй, хувьдаа жаргалтай алхсаар л байх болно.

Хэрвээ та сэтгэлийн хөдөлгөөн багатай, урлагаас нэлээн хол нэгэн бол ирэх жилд чанартай, сайхан сэрэл мэдрэмжид цөөн автаж мэднэ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан та дотроо шаналж, азгүй дурлалын тухай бодолд живж болох юм шүү.



Жинлүүр

Жинхэнэ, сайхан хайрын төлөө ямар нэгэн зүйлээ золиослох шаардлага зайлшгүй гардаг гэдгийг сана. Чухам юугаа золионд гаргахыг хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн энэ явдал хоёрдугаар сарын сүүлээр тохиолдож болзошгүй байна.

Үүнийг уншаад та өвлийн сүүл сард гэр бүл, үр хүүхдээ орхиод, бас байгаа бүх мөнгөө тэр учрах хайранд үрэх юм байна гэж бүү бодоорой. Таны л оюун ухаан, сэтгэл зүрх үүнийг шийднэ шүү дээ.

Гэр бүлсэг, амгалан, элдэв жижиг асуудлаас уул овоо шиг уур хилэн гаргаж ирдэггүй хүмүүст ирэх он ээлтэй. Гэхдээ гайхалтай тансаг мэдрэмжээр таныг бас шагнаад байхгүй ээ. Ер нь жинлүүрийнхэн өөрөөсөө төрөх санаанд бус өрөөлөөс гарсан санаагаар сайхныг мэдэрч болох юм. Өөрөөр хэлбэл, бусдын саналыг таатай хүлээж авах хэрэгтэй шүү.



Хилэнц

2009 он таны бодож, санаж, хүлээж, найдсанаас нэг их зөрөхгүй. Гэхдээ та “За, энэ амьдралын цагаан шугамаар зөндөө л алхлаа. Одоо нэг зөрж үзье” гэж бодож байгаа бол ширүүхэн тэсрэлтэд бэлдэж болно. Тэсрэлт авчрах энэхүү хайрын роман олон бэрх асуудал дагуулж, ихээхэн эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлнэ. Асуудлыг төгс төгөлдрөөр шийдэх боломж олдохгүй. Гэлээ ч асуудал үүсч болзошгүйг танд сануулсан болохоор түүнийг хүлээж авах, шийдэхдээ та уужуу байх боломж олдож байна. Та чинь насанд хүрсэн, ухаан суусан хүн шүү дээ.



Нум

Нумынхан нөмөр нөөлөг сайтай, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс. Тиймээс нөмөр, хамгаалалт хэрэгтэй хүмүүсийн хувьд тэд хамгийн хэрэгтэй хань. Залхуухан хүн бол нумын энэ нөөлөг дороос гарч, амьдралын хатуу ширүүнтэй тэмцэхээс цэрвэнэ.

Ер нь энэ ордынхон хамгийн сайн эцэг эхчүүд байж чаддаг. Гэхдээ ойр тойрныхоо хүмүүсийн хамаг асуудлыг шийдэх гэж зүтгэсээр тэд нэг мэдэхэд өөртөө бөөн асуудал хураачихсан суух нь бий. Уг нь та ганцаараа бүхнийг шийдэж байх албагүй шүү дээ. Тань дээр ачаа хурааж буй тэр хүмүүст ч өөрийн гэсэн үүрэг, бас сэтгэл гэж байх ёстой. Тиймээс хааяа хааяахан сайхан сэтгэлээ далд хийгээд тэднээс сэтгэл, зүтгэл гарахыг нь хүлээх хэрэгтэй шүү.



Матар

Цас хайлахаас өмнө матрынхан ирээдүйн жаргалынхаа шавыг тавих шаардлагатай. Гэрээсээ толгойгоо цухуйлгалгүй суугаад байвал ямар шаваа хаана тавих вэ дээ. Мөн гэрээсээ гараад урьдын л улиг болсон хэдэн нөхөртэйгээ найзалбал шинэ содон алхам хийх санаа төрөх ч үгүй. Тэгэхээр орчноо өөрчлөх цаг болжээ. Өөрөөр хэлбэл, аз жаргалаа өөр газраас өөрөө олох цаг болсон байна.

Хавар танд олон олзуурхууштай бэлэг бэлдээгүй ч хожим амьдралд тань ул мөрөө тод үлдээх нэгэн орж ирж болзошгүй.

Намар та хувийн аж ахуйн асуудалд ээрэгдэх нь. Гэр бүлтэй хүмүүс ганцаараа байх нь амар, асуудал багатай байдгийг мэдэрнэ. Намар хэр их хөдөлмөрлөснөөрөө та өвлийг өнтэй давах эсэх нь шийдэгдэнэ.



Хумх

Эцэг эхчүүдийн зүгээс хумхынханд үүрэг даалгавар өгөх бололтой /магадгүй ачаа үзэх гэж яарч мэдэх юм/. Үр хүүхэдгүй зарим нэг нь энэ асуудлыг төвөггүй шийдэхийн тулд гэртээ тэжээвэр амьтан авчирч ч мэднэ. Эхэндээ гэрийн шинэ амьтан хөгжил цэнгэл авчрах боловч аажимдаа гэр рүүгээ яарахгүй байх шалтаг болж, сүүлдээ бүр салах хүртэл хэмжээнд хүргэж магад.

Хайр сэтгэлийн талбарт таньтай ижил түвшний амьдралтай нэгэн л хэрэгтэй. Харин өөрөөсөө доогуур хүнтэй холбогдох хүсэл төрөхгүй.

Цагийн нэлээн хэсгийг ирээдүй, үр хүүхэд, гэр бүлийн тухай бодолд умбаж өнгөрөөх болно. Байдлыг бодитоор харах чадвар сайтай хумхынхан ирээдүй нь нэг л өөр тийш эргэж байгааг мэдэрсэн даруйдаа хувь заяагаа эргүүлэхийг хичээн шинэ санаа, идэвхтэй алхмууд хийж эхэлнэ. Тэгэхээр тэдний дэргэд суугаад байх амаргүй байх болно.



Загас

Загасынханд ахмадын үгийг зайлшгүй сонсох шаардлага урган гарна. Хувийн амьдралын тань талаар сургаалиа хайрлаж буй буурлуудад итгэх бас хэцүү. Гэхдээ л таны аз болж, сургааль нь их өгөөжтэй, үнэн байх нь. Зөрүүд зандаа хөтлөгдөөд, хэлснээс нь эсрэгээр хиймээр бодогдох л байх. Гэхдээ хожим алдсанаа ухаарч, харамсах шаардлага байхгүй шүү дээ.

Энэ он танд азгүй гэрлэлт, хэрүүл шуугиан, багагүй мөнгөний алдагдал зэргийг тулгаж буй тул дээрх сургааль зөвлөгөө тун хэрэгтэй.

Харин намар та хайр сэтгэлийн асуудалд ороогдох бололтой. Гэхдээ та хайр энхрийлэлд цаг гаргах ч завгүй л нэгэн байх болов уу. Хэрвээ навч унах үеэр та амьдралдаа сэтгэл хангалуун байвал заавал зүрхээ чилээн, романтик бодолд хөтлүүлэн хүүхэд шиг гүйх хэрэггүй.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete