Sunday, December 6, 2009

Интернетийг дайнд хэрэглэх гэж бүтээжээ




Дэлхийг бүхэлд нь нэгтгэсэн аварга сүлжээ бий болно гэж XX зууны 50-иад он хүртэл хэн ч таамаглаагүй. 1957 онд Зөвлөлтийн хиймэл дагуул хөөрсний дараа Америкийн Хэтийн ирээдүй бүхий судалгаа, боловсруулалтын удирдах газрынхан хүйтэн дайн жинхэнэ дайн болбол ашиглахын тулд мэдээллийг найдвартай, шуурхай дамжуулах систем бүтээхээр шийдэв.

Ингээд Америкийн Калифорни, Юта мужийн, мөн Лос-Анжелесын Их сургуулиуд, Стэнфордын судалгааны төв хамтран ажилласны эцэст 1969 онд бүгд нэг сүлжээнд нэгдэв. 1973 онд Атлантын телефон утасны кабелиар Англи, Норвег нэмэгдэн олон улсын сүлжээ үүслээ.
Сүлжээний анхдагчид бүгд суутнууд
Интернэтийн анхны эх загвар бол “ARPANET”. 60-аад оны сүүлээр Америкийн дөрвөн Их сургууль хамтран өгөгдлийг маршруттай болгов. Анх сүлжээг мессенжер болгон ашиглаж байсан ба үнэ нь 50 цент байжээ. “ARPANET” 1990 онд моралийн элэгдэлд орж, “NSFNet” буюу АНУ-ын Шинжлэх ухааны Үндэсний сангийн сүлжээнд байраа тавьж өгөв. 1981 он гэхэд хост /сүлжээний зангилаа TCP/IP хаяг/ болон нэмэлт тексттэй нэр / домен/ 213 болж, 20 хоног тутамд шинэ хост гарч ирж байлаа. 1972 онд Олон улсын Компьютерийн зөвлөгөөн дээр анх удаа 40 компьютерийг нэгтгэсэн компьютерийн сүлжээг олон нийтэд харууллаа. “TCP” бол дамжуулгыг удирдах протокол. Тэрээр мэдээллийн алдаанд хяналт тавьж, алдаа гарвал лавлаж, дахин хувилахаас сэргийлдэг. Домены (DNS) нэр нь маш чухал нээлт болов. Өмнө нь сайт руу орохын тулд “216.75.60.116″ гэх зэргээр бичдэг байсан. Домен гэдэг нь олон улсын гэрээгээр улс болгонд оноосон 2-3 үсгээс бүтсэн код. “mn”-Монгол, “jp”-Япон зэрэг нь I түвшний домен. Түүнээс гадна газар зүйн байрлалтай холбоогүй доменууд ч бий. “com”арилжааны, “org”-арилжааны бус, “edu”-боловсролын байгууллага гэх жйшээтэй. Харин II түвшний доменыг байгууллага, хувь хүмүүс төлбөр төлөн авдаг.
24 жилийн өмнө Пол Мокапетрис, Крэйг Партридж, Джон Постел нар интернэтийн тоон хаягийг англи хэл рүү хөрвүүлснээр “DNS” анх сүлжээнд гарч ирсэн. Тэр үед ердөө 300 компьютер сүлжээнд холбогдсон ч эзэд нь жинхэнэ суутнууд байсан. Хэрэв “DNS” байгаагүй бол интернэт өнөөгийн төрхөө олох нь юу л бол.
График браузер бол урлагийн бүтээл
1993 оны 3-р сарын 15-нд Иллинойсын их сургуулийг төгссөн Марк Андерсен, Эрик Бин нар анхны графиктоймч интернэт бүтээв. Тэд интернэтийн уйтгартай, дан тоо болсон хуудсыг мэдээлэл бүхий урлагийн бүтээл болгон хувиргасан юм. Ингээд зургийг шинэ цонхонд нээдэг байснаа больж, тесктэн дунд байрлах болсон. Браузерыг уг нь “X Windows”-т зориулан бүтээсэн аж. Энэ өдөр нэг ёсондоо интернэт дайн эхэлсэн гэж болно. 1990 оны 12-р сарын 25 бол интернэтийн гипер текстийн аварга систем “WWW’-н төрсөн өдөр. Тим Бернерс Ли бүхэл cap зүтгэж байж, гипер текст бүтээх чадвартай анхны интернэт браузер боловсруулав. Тим программаа өөрийн болон найзынхаа компьютер дээр суулгав. Дараа нь браузер татах зараа сүлжээнд өгмөгц шууд л дэлхийн өнцөг булан бүрээс татаж эхэлсэн байна.

“GOOGLE” 20000 ажилчинтай
Хамгийн анхны хайлтын систем “Archie” 1990 онд үүсчээ. Түүнээс хойш борооны дараахи мөөг шиг үржиж олширсоор байна. Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай сайтуудын нэг “google.com” анх “google.stanford.edu” нэртэй байжээ. Сергей Брин, Лари Пэйж нарын бүтээл “google.com” 10 жилийн турш 20000 хүнийг ажлын байраар хангасан байна.

No comments:

Post a Comment